Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: Увидасу цайны сав баглаа боодлын загвар /3 хувилбар/ Бүтээгдэхүүний загвар нь O2 УУШГИ ЦЭВЭРЛЭГЧ УУДАГ ХҮЧИЛТӨРӨГЧ, ХАР САРМИСНЫ АЛТАН ХАНД, ХОРДЛОГО ТАЙЛАГЧ гэсэн нэртэй гурван цайны сав баглаа боодлын загвараас бүрдэнэ. Цайны савууд нь хавтгай уутанцарууд бөгөөд уутанцрын талуудыг нь мохоo өнцөг үүсгэн эсгэж хүрээлэн наасан ба уутанцрын дээд өнцгийн огтолж тайрсан амсарт ундаан бортгон таглааг углан суулгасан (хувилбар 1,2,3).
Хувилбар 1: O2 УУШГИ ЦЭВЭРЛЭГЧ УУДАГ ХҮЧИЛТӨРӨГЧ цайны савны нүүрний дээд хэсэгт Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого байршина. Түүний дор O2 УУШГИ ЦЭВЭРЛЭГЧ УУДАГ ХҮЧИЛТӨРӨГЧ гэсэн үг байршуулсан ба түүнээс зүүн доод талд ногоон дугуй дүрс бүхий байгалийн гаралтай бүтээгдэхүүний тодотгол мөн өөрсдийн зургийг дарсан дөрвөн ширхэг боргоцойн зураг байршина.
Зургийн доод хэсэгт Product of Mongolia гэсэн үг улаан, цэнхэр өнгө бүхий нарийн зураас, нийт жин: 250 мл гэсэн үг, дүрс байршина. Бүтээгдэхүүний нүүр болон ард хэсгийн арын дэвсгэр нь монгол ахуйг илтгэсэн зураг байрших ба энэхүү зургийг бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нь өөрөө зурсан болно. Уутанцрын ар хэсэгт монгол болон англи хэлээр 2 багана үүсгэж O2 УУШГИ ЦЭВЭРЛЭГЧ УУДАГ ХҮЧИЛТӨРӨГЧ нэр, найрлага, хэрэглэх заавар, хадгалах заавар, анхааруулга бүхий бичвэр байна. Үүний доод талд ISO 9001, чанарын баталгаа болон гений өөрчлөлтгүйг илэрхийлэх тэмдгүүдийг дэс дараалуулан байршуулсан ба үүний хажууд нийт жин 250 мл гэх үгийг англи, монголоор бичсэн байна. Уутанцрын арын доод хэсэгт дөрвөлжин дүрс дотор Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого, дөрвөн ширхэг боргоцойн зураг, шим тэжээлийн чанарын хүснэгт, хаяг, компанийн нэр утасны дугаар, бар код байршина.
Хувилбар 2: ХАР САРМИСНЫ АЛТАН ХАНД цайны савны нүүрний дээд хэсэгт Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого байршина. Түүний дор ХАР САРМИСНЫ АЛТАН ХАНД гэсэн үг байршуулсан ба түүнээс зүүн доод талд бор дугуй дүрс бүхий байгалийн гаралтай бүтээгдэхүүний тодотгол мөн өөрсдийн зургийг дарсан дөрвөн ширхэг сармисны зураг байршина.
Зургийн доод хэсэгт Product of Mongolia гэсэн үг улаан, цэнхэр өнгө бүхий нарийн зураас, нийт жин: 250 мл гэсэн үг, дүрс байршина. Бүтээгдэхүүний нүүр болон ард хэсгийн арын дэвсгэр нь монгол ахуйг илтгэсэн зураг байрших ба энэхүү зургийг бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нь өөрөө зурсан болно. Уутанцрын ар хэсэгт монгол болон англи хэлээр 2 багана үүсгэж ХАР САРМИСНЫ АЛТАН ХАНД нэр, найрлага, хэрэглэх заавар, хадгалах заавар, анхааруулга бүхий бичвэр байна. Үүний доод талд ISO 9001, чанарын баталгаа болон гений өөрчлөлтгүйг илэрхийлэх тэмдгүүдийг дэс дараалуулан байршуулсан ба үүний хажууд нийт жин 250 мл гэх үгийг англи, монголоор бичсэн байна. Уутанцрын арын доод хэсэгт дөрвөлжин дүрс дотор Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого, дөрвөн ширхэг сармисны зураг, шим тэжээлийн чанарын хүснэгт, хаяг, компанийн нэр утасны дугаар, бар код байршина.
Хувилбар 3: ХОРДЛОГО ТАЙЛАГЧ цайны савны нүүрний дээд хэсэгт Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого байршина. Түүний дор ХОРДЛОГО ТАЙЛАГЧ гэсэн үг байршуулсан ба түүнээс зүүн доод талд цэнхэр дугуй дүрс бүхий байгалийн гаралтай бүтээгдэхүүний тодотгол мөн өөрсдийн зургийг дарсан хоёр ширхэг артишоке зураг байршина. Зургийн доод хэсэгт Product of Mongolia гэсэн үг улаан, цэнхэр өнгө бүхий нарийн зураас, нийт жин: 250 мл гэсэн үг, дүрс байршина.
Бүтээгдэхүүний нүүр болон ард хэсгийн арын дэвсгэр нь монгол ахуйг илтгэсэн зураг байрших ба энэхүү зургийг бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нь өөрөө зурсан болно. Уутанцрын ар хэсэгт монгол болон англи хэлээр 2 багана үүсгэж ХОРДЛОГО ТАЙЛАГЧ нэр, найрлага, хэрэглэх заавар, хадгалах заавар, анхааруулга бүхий бичвэр байна. Үүний доод талд ISO 9001, чанарын баталгаа болон гений өөрчлөлтгүйг илэрхийлэх тэмдгүүдийг дэс дараалуулан байршуулсан ба үүний хажууд нийт жин 250 мл гэх үгийг англи, монголоор бичсэн байна. Уутанцрын арын доод хэсэгт дөрвөлжин дүрс дотор Увидасу брэндийн барааны тэмдгээр хамгаалагдсан үг дүрсний хосолмол бүхий нэр, лого, хоёр ширхэг артишоке, шим тэжээлийн чанарын хүснэгт, хаяг, компанийн нэр утасны дугаар, бар код байршина.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|