Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
30-0003572 2024.11.18
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004747 2024.01.12
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-0003572
2024.07.31
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Тэгш дүүрэн мөнгөн аяга
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт 
Загварын нэр: ТЭГШ ДҮҮРЭН / мөнгөн аяга /

 Гарал үүсэл: Монгол
Энэхүү загвар нь манай компаний дарьганга хийцийн цуврал загваруудын 5 дахь бөгөөд 4 дэх дүүрэн өлзий загварын хос жижиг аяга бөгөөд хээний зохицол дарьганга хийцийн давхар цохиж сүлжих аргыг уран нарийн харуулсан юм.
Энэхүү загвар нь
Биет хэмжээ: Амсрын голч 130мм Өндөр 68мм Эзлэхүүн : 280мл Материалын орц: Цагаан мөнгө 318г=8,5лан
Сорьц:
Дотор 999 Ёроол 925 Тагш: Хус модны үндэс Хийц : Дарьганга/хөөмөл,цутгуур/ гар хийц Хийгдэх тоо ширхэг: 100 Зориулалт: Ахуйн хэрэглээ,бэлэг дурсгал,өв болгон хадгалах
Монгол уран дарханы дарьганга гар хийцийн онцлог болох хээ хийцний зохицол бэлгэдлийг төгс шийдсэн загвар бөгөөд дарьганга хийцийн үндсэн хээ болох цэцгэн хээ,ханан хээг дөрвөн зүгт тэгш дүүрэн эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг дөрвөн өлзий хээг тэгш хэлбэрээр гарган гурваар дарж сүлжиж загварыг нь гаргаж дарьганга хийцийн загварын цувралын дөрөвдүгээр загварын хос загвар болж байгаа юм.
Бүтээлийн үндсэн гурван хэсгээс бүрдсэн. 1 .Бөөрний хээ : Монгол үндэсний уламжлалт эвэр хээг дэлгэрч дэвжихийн бэлэгдэл цэцгэн хээтэй хослуулан үндсэн хээгээ гаргасанаас гадна их биеийн үндсэн хээгээ эрх чөлөөний бэлэг тэмдэг үүлэн хээгээр чимж өгсөн нь хийцийг бусдаас ялган тодруулж өгсөн юм. . 2.Ероолын хээ:Дөрвөн өлзий хээг тэгш хэлбэрээр дарьганга хийцийн үндсэн хээний бэлэгдэл болсон ханан хээтэй хамт цэцгэн хээтэй хослуулан гурав даруулан сүлжих аргаар хийсэн З.Дотор тал :Аяганы дотор талыг цэвэр 999 сорьцтой мөнгөөр хийсэн бөгөөд амсрын хэсэг цохигдохоос сэргийлж давхар утас тавьж өгсөн./гагнаж / Энэ аяганы үндсэн хэмжээ болох голч нь 130мм бөгөөд монгол аяганы хэмжээний хувьд дунд гарын аяганд орох бөгөөд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд монгол үндэсний идээний дээд цай уух,хоол идэхэд тохирсон хэмжээг сонгож хийсэн юм.
Энэхүү загвар нь хэлбэр,хэмжээ ,бат бөх чанар,ахуйн хэрэглээ,ариун цэврийн болон бэлэг дурсгал ,өв болгон хадгалах шаардлагыг бүрэн хангасан үнэ цэнийг шингээж үнэт металл болох мөнгө болон монголчуудын эртнээс ахуйдаа хэрэглэж ирсэн хус модон тагштай манай компаний барааны тэмдэг болон СХЗГ-ын сорьцоор баталгаажсан бүтээл байх юм .

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.01.12Filed
Publication2024.07.31Published
Registration2024.11.18Registered
Activation2024.11.18Active