тодорхойлолт
Загварын нэр: ХАНАН СҮЛЖЭЭС / Эмээлийн чимэг/
Гарал үүсэл: Монгол
Энэхүү загвар нь манай компаний дарьганга хийцийн эмээлийн чимэгт ханан хээг уран нарийн гарган харуулсан загвар юм.
Хэмжээ: ИХ ГАР Материалын орц: Цагаан мөнгө 900г=24лан Сорьц: 925
болгон хадгалах
Хийц ; Дарьганга/цутгуур/ гар хийц Хийгдэх тоо ширхэг: 50 Зориулалт: Монгол ахуйн морин соёлын хэрэглээ.бэлэг дурсгал,өв
Энэхүү загвар нь
Энэхүү бүтээл нь Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл морь, морины тоноглол болох эмээлийн чимэглэл бүтээл юм. Монгол адууны соёлыг орчин цагийн хэрэглээнд сурталчлан таниулах,дарьганга хийцийг эмээлийн чимэгт урлан үлдээх зорилготой юм. Монгол уран дарханы дарьганга гар хийцийн онцлог болох хээ хийцний зохицол бэлгэдлийг төгс шийдсэн загварын нэг болох юм. Монголчууд эмээлийг их ,дунд, бага гарын эмээл гэж ангилахаас гадна овор хэмжээ болон хэрэглэх хүний нас хүйсэнд хаан хэрэглэхээс шалтгаалан эрэгтэй ,эмэгтэй ,гоёлын ,энгийн хэрэглээний гэж ангилж ирсэн байдаг.
Бүтээл буюу энэхүү загвар нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн.
Нийт эмээлийн чимэгний тоо 10 ширхэг /нэмэлт бааврын 2 чимэг/
1 .Баавар :2 ширхэг
2ширхэг нэмэлт бааварны чимэг
2 . Даруулга: 4 ширхэг З .Сүвэгч: 4
Эмээлийн чимэгний бааварны ерөнхий хэлбэр нь эрх чөлөөний бэлэгдэл үүлэн хээ, даруулга нь дэлгэрэхийн бэлэгдэл цэцгийн хэлбэртэй бөгөөд баавар, даруулга,сүвэгчний голд дарьгангын үндсэн хээ ханан хээг давхарлан сүлжиж цэцгэн хээгээр эмжих мэт дүрсэлсэн нь монгол ахуйг дарьганга хийцээр харуулсан өвөрмөц загвар болсон юм.
Монгол үндэсний хуучин эмээлийн чимгүүд нь нэмэлт чимгийг сураар эсвэл үнэт торго даавуугаар сүлжиж хийсэн байдаг байсан бол энэхүү чимгэнд үнэт металлаар тал саран хэлбэртэйгээр их биений цэцгэн хээг үргэлжлүүлсэн мэт хослуулан хийж өгсөн нь загварын онцлог юм .
Зориулалт :Энэхүү эмээлийн чимэг нь орчин цагийн монгол эмээлийн модны загварт тохируулж хийсэн гоёлын их гарын чимэгт орох бөгөөд энгийн хэрэглээний үед хэрэглэхэд ч тохиромжтой.
Энэхүү эмээлийн чимэгний их биеийн хэсгүүд үнэт металл болох 925сорьцтой мөнгөөр хийгдэж эмээлийн модонд тогтоох сэнжүүд нь зэсээр хийгдсэн үеэс үед өвлөгдөх үнэ цэнэтэй бүтээл юм .
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|