тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: ICY chill мөсний савлагаа, шошгын цомог
ICY chill мөсний савлагаа, шошгын цомог нь 2 хувилбартай.
ICY chill мөсний савалгаа нь их бие, таг гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд их бие нь трапец аяга, таг нь дугуй хавтгай шошго байх ба их биеийн амсар дээр нааж холбох бүтэцтэй. /Зураг 1/ ICY мөсний шошгын хувилбар нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг савалгааны их бие дээр байрлах нэг тал нь нөгөө талтайгаа холбогдох адил талт тэгш өнцөгт тууш хавтгай шошго байх ба шошгын нүүр ба ар талын хэсэгт цагаан хүрээтэй өнцгүүд дугуйрсан дөрвөжин цайвар налуу хавтгай дээр түүний эсрэг зүгрүү налсан мөн ижил өнцгүүд нь дугуйрсан цагаан хавтгайг давхарлан байрлуулж, цагаан хавтайн голд ICY party нэрийг өнгө ялган бичиж, давхарласан хавтгайнуудын хүрээг тойруулан олон төрлийн аягатай мөстэй ундаа, коктейл, архи, вискины зургуудыг тараан байрлуулж, эдгээр дүрслэлийн хажууд буюу их биеийн нэг хажуу талд Айсмарк барааны тэмдэг, түүний дээр ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР, хадгалах хугацаа, нөхцөл, хэрэглэх заавар, бүтээгдэхүүний чанарын стандартын тэмдэглэгээнүүд, харин нөгөө хажуу талд нь үйлдвэрлэгчийн компаний холбогдох мэдээллүүд, QR тэмдгийг тус тус эрэмблэн байрлуулжээ. /Зураг 2/
Шошгын дараагийн хувилбар буюу наадаг таг нь дугуй ногоон /зураг 3/, нил ягаан /зураг 4/ хавтгай байх бөгөөд хавтгайн голоор цагаан тууш зураасаар хоёр хэсэгт хуваах ба зураасны дээд талд нь ICY chill – TUBE /зураг 3/, ICY chill – BALL /зураг 4/ барааны тэмдэг, түүний хоёр талд олон төрлийн аягатай мөстэй ундаа, коктейл, архи, вискины зургуудыг тараан байрлуулж, зураасны баруун дээд талд бүтээгдэхүүний хэмжээг тэмдэглэсэн. Харин зураасны доод талд орц, шимт бодисын агууламж, химийн найрлагын үзүүлэл, бар кодыг эрэмблүүлэн бичиж байрлуулсан оцлогтой. /Зураг 3-4/
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|