Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004743 2024.01.10
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004743
2024.07.31
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) 12 жилийн бэлэгдэл загваруудын цомог
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт

Бүтээгдэхүүний загварын нэр: 12 жилийн бэлэгдэл загваруудын цомог 12 жилийн бэлэгдэл загваруудын цомог нь Монгол цаг тооны бичиг болох 12 жилийг багтаасан цутгамал болон зормол хийцтэй бүтээгдсэн.

Энэхүү бүтээгдэхүүний загваруудын хийц, онцлогийг жил тус бүрээр тайлбарлъя. Хулагана жил нь амыг нь боосон уутны хэлбэр үүсгэсэн цүлхгэр суурь дээр хулганы дүрсийг байршуулсан ба суурийн цүлхгэр гадаргууд зоос илэрхийлэх дүрсийг тараан байршуулсан бүтэцтэй (зураг 1а, 1b, 1c, 1d).

Үхрийн дүрслэл бүхий загвар нь туурайгаараа газар хадарч буй үхрийн дүрс түүний сээр нуруун дээгүүр хээн дүрслэл бүхий чимэг уяа илэрхийлсэн дүрслэлийг агуулсан онцлогтой(зураг 2а, 2b, 2c, 3d). Барын загвар нь хэвтэж буй барын хэлбэртэй бөгөөд урд талаасаа архирч буй дүрс агуулсан ба их бие дээгүүр нь хоёр хос долгионт зураас агуулсан дүрслэлтэй(зураг 3а, 3b, 3c, 3d).

Туулайн загвар нь хэвтэж буй туулайн дүрслэлтэй (зураг 4а, 4b, 4c, 4d).

Лууны загвар нь нэг босоо багананд лууны дүрсийн хэлбэр оруулан сийлбэрлэж байрлуулсан (зураг 5а, 5b, 5c, 5d).

Могойн загварыг цагираглан боссон могойн дүрс дээр түүний хайрсыг ромбо хэлбэрийн хээгээр илэрхийлсэн огтлолуудыг үүсгэж бүтээцжүүлсэн (зураг 6а, 6b, 6c, 6d).

Морины загвар нь хойт хоёр хөл дээрээ зогсон цоройж буй дүрслэлийг илэрхийлж түүнчлэн морины дэл, сүүл, хондлой, цээж, гуяны шөрмөслөг болон булчинлаг хэсгийг тодруулан илэрхийлсэн онцлогтой (зураг 7а, 7b, 7c, 7d).

Хонины загвар нь зогсоол буюу суурь дээр зогсож буй хонины дүрслэлтэй бөгөөд хонины эвэр нь хагас дугуйрсан зүйрлэвэл аргалын эвэртэй төсөөтэй байдлаар бүтээгдсэн (зураг 8а, 8b, 8c, 8d).

Бичний загвар нь сууж байгаа бич нэг гартаа тодорхой зүйл тухайбал тавгийн идээ барьж түүнчлэн их биеийнхээ урд хэсэгт эд зүйлс байршуулсан байдалтайгаар түүний сүүл нь нурууг дагаж зүүн гарталын далны ойролцоо хэсэгт байршсан байдлаар сийлбэрлэсэн (зураг 9а, 9b, 9c).

Тахианы загвар нь амыг нь боосон уут буюу сав дээр эр тахиа зогсон донгодож буй, мөн уутны амыг дээс эсвэл олсоор уясан байдлыг тус тус илэрхийлсэн дүрслэлтэйгээр бүтээгдсэн (зураг 10а, 10b, 10c, 10d).

Нохойны загвар нь хоёр хөл дээрээ сууж буй хүзүүвчтэй нохойг илэрхийлсэн дүрслэлтэй (зураг 11а, 11b, 11c, 11d).

Гахайн загвар нь хэвтэж буй гахайг илэрхийлсэн хийцлэлтэй (зураг 12а, 12b, 12c, 12d). 12 жилийн загвар нь тухай 12 жилд хамаарах бүтээцүүдийн өөр өөрийн гэсэн шинжүүдийг илэрхийлсэн бөгөөд 12 жилийн нүдийг нь хар хүрэн өнгийн эрднийн чулуугаар шигтгэж чимэглэсэн

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.01.10Filed
Publication2024.07.31Published