тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: BRAND 50 нэрийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын цомог BRAND 50 нэрийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын цомог нь 2 хувилбартай. Эхний хувилбар нь цулгуй хар хөх суурь өнгөтэй бөгөөд нүүр хэсгийн дээд талд BRAND 50 барааны тэмдэг, түүний дор гахайн дүрс, дүрсийн дор АМЕРИК ЕВРОПИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, УЛАМЖЛАЛТ ЗҮСЭЛТ үгүүдийн голд БЭКОН оноосон нэр, тэдгээрийн дор тууш улаан хавтгай дээр БАЙГАЛИЙН НАРС МОДНЫ УТЛАГАТ тодотгол, 28 өдөр утсан, АВСТРИ амт гэсэн тайлбаруудыг бичиж байрлуулсан ба нүүр хэсгийн доод талд бүтээгдэхүүний хэмжээ, түүний дор цагаан хавтгайд Keep Refrigarated /Хөргөгчид хадгална/ гэсэн заавар, зааврын нэг хажууд антибиотик агуулаагүй, нөгөө хажууд генийн өөрчлөлтгүй гэж бичиж байрлуулсан. /Хувилбар 1/ Дараагийн хувилбар нь цулгуй хар хөх суурь өнгөтэй бөгөөд нүүр хэсгийн дээд талд BRAND 50 барааны тэмдэг, түүний дор гахайн дүрс, дүрсийн дор AUSTRIAN STYLE, CLASSIC CUT үгүүдийн голд BACON оноосон нэр, тэдгээрийн дор тууш улаан хавтгай дээр NATURAL BEECHWOOD SMOKED тодотгол, 28 DAYS, Taste of Austria гэсэн тайлбаруудыг бичиж байрлуулсан ба нүүр хэсгийн доод талд бүтээгдэхүүний хэмжээ, түүний дор цагаан хавтгайд Keep Refrigarated /Хөргөгчид хадгална/ гэсэн заавар, зааврын нэг хажууд NO ANTIBIOTICS EVER, нөгөө хажууд NO ADDED HORMONES гэж бичиж байрлуулсан. /Хувилбар 2/ BRAND 50 нэрийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын цомгийн хувилбаруудын ар талын хэсэг нь орц, шимт бодисын агууламж, хайруулын таваг болон богино долгионы зуух, шарах шүүгээнд бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, зөвлөмж, огноо, Монгол улсын хүнсний стандартын тэмдэглэгээ, бүтээгдэхүүний жин, хадгалах нөхцөл, хадгалах хугацаа, санамж, үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, компаний бусад холбогдох мэдээллүүдийг болон бар кодыг эрэмблэн байрлуулсан бөгөөд Англи болон Монгол хэл дээр бичсэн онцлогтой. (Хувилбар 1-2)
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|