Тодорхойлолт
Баярдалай овогтой Оюунбат миний бие нь 2009 оноос хойш алт мөнгөний дарханаар ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 12-р сараас хууль ёсны дагуу сорьцтой, цоо шинэ загварууд тусгай зөвшөөрөлтэйгээр үе шаттай эхэлж үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг илэрхийлэл нь Хунтай ээмэгний цулгуй, шигтгээтэй загварууд бөгөөд дараагийн загвар нь ХЭТ №3 юм. ХЭТ №3 нь Хунтай ээмэгний цулгуй загварын рам, хийц дээр суурилагдсан, хөвж буй хунгийн их бие хэсэг нь өд мэт харагдах голдоо хөндий сээтгэн хийцтэй учир нүхнүүдээр нэвт харагдана. ХЭТ №3 нь Б.Оюунбат миний оюун санаанаас ургаж гарсан үргэлжлэл загвар юм. Өөрийн гэсэн донж, хэв маяг зохилдлогоотой, коллекц загварын нэг бол ХЭТ №3 юм. Энэхүү загварыг өмнөх загварын хэлбэрт тулгуурлан “Компьютер график”-ийн аргаар алдаа мадаггүй, хэмжээс зөрөхгүй хийсэн болно
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|