Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2023-0004634 2023.07.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2023-0004634
2024.06.27
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Ойдовжамц НАМНАНСҮРЭН : УБ хот, БГД, 11 -р хороо, ЗАА 2-67 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Нүхт Мега Блок
Товч тайлбар
(MN)

ТОДОРХОЙЛОЛТ
Нэр. Нүхт Мега Блок (Mega Block)
Зориулалт. 1-3 давхар барилга байгууламжийн ханын өрлөг, дүүргэлт.
Өргөн хэрэглэгдэж буй бусад ижил төстэй хоёр төрлийн INTERLOCKING (олон улсын нэршил) блок байдгаас Ногоон газар трейд ХХК-ын үйлдвэрлэж буй блок нь даацын босоо бетон багана цутгах боломжгүй бүхэл цул хийцтэй, энэ загвар дэлхийн олон улсад өргөн тархсан байдаг/зураг 5.1/. Тус загварыг бүтэн бетон хийцлэлээр цутгасан тохиолдолд заавал даацын босоо бетон багана шаардлагагүй ч хэрэв EPS буюу хөөсөнцөрт бетон зуурмагаар цутгавал хүчитгэх босоо бетон багана шаардлагатай болдог. Учир нь EPS блокны жин нь адил эзэлхүүнтэй цул бетон блокноос даруй 3-5 дахин хөнгөн байдаг. Иймд даацын буюу хүчитгэх босоо бетон багана цутгах нь барилга байгууламжийн бөх бат чанарт онцгой чухал нөлөөтэй. Зураг 5.1-т загваруудын харьцуулсан зургийг оруулав. Харин Эг-Өргөө ХХК-ын үйлдвэрлэж буй блок нь хэдийгээр хүчитгэх босоо бетон багана цутгах боломжтой ч загварын хувьд Мега Блокоос өөр юм. Эг-Өргөөгийн блок бол INTERLOCKING блокны үндсэн загварыг хүчитгэх багана цутгах боломжтой болгож загварчилсан /зураг 5.1/. Харин Мега Блок бол INTERLOCKING блокны углуургыг босоо баганатай нэгтэнхлэгт байрлах боломжтой болгосноороо илүү хялбар, илүүүр ашигтай, илүү инженерлэг болгож өгснөөрөө онцлог юм. Мега Блокны тус загвар нь одоогоор дэлхийд хаана ч албан ёсоор үйлдвэрлэгдээгүй, бүртгэгдээгүй байна.
Зураг 1.1/1.2-т Мега Блокны углуурга болон хүчитгэх босоо багананы нэг тэнхлэгт байрласан загварыг үзүүллээ. Углуурга нь дотогш болон гадагш хэлбэртэй байх бөгөөд блокны дээд хэсэгт гадагш, доод буюу суурь хэсэгт дотогш хэлбэрийг ашиглана. Хүчитгэх багананы хувьд блокны өрлөгийн дотуур далд байдлаар ханын өндөртэй тэнцүү хэмжээгээр цутгагдана. Цаашлаад босоо багананы арматур нь бөс бетоны арматуртай холбогдож барилга байгууламжийн хийцлэл бүхэлдээ далд төмөр бетон карказтай болох юм. Ийм хийцлэлээр барьж байгуулсан байгууламж нь газар хөдлөлт болон бусад гэнэтийн осолд илүү тэсвэртэй, бат бөх байж чадна.
Зураг 2.1/2.2, 3.1/3.2, 4.1/4.2-т Мега блокны өргөн ашиглагдах загваруудыг үзүүлэв.
Зураг 2.1/2.2 бол Мега блокны хамгийн өргөн ашиглагдах тууш загвар бөгөөд 1, 2, 3, 4, 5 гм углуургатай байж болно. Тус загварыг ханын тэгш шулуун өрлөг, болон буланд ашиглана.
Зураг 3.1/3.2 бол Мега блокны онцгой загвар болох барилгын үндсэн ханыг өрөө хоорондын ханатай холбох, барилгыг нэг цул хийцлэлтэй болгох Т хэлбэрийн блок юм. Т хэлбэрийн блокны үндсэн углуурга болон туслах углуургыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хэдээр ч хийх боломжтой. Туслах углуурга гэж үндсэн шулуун блокноос салбарлаж гарч буй хэсгийн углуургыг хэлж байгаа болно.
Зураг 4.1/4.2 бол Мега блокны L хэлбэр буюу булангийн загвар юм. Тус загварыг барилгын
ханын булангийн өрлөгөд ашиглана. Мөн захиалагчийн шаардлагаас шалтгаалж углуургын
тоог хэдээр ч хийх боломжтой байна.

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2023.07.06Filed
Publication2024.06.27Published