Тодорхойлолт
Мэдүүлэг гаргагч: БАЙГАЛ ХАУС ХХК
Бүтээгдэхүүний загварын нэр: Хайр чарм /бугуйвчны унжлага/
Мэдүүлгийн дугаар: 30-2023-0004720
1. Хайр циркон зүрх
Материал: 925 мөнгө, ЗА Циркон
Өнгө: Цагаан алтан бүрмэл WG-0.075mic Унжлага нь бугуйвчны гинжинд ордог эх бие бүхий кольцо болон түүнээс холбоотой том зүрхэн хэлбэртэй унжлагаас бүрдэнэ. Кольцоны зузаан нь 1.9мм, диаметр нь 9.2мм, дотор хоосон хэсгийн диаметр нь 6.35мм байна. Тухайн кольцонд 1.0мм хэмжээтэй 21 ширхэг шигтгээг тойруулан суулгаж өгсөн бөгөөд түүний доод талаас жижиг цагаригаар холбогдсон унжлага нь дортоо 5мм хэмжээтэй циркон шиг том зүрхэн хэлбэртэй дүрслэгдсэн байна.
2. Хайр дармал бичиг
Материал: 925 мөнгө, ЗА Циркон
Өнгө: Цагаан алтан бүрмэл WG-0.075mic Унжлага нь бугуйвчны гинжинд ордог эх бие бүхий кольцо болон түүнээс холбоотой Монгол дармал үсгээр “ХАЙР” гэж бичигдсэн унжлагаас бүрдэнэ. Зузаан нь 1.9мм, диаметр нь 9.2мм, дотор хоосон хэсгийн диаметр нь 6.35мм хэмжээтэй кольцо нь тойруулан суулгасан 1.0 хэмжээтэй 21 ширхэг шигтгээтэй. Кольцоны доод талаас жижиг цагаригаар холбогдсон Хайр гэсэн үгний “ХА” үсэг нь дээд хэсэгт, “ЙР” нь доод хэсэгт нь байрлана. Хайр гэсэн үгний үсгүүд дээр 0.9 мм хэмжээтэй 45 ширхэг шигтгээ суулгасан. Тухайн “ХАЙР” гэсэн унжлагын өргөн нь Ю.бмм, өндөр нь 12.2мм, зузаан нь 1.5мм байна.
3. Хайр унжсан давхар зүрх
Материал: 925 мөнгө, ЗА Циркон
Өнгө: Цагаан алтан бүрмэл WG-O.O75mic 2.1 гр жинтэй энэхүү унжлага нь бугуйвчны гинжинд ордог эх бие бүхий кольцо болон түүнээс жижиг цагаригаар холбогдсон хэлхээтэй 2 зүрх хэлбэрийн унжлагаас бүрдэнэ. Том зүрх хэлбэрийн дүрсний зүүн дугуйрсан хэсэгт 3 шигтгээ байх бөгөөд зүрхний баруун дугуйрсан хэсэг дээр дармал үсгээр дугуйран доош цувран бичигдсэн “ХАЙР” гэсэн үг түүний доор үргэлжлэн 3 жижиг зүрх дүрслэгдсэн байна. Том зүрхний өндөр нь 14.8мм байна. Том зүрхнээс хэлхэгдэн унжсан жижиг зүрхэн хэлбэрийн унжлагын дээд хэсэгт титэм шиг дүрслэгдсэн зууван дусал хэлбэрийн 3 шигтгээтэй.
4. Хайр дан зүрх
Материал: 925 мөнгө, ЗА Циркон
Өнгө: Цагаан алтан бүрмэл WG-0.075mic 1.27гр жинтэй энэхүү унжлага нь бугуйвчны гинжинд ордог эх бие бүхий кольцо болон түүнээс жижиг цагаригаар холбогдсон зүрх хэлбэртэй унжлагаас бүрдэнэ. Зүрх хэлбэрийн дүрсний зүүн дээд дугуйрсан хэсэгт 3 шигтгээ байх ба зүрхний баруун дээд дугуйрсан хэсэг дээр дармал үсгээр дугуйран доош цувран бичигдсэн “ХАЙР” гэсэн үг түүний доор үргэлжлэн 3 жижиг зүрх дүрслэгдсэн байна. Зүрхний дотор титэм шиг дүрслэгдсэн 3 зууван дусал хэлбэрийн шигтгээ байрласан. Зүрх хэлбэрийн унжлагын өргөн нь 13.2мм, өндөр нь 13.6мм байна.
5. Хайр бичмэл бичиг
Материал: 925 мөнгө, ЗА Циркон
Өнгө: Цагаан алтан бүрмэл WG-0.075mic Унжлага нь бугуйвчны гинжинд ордог эх бие бүхий кольцо болон түүнээс жижиг цагаригаар холбоотой бичмэл үсгээр “ХАЙР” гэсэн үг дүрслэгдсэн унжлагаас бүрдэнэ. Эх бие бүхий кольцо нь 1.0мм хэмжээтэй 21 ширхэг шигтгээг тойруулан суулгасан, түүний зузаан нь 1.9мм, диаметр нь 9.2мм бол дотор хоосон хэсгийн диаметр нь 6.35мм байна. Кольцоны доод хэсгээс жижиг цагаригаар холбогдсон “Хайр” хэмээн бичмэл үсгээр бичсэн дүрслэл бүхий унжлага байна. “Хайр” гэсэн бичгийн “X” үсэг нь томоор бичигдсэн “а, й, р” үсэг нь жижиг бичмэл үсгээр байх бөгөөд “й” үсгийн дээд талын зартиг тэмдгийг 2.0мм хэмжээтэй 1 ширхэг шигтгээгээр илэрхийлэн дүрсэлсэн. “Хайр” бичигтэй унжлагын өргөн нь 14.29мм, өндөр нь 6.2мм бол зузаан нь 1.5мм байна.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|