Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004750 2024.01.15
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004750
2024.06.27
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Манка нэрийн бүтээгдэхүүнүүдийн шошго, сав, баглаа боодлын цомог
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт

Бүтээгдэхүүний загварын нэр: Манка нэрийн бүтээгдэхүүнүүдийн шошго, сав, баглаа боодлын цомог Манка нэрийн бүтээгдэхүүнүүдийн шошго, сав, баглаа боодлын цомог нь будаа, элсэн чихэр, хэрчсэн гурил, самгёбсал, гахай, тахианы мах зэрэг бүтээгдэхүүний 28 хувилбартай.

Цомгийн савалгааны эхний хувилбарууд нь бараан ягаан өнгийг төв хэсэгрүүгээ уусган тодруулан уусгасан суурьтай бөгөөд нүүр хэсгийн хоёр талаас бүтээгдэхүүн ил харагдах цонхыг дотогш товойлгон ягаан хүрээтэй гаргаснаар эмэгтэйн бэлхүүсийг илэрхийлэх ба нүүрний талын голд балет бүжиглэж буй эмэгтэйн дүрс байршуулж, өмсгөлийн өнгийг нь савалгаа доторх бүтээгдэхүүнийг илэрхийлэх өнгөөр дүрсэлж, түүний МАНКА нэр, манка нэрийн доод хэсгийг дайруулан Гоолиг будаа (зураг 1-12), Гоолиг (зураг 19-20) үгийг гоёмсог шрифтээр бичиж, дор РИС (зураг 1, 7, 13), КРУПА ГРЕЧНЕВАЯ (зураг 2, 8), КРУПА ПШЕНО (зураг 3, 9), ХӨЦ БУДАА (зураг 4, 10), КРУПА ПЕРЛОВАЯ (зураг 5, 11), КРУППА МАННАЯ (зураг 6, 12), ЭЛСЭН ЧИХЭР (зураг 19-20) бүтээгдэхүүний нэрийг өнгө ялган бичиж, нүүр талын зүүн доод хэсэгт оройн товгор ногоон хөндлөн тууш хавтгай дээр ЭРҮҮЛ ХҮНС, түүний дор бүтээгдэхүүний савалгааны жинг байрлуулж савалгааны дээд хэсэгт одтой тэнгэрт туйлын туяа харагдах үзэгдлийг илэрхийлэх дүрслэлийг өнгө ялган уусгаж (зураг 1-3, 7-9, 19), нүүр хэсгийн хоёр талд байрлах талбарууд нь ар талдаа зэрэгцээ байрлаж холбогдохоор бүтээцжүүлж нэг талд нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, балет бүжиглэж буй эмэгтэй дүрсүүд, нөгөө талд нь үйлдвэрлэсэн, савласан огноо, МАНКА Гоолиг будаа нэрийг байрлуулж тэдгээрийн дор орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, хугацаа, ач тус, санамж, нэмэлт мэдээлэл болон үйлдвэрлэгч компаний холбогдох мэдээллүүдийг тус тус эрэмблэн нэг талд нь Оросоор, нөгөө талд нь Монголоор бичиж байрлуулсан онцлогтой. (Зураг 1- 13, 19-20)

Цомгийн дараагийн хувилбар нь савалгааны нүүр болон ар талын дүрслэлүүд нь өмнөх хувилбартай адил бөгөөд савалгааны хоёр хажуу талд бүтээгдэхүүн ил харагдах цонхыг өндрийн дагууд тууш гаргаж нүүр хэсэгт холбогдох талыг товойлгон гаргаж эмэгтэйн бэлхүүсийг илэрхийлсэн мөн савалгааны дээд хэсэгт бариул бүхий сэнж гаргаж бүтээцжүүлсэн онцлогтой. (Зураг 14)

Манка нэрийн бүтээгдэхүүнүүдийн цомгийн дараагийн хувилбарууд нь улаан (зураг 15, 17), хөх (зураг 18) суурьтай бөгөөд нүүр талын гол хэсэгт бүтээгдэхүүн ил харагдах цонх, түүний дээр зууван дугуй хос хар хүрээтэй шар хавтгай дээр хоёр гараа гадагш дэлгэсэн эмэгтэйг дүрсэлж, хавтгай нь хоёр талаас гарсан тууш тууз дээр нэг талд нь Будьте Здорови, нөгөө талд нь Живите богато үгийг бичиж, шар хавтгайн хоёр талд туузны дээр тариан түрүү илэрхийлэх дүрсүүдийг байрлуулж, дүрслэлүүдийн дор Манка нэр, түүний дор бүтээгдэхүүний нэр КРУПА МАННАЯ (зураг 15, 17), ЦАГААН БУДАА (зураг 18) бичиж, бүтээгдэхүүн ил харагдах цонхны дээд болон доод талд Х хэлбэрийн хэрээс үүсгэсэн дүрсээр хүрээлж, түүнээс залган тэгш өнцөгт адил талт тууш дөрвөлжин хавтгайд цэцэг илэрхийлсэн хээгээр дүүргэсэн ба савалгааны ар талд дотогш товойж дугуйрсан ирмэгүүдтэй адил талт дөрвөлжин талбарууд дээр цэвэр жин, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, үйлдвэрлэгч болон савлагч компаний мэдээллүүд, нэмэлт мэдээлэл, хадгалах хугацаа, QR болон бар кодыг тус тус зэрэгцээ эрэмблэн нэг талд дээр нь Оросоор, нөгөө тал дээр нь Монголоор бичиж эрэмблэн байрлуулсан онцлогтой. (Зураг 15-18)

