Тодорхойлолт
Бүтээгдэхүүний шинэлэг байдал: Буддын шашны гол энерги болох Ум А Хум тарнийн түвд үсгэн хэлбэрийг хамгийн зохимжит хэлбэрээр хураангуйлан сахиус болгон шинэлэг хэлбэрээр бүтээсэн.
Бүтээгдэхүүний хэлбэр: Суурь хэсгийн бад дээр зөв дугуй хэлбэртэй дэвсгэрийн гол хэсэгт босоо хэлбэрээр “Ум А Хум” тарнийн Түвд үсгэн хэлбэрийг шинэлэг байдлаар зохиомжлон байрлуулсан.
Бүтээгдэхүүний хэмжээ: “Ум А Хум” сахиус нь энгэрийн тэмдэг хэлбэрээр зохиомжлогдсон бөгөөд 18мм-ийн диаметртэй, тэмдгийн зузаан нь товойсон гол “Ум А Хум” болон хүрээ, суурийн бад хэсэг нь Змм. Харин “Ум А Хум” -ын цагаан дэвсгэр бүхий хэсэг нь 2мм болно. Энгэрт зүүхдээ хатгадаг бөгөөд түгжээ нь эрвээхий хэлбэрийн хавчиж түгжигдэхээс гадна давхар эргүүлж түгжигддэг.
Материалын шинж чанар: Сахиусын үндсэн материал нь цайрын хайлш ба их биеийг алтлаг шар өнгөөр шармалдаж, “Ум А Хум” -ын дэвсгэрийг цагаан өнгөөр будсан.
Бүтээгдэхүүний зохиомж: Их бие нь алтлаг шар өнгөөр шармалдаж үндсэн сахиусыг цагаан дэвсгэр дээр товойлгож хийсэн.
Бүтээгдэхүүний ач холбогдол: Бид уг сахиусаа ийнхүү орчин үеийн шийдлээр бүтээж гаргаснаар дэлхий даяарх буддистуудын шүтээний томоохон билэг тэмдэг, итгэл үнэмшил болж байгаа юм.
болж байгаа юм.
“Ум А Хум” сахиусын хайрцаг: Цагаан өнгөтэй, 3см*3см*3см хэмжээтэй шоо хэлбэрийн шургуулгатай цаасан хайрцаг. Нийт хайрцагны жин 157 гр.
Хайрцагны нүүрэн дээр алтан шармал өнгөөр Монголоор Ум А Хум гэж гар бичмэлээр бичин үүний дээр Түвд Ум үсгийг тавьсан.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|