Тодорхойлолт
Загварын нэр: ДҮҮРЭН ӨЛЗИЙ / мөнгөн аяга / Энэхүү загвар нь манай компаний дарьганга хийцийн цуврал загваруудын 4 дэх бөгөөд энэ загвар нь хээний зохицол дарьганга хийцийн давхар цохиж сүлжих аргыг уран нарийн харуулсан юм.
Биет хэмжээ: Амсрын голч 170мм Өндөр 85мм Эзлэхүүн : бООмл Материалын орц: Цагаан мөнгө 675г=18лан
Сорьц:
Дотор 999 Ёроол 925 Тагш: Хус модны үндэс Хийц : Дарьганга/хөөмөл,цутгуур/ Хийгдэх тоо ширхэг: 100 Зориулалт: Ахуйн хэрэглээ,бэлэг дурсгал,өв болгон хадгалах
Энэхүү загвар нь
Монгол уран дарханы дарьганга хийцийн онцлог болох хээ хийцний зохицол бэлгэдлийг төгс шийдсэн загвар бөгөөд дарьганга хийцийн үндсэн хээ болох цэцгэн хээ,ханан хээг 4 зүгт тэгш дүүрэн эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг дөрвөн өлзий хээтэй гурваар дарж сүлжиж загварыг нь гаргаж хийсэн утга төгөдлөр ,гүн шийдэл бүхий бүтээл юм .
Бүтээлийн үндсэн гурван хэсгээс бүрдсэн.
1 .Бөөрний хээ : Монгол үндэсний уламжлалт монгол гэрийн хананы загварыг дэлгэрч дэвжихийн бэлэгдэл цэцгэн хээтэй хослуулан үндсэн хээгээ гаргасанаас гадна их биеийн үндсэн хээгээ эрх чөлөөний бэлэг тэмдэг үүлэн хээгээр чимж өгсөн нь хийцийг улам тодруулж өгсөн юм.. 2.Е роолын хээ:Дөрвөн өлзий хээг дарьганга хийцийн үндсэн хээний бэлэгдэл болсон ханан дөрвөн дэлбээтэй цэцгэн хээтэй хослуулан гурав даруулан сүлжих аргаар хийсэн
З.Дотор тал :Аяганы дотор талыг цэвэр 999 сорьцтой мөнгөөр хийсэн бөгөөд амсрын хэсэг цохигдохоос сэргийлж давхар утас тавьж өгсөн./гагнаж / Энэ аяганы үндсэн хэмжээ болох голч нь 170мм бөгөөд монгол аяганы хэмжээний хувьд их гарын аяганд орох бөгөөд ихэвчлэн монгол үндэсний идээ ундааны дээдэд ордог эртний түүхт айраг уухад хэрэглэх бөгөөд эрэгтэй хүмүүсийн хоол идэх,мөн жижиг цагаан идээний таваг болгон хэрэглэхэд тохирсон хэмжээг сонгож хийсэн юм.
Энэхүү загвар нь хэлбэр,хэмжээ ,бат бөх чанар,ахуйн хэрэглээ,ариун цэврийн болон бэлэг дурсгал ,өв болгон хадгалах шаардлагыг бүрэн хангасан үнэ цэнийг шингээж үнэт металл болох мөнгө болон монголчуудын эртнээс ахуйдаа хэрэглэж ирсэн хус модон тагштай манай компаний барааны тэмдэг болон СХЗГ-ын сорьцоор баталгаажсан бүтээл байх юм .
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|