тодорхойлолт
Загварын нэр: ДӨРВӨН ДЭЛБЭЭТ / Эмээлийн чимэг / Гарал үүсэл: Монголд
Энэхүү загвар нь манай компаний дарьганга хийцийн эмээлийн чимгийн уран нарийн хийцийг харуулсан загвар юм..
Сорьц: 925
Хэмжээ: Дунд гар Материалын орц: Цагаан мөнгө 825г=22лан
Хийц : Дарьганга/цутгуур/ гар хийц Хийгдэх тоо ширхэг: 50 Зориулалт: болгон хадгалах
Монгол ахуйн морин соёлын хэрэглээ,бэлэг дурсгал,өв
Энэхүү загвар нь
Энэхүү бүтээл нь Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл морь, морины тоноглол хэрэглэлийн бүтээл юм. Монгол адууны соёлыг орчин цагийн хэрэглээнд сурталчлан таниулах зорилготой тус бүтээлийн бэлгэдэл, хийцлэлээс дурдвал: Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн бүр адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар. эмээл зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн нь Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. Иймээс хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв, морин соёлын илэрхийлэл болох юм. Монгол уран дарханы дарьганга гар хийцийн онцлог болох хээ хийцний зохицол бэлгэдлийг төгс шийдсэн загвар юм. Монголчууд эмээлийг их ,дунд, бага гарын эмээл гэж ангилахаас гадна овор хэмжээ болон хэрэглэх хүний нас хүйсэнд
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|