Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004824 2024.05.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004824
2024.12.30
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Эрдэнэбаяр УУГАНБАЯР : Сэлэнгэ аймаг, Мандал сум 4-р баг Хэрх дэнж гудамж 4 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : УБ, СБД 6-р хороо 48-р байр 69 тоот
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) УРАН БҮРГЭД ХИЙЦИЙН БҮС, ХОРМОЙН БООЛТ, МОРЬНЫ ХАЗААР, АМГАЙ, ШАГАЙН ГОЁЛ, СУРАН ЭДЛЭЛИЙН ТОНОГЛОЛЫН ЗАГВАР(8 хувилбартай)
Товч тайлбар
(EN)

УРАН БҮРГЭД ХИЙЦИЙН БҮС, ХОРМОЙН БООЛТ, МОРЬНЫ ХАЗААР, АМГАЙ, ШАГАЙН ГОЁЛ, СУРАН ЭДЛЭЛИЙН ТОНОГЛОЛЫН ЗАГВАР(8 хувилбартай)

ХУВИЛБАР 1 “Хар суран хазаар”

Хар суран хазаарыг сураа хар өнгөөр будаж хийсэн ба “Уран бүргэд” загварын бүргэдийн толгойг хөөмөл аргаар хийсэн. Хазаарын зангилаа бүр дээр нисэж буй мэт бүргэдийн толгойг хөөмөл аргаар хийж тоноглосон ба хазаарыг гоёмсог харагдуулах зорилгоор гадуур хар сурны дотор талаар нарийн суран утас гүйлгэж бөөрөнхийлж мөнгөн бөгжөөр тасралтгүй үелж бөгжилж ороосон.

Тус хазаарын зангилаа, морьны хамар, шанаа, духны харалдаа хэсгүүдэд нисэж яваа бүргэдийг төлөөлүүлж “Уран бүргэд” хийцийн дүрсийг хөөмөл аргаар хийж тоноглосон. Тус бүргэдийн хөөмлийг алт, мөнгө, зэс, гууль, хүрэл гэх мэт бүх төрлийн металлаар хийж болох ба шүр, номин, оюу, сувд зэрэг үнэт чулуугаар гоёлын оруулга хийж бас болно.

ХУВИЛБАР 2 “Хүрэл тоногтой хазаар”

Энэхүү хазаарыг уран хийцтэй харагдуулахын тулд Хүннүгийн үеийн шинж чнанарыг илэрхийлцэхүйцээр хээ угазл оруулж хүрэл тоноглол оруулж урласан. Хүрэл тоноглол дээр эртний хээ угалз, морьны толгойн дүрсийг илэрхийлсэн. Уламжлалт суран хазааруудыг нарийн сураар 10, 12, 13-аар сүлжиж хийдэг бол ба энэхүү загварыг сураар 32-оор сүлжсэн тул маш нарийн уран хийцтэй харагдана. Маш нимгэн арьсаар сурыг бэлдэж урласан тул уян хатан байхаас гадна сүлжмэл илүү нягт, жигд сүлжээстэй байна.  

ХУВИЛБАР 3 “Суран хазаар”

Хазаарыг сураар хийсэн ба маш нарийн сүлжээтэй, бүрэн сүлжмэл хазаар юм.

“Уран бүргэд” хийцийг илэрхийлж бүргэдийн толгойг хөөмөл аргаар хийж суран хазаарыг тоноглосон.

ХУВИЛБАР 4 Сүлжмэл бүс

Сүлжмэл бүсийг сураар хийсэн ба Монголчууд 9 тоог их бэлэгшээдэг учир 9 үедээ дамжин бүслээрэй гээд 9 үетэй урлаж, 72-оор сүлжсэн. Тулгын гурван чулуу бэлэгдэж 3 эмжээр хийсэн.

Бүсний сурыг нимгэн арьс сонгон авч хийсэн ба сурны зузаан 0.002 см ба сурны өргөн 0:5 см байна. Тус суран бүсийг сүлжихэд нийт 8м урт сур орсон ба бүсний нийт өргөн 18-20 см байх ба бүсний нийт урт 1 метр байна. Сүлжих сурны урт, хэрэглэгчийн онцлогоос хамаараад сурны урт ба өргөнийг тохируулах боломжтой.  Суран бүс нь очир хээ бүхий мөнгөн тоноглолтой байна.

ХУВИЛБАР 5 “Хормойн боолт”

Хормойн боолт нь адуучин залуусын өдөр тутмын хэрэглээ ба морин дээр дээлийн хормойг хийсгэхгүй байх зориулалттай. Хормойн боолтыг хэрэглэхдээ тус боолтоор дээлийнхээ баруун хормойгоо дарж бооно. Энэхүү хормойн боолтыг өдөр тутмын хэрэглээнээс гадна, гоёлын зориулалтаар хэрэглэж болно. Хормойгоо боохгүй үедээ бүсэндээ зүүж гоёно.

Онцлог шинж нь тус хормойн боолтыг 60-80 см урттай сураар хийх ба бүргэдийн толгойны хөөмөл дүрстэй ба 2 ширхэг шүрэн тоноглолтой, үзүүр ба эхлэл хэсэгт мөнгөн хээтэй тоноглол хийж өгсөн.

ХУВИЛБАР 6 Суран хударга

Хударга гэдэг нь эмээлийн хавтасны хойд талд уяж, морь малын сүүл бөгсөнд тогтоох бэхэлгээ оосор юм. Хударганы сурыг нарийн нэхмэл аргаар хийсэн ба тус хударганы гол нурууны хэсэгт бүргэдийн толгойн дүрс бүхий хөөмөл товруу, хээтэй мөнгөн чимэглэл, шүрэн шигтгээ хийж өгсөн. Хударганы 2 үзүүрт хээтэй мөнгөн тоноглол хийсэн

ХУВИЛБАР 7  Хөмөлдрөгө

Эмээлийг хойш нь явуулахгүйн тул эмээлийн өмнөд хавтаснаас торгож, морь малын омруунд хийх нэгэн зүйл хэрэглэл байдаг. Үүнийг илүү гоёмсог болгож бүргэдийн толгойн дүрстэй хөөмөл тоноглол, морьны толгойн дүрстэй холбогч тоноглол хийсэн.

ХУВИЛБАР 8  Уран бүргэд хийцийн бүргэдийн толгойн гоёл

Морьны хэрэгсэл болох хазаар, ташуур, амгай зэрэг суран эдлэлүүдийн хазаарын зангилаа, морьны хамар, шанаа, духны харалдаа хэсгүүдэд нисэж яваа бүргэдийг төлөөлүүлж “Уран бүргэд” хийцийн дүрсийг хөөмөл аргаар хийж тоноглосон. Тус бүргэдийн хөөмлийг алт, мөнгө, зэс, гууль, хүрэл гэх мэт бүх төрлийн металлаар хийж болох ба шүр, номин, оюу, сувд зэрэг үнэт чулуугаар гоёлын оруулга хийж бас болно. Түүнчлэн бүргэдийг илүү гоёмсог харагдуулахын тул хөлний сарвуу болон далавчийг сураар төсөөлүүлж хийсэн ба тус бүр металлаар бөгжилсөн онцлогтой байна.

 

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.05.06Filed
Publication2024.12.30Published