Савалгааны дараагийн хувилбар нь хөх суурьтай бөгөөд нүүр талын голд гаргасан цонх болон түүн дээрх дүрслэл, мөн ар талын мэдээллүүдийн бүтэц нь өмнөх хувилбартай адил бөгөөд бүтээгдэхүүн ил харагдах цонхны дөрвөн талд цэцэг илэрхийлсэн хээг тууш болон хөндлөн байрлуулж уртын дагууд дүүргэсэн бүтэцтэй. (Зураг 19)

Цомгийн дараагийн хувилбар нь адил талт тэгш хавтгай байх бөгөөд хавтгайн дээд талын хоёр өнцгөөс дотогш хагас дугуйрсан хүрээтэй, бүтээгдэхүүн өнгийг илэрхийлсэн суурьтай талбар үүсгэж, хавтгайн гол хэсэг буюу хоёр хагас дугуй талбарын гол хэсэг нь шаргал суурьтай байх бөгөөд гол хэсгийн дээд талд хоёр гараа гадагш дэлгэсэн эмэгтэйг дүрсэлж, хавтгай нь хоёр талаас гарсан тууш тууз дээр нэг талд нь Будьте Здорови, нөгөө талд нь Живите богато үгийг бичиж, шар хавтгайн хоёр талд туузны дээр тариан түрүү илэрхийлэх дүрсүүдийг байрлуулж, дүрслэлүүдийн дор Манка нэр, түүний дор БАЯЖУУЛСАН ГУРИЛ буюу бүтээгдэхүүний нэрийг бичиж тэдгээрийн дор адил талт тэгш өнцөгт талбар гаргаж, нүүр хэсгийн доод талд хадгалах нөхцөл, бүтээгдэхүүний жинг тэмдэглэсэн ба нүүр хэсгийн хоёр талд байх хагас дугуйрсан хүрээнүүдээс дотогш тариан түрүү илэрхийлэх дүрсүүдийг байрлуулж хоёр талын талбарууд дээр нэг талд нь бүтээгдэхүүний чанарын стандартын тэмдэглэгээ, орц, хэрэглэх заавар, үйлдвэрлэгч компаний мэдээлэл, санамжийг, нөгөө талд нь БАЯЖУУЛСАН ГОЙМОН үг, бар код, шимт бодисын мэдээллийг тус бүр кирилл болон латинаар давтан бичиж эрэмблэн байрлуулсан онцлогтой. (Зураг 21)

Манка нэрийн бүтээгдэхүүнүүдийн шошго, сав, баглаа боодлын цомгийн дараагийн хувилбарууд нь ягаан суурьтай, адил талт тэгш өнцөгт тууш хавтгай байх ба хавтгай зүүн талын хэсэгт хоёр талаас гадагш товойсон ягаан хүрээнүүд, хоёр хүрээнүүд дунд үүсэх хавтгай нь эмэгтэйн бэлхүүсийг илэрхийлэх бөгөөд дээд талд нь МАНКА нэр, манка нэрийн доод хэсгийг дайруулан Русская свинина үгийг гоёмсог шрифтээр бичиж, доор нь САМГЁПСАЛ (зураг 22, 23, 26), ХААНЫ ЦУЛ МАХ (зураг 24), ГУЯНЫ ЦУЛ МАХ (зураг 25), НУРУУНЫ ЦУЛ МАХ (зураг 27) бүтээгдэхүүний нэрийг өнгө ялган бичиж, нүүр талын зүүн доод хэсэгт оройн товгор ногоон хөндлөн тууш хавтгай дээр ЭРҮҮЛ ХҮНС, түүний дор бүтээгдэхүүний савалгааны жинг, түүнтэй зэрэгцээ бүтээгдэхүүний нэрийн доод талд бүтээгдэхүүний чанарын стандартын тэмдэглэгээнүүдийг байрлуулж, хавтгайн зүүн талд орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн, савласан, дуусах огноо, хадгалах хугацаа, нөхцөл, санамж, үйлдвэрлэгч компаний тэмдэг болон бусад холбогдох мэдээллүүдийг тус тус эрэмблэн зэрэгцүүлэн бичиж байрлуулсан бүтэцтэй. (Зураг 22-27)

Цомгийн сүүлийн хувилбар нь ягаан суурьтай бөгөөд нүүр хэсгийн голд хашаан дотор байгаа тахиануудыг илэрхийлсэн хар зураг түүний дээр тахианы дүрсийг ягаан хүрээгээр илэрхийлэн гаргаж, түүнтэй зэрэгцүүлэн МАНКА нэр, манка нэрийн доод хэсгийг дайруулан Орос тахиа үгийг гоёмсог шрифтээр бичиж баруун доор талд нь бүтээгдэхүүний чанарын стандартын тэмдэгээ, нүүр талын зүүн доод хэсэгт оройн товгор хөндлөн тууш хавтгай дээр ЭРҮҮЛ ХҮНС, түүний дор бүтээгдэхүүний савалгааны жинг байрлуулж, нүүр хэсгийн хоёр талд буюу савалгааны хоёр хажуу талд бүтээгдэхүүн ил харагдах талбарыг босоо хөндлөн гаргаж тэдгээрээс залгуулан, нүүр хэсгээс гарсан тахианы гуяны дүрсүүдээр түүргэсэн тууш хавтгайгаар холбогдох талбарууд нь ар талдаа зэрэгцээ байрлаж холбогдохоор бүтээцжүүлж ач тус, орц, шимт бодисын мэдээлэл, санамж, үйлдвэрлэгч улс болон үйлдвэрлэгч компаний холбогдох мэдээллүүдийг тус тус эрэмблэн нэг талд нь кириллээр, нөгөө талд нь латинаар бичиж байрлуулсан онцлогтой. (Зураг 28)

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.01.15Filed
Publication2024.06.27Published