Тодорхойлолт
Бэлэг дурсгалын зориулалттайгаар Үнэнч нөхөрлөл эв найрамдал, амар амгаланг бэлгэдэж Эвтэй дөрвөн амьтан буюу Тумбаашийг polyresin/модны давирхайг өнгийн бүрэлттэйгээр Electroplated алтлаг бүрмэлтэй хослуулан гар аргаар чимэглэн бүтээв.
Эвтэй дөрвөн амьтантай сувинер нь 16*25.3см хэмжээтэй. Ерөнхийдөө суурь болон их бие гэсэн үндсэн бүтэцтэй. Суурь бүтэц нь 2.1736 см өндөртэй “түмэн наст хээ”-г тойруулан дүрсэлсэн дугуй хэлбэртэй ба түүний доор залгуулаад 5мм зузаантай, 15.7761 см-ийн өргөнтэй дугуй түүний доор 7мм зузаантай дөрвөн хөлтэй. Эх биеийн хувьд нэгтом модны урьд эвтэй дөрвөн амьтан маань байрласан байна. Тухайн модны ёроол хэсгээр модыг тойруулан хад чулуу, өвс ургамал, цэцэг дүрслэгдсэн. Модны эх бие болон мөчир нь мөнгөлөг өнгөтэй бол мөчрүүд дээр байх 18 багц навчис нь алтлаг өнгөтэй ба навч болгон дээр гурван ширхэг улаан өнгийн жимс байна.
Эвтэй дөрвөн амьтны хувьд бүгд алтлаг өнгөтэй ба зааны нуруун дээр суусан сармагчин зүүн гартаа нэг улаан жимс барьсан бол баруун гаран дээр нь туулай хоёр гараараа нэг улаан жимс барьсан байдалтай сууж байна. Харин тагтаа далавчаа дэлгэсэн байдалтай туулайны толгой дээр байна. Заан нь хошуугаа дээш өргөсөн байдалтай байх ба толгой дээр нь голдоо дусал хэлбэрийн гоёлтой малгай өмссөн байдлаар дүрслэгдсэн байна.
Мөн зааны нуруун дээр хээтэй нөмрөг тохсон, мөн хүзүү цээж болон арын бөгсөн бие хэсэгт нөмрөг өмсгөлөөс нь унжсан найман цэнхэр өнгөтэй бөөрхөнхий гоёл дүрслэгдсэн байна.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|