Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: Ундаа, цайны сав, хайрцагийн загваруудын цуврал
Бүтээгдэхүүний загвар нь ундааны болон цайны сав ба хайрцаг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Артишок цайны ундааны савууд нь хавтгай уутанцарууд бөгөөд уутанцарын талуудыг нь мохой өнцөг үүсгэн эсгэж хүрээлэн наасан ба уутанцарын зүүн дээд өнцгийн огтолж тайрсан амсарт ундаан бортогон таглааг углан суулгасан (хувилбар 1,2,3).
АРТИШОК ЦАЙНЫ УНДААНЫ савны нүүрний баруун дээд хэсгийн ногоон тууш хавтгайд ЖИНХЭНЭ НАТУРАЛ БРЭНД тодотгол, түүний дор Cynara scolymus L буюу Артишок ургамлын латин нэршил, тэдгээрийн дор Артишок ургамлын дүрсийг хүрээлсэн цагирагт компанийн нэр болон Эрүүл мэндийн артишок цай гэсэн дүрс бүхий эмбилем байршуулж түүний доорх ногоон тууш зураасны эхний хэсэгт ОРХОН АЙМАГ, нөгөө хэсэгт АЧИТ-АНДАГ ХХК буюу үйлдвэрлэгчийн нэр, тэдгээринй дор Ундааны оноосон нэр, нэрийн дор ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ гэсэн уриа үгийг тус тус өнгө ялган бичиж дараа нь шилэн хундаганд савласан цай, артишок цэцгүүдийн бэлэгдэл дүрсүүд, дүрсүүдийн доор буюу савлагааны зүүн доод хэсгийн тууш ногоон хавтгайд НОГООН ХУВЬСГАЛД ЗОРИУЛАВ тодотгол, уриа үгийг тус тус байрлуулж чимэглэсэн дүрс, тодотгол үгүүдийн цогцийн нийлмэл бүтэцтэйгээр бүтээцжүүлсэн (хувилбар 1)
Уутанцарын арын дээд талын гол хэсэгт АРТИШОК ЦАЙНЫ УНДАА нэрний хоёр хажуу талд бүтээгдэхүүнийг илтгэх дүрсүүд, тэдгээрийн дор тодорхой зайд аягатай бүтээгдэхүүн, цэцэг болон артишокийн үйлчлэл, ач тус, хэрэглэх заавар, орц найрлага, тэжээллэг чанар, хадгалах хугацаа, үйлдвэрлэгчийн мэдээлэлүүдийг эрэмблэн байршуулсан онцлогтой (хувилбар 1.1)
Ар талуудын дүрс, өнгө тодотголууд, утга уриа үгүүд нь эхний хувилбартай давтагдсан харин савлагааны нүүр талын дээд хэсэгт байсан Cynara scolymus L үг нь хонбон улаан тодотгол нь ХОНБОН УЛААН гэж, хадгалсан ундааны дүрс АРТИШОК цэцгийн дүрсээр тус тус солигдсон ба бусад нь давхацсан зэрэг онцлог болон ялгаатай бүтээгдсэн ба эхинаци ундааны уутанцарын ар тал нь өмнөх хувилбартай ижил загвар, мэдээлэл агуулсан бөгөөд өмнөх хувилбар дээрх АРТИШОК ЦАЙНЫ УНДАА нэрийн оронд ЭХИНАЦИ УНДАА Хондон улаан зэрэг нэрүүдийг дэс дарааллуулан байршуулсан (хувилбар 2; 2.1).
ЭХИНАЦИ ундаагийн дараагийн хувилбарын савлагааны дараагийн загварын бүтээц, бүтээцийн нүүр ба арын хэсгүүдийн дүрслэл, уриа үг, бүтээгдэхүүний ач тус, хэрэглэх, хадгалах заавар хугацаа, үйлдвэрлэгчийн хаяг, орц найрлага нь өмнөх хувилбартайгаар тус тус давхацсан ба ялгаа нь нүүр ба ар талыг нь цүлхийлгэн дүүргэсэн савлагаа нь сонирхсон хэрэглэгч ялангуяа хүүхэд, өсвөр насныханд зориулан өвөрмөц, онцгой харагдах байдлаар савласан онцлогтой (хувилбар 3; 3.1)
Бүтээгдэхүүний загварын дараагийн хувилбар болох АРТИШОК ЦАЙ-ны савлагаа нь их бие нь бор цаасан, түүний нүүр хэсгийн доод талд тунгалаг нэвт харагдах туузан гадаргуутай бөгөөд түүний нүүр хэсэгт ногоон тууз дээр ЖИНХЭНЭ НАТУРАЛ БРЭНД үгийг байршуулж түүний доод талд АРТИШОК ЦАЙ бүтээгдэхүүний нэр шошгоны доод талд АРТИШОК ургамлын дүрсийг байршуулсан онцлогтой. Уутны ар талд бүтээгдэхүүний ач тус, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, хаяг бүхий стикер наалттай байдлаар савласан (хувилбар 4; 4.1).
АРТИШОК цайны хайрцаг нь 4 талтай, дөрвөлжин хэлбэртэй, нимгэн картон сав бөгөөд хайрцагын нүүр талд АЧИТ АНДАГ ХХК-ийн лого, логоны хажууд Cynara scolymus L тэмдэглэгээг зэрэгцүүлэн байршуулж тэдгээрийн дор АРТИШОК ЦАЙ нэрийг гоёмсог шрифтээр тод ногооноор бичсэн ба нүүр талын үлдсэн зайд АРТИШОК-ийн өнгөгүй дүрс, дүрсийн дээр мөн ургамлыг өнгө ялгаж томруулан байршуулж цэцэгсийн баруун дээд хэсэгт нэг цайг найруулах усны хэмжээг нил ногоон дугуй дотор дээд хэсэгт, хайрцагын нүүрний доод хэсэгт тод ногоон суурь дэвсгэр зураас хавтгайд ЖИНХЭНЭ НАТУРАЛ БРЭНД нэршлийг томоор тод цагаанаар бичиж түүний хажууд хайрцагт савласан цайны тоо зэргийг эрэмблэн байрлуулсан онцлогтой.
Нүүрний зүүн ба баруун хажуу хавтгай нь нуглагдаж ил харагдаж хэсэгт АРТИШОК ургамлын дүрсүүдийг өрж, харин нөгөө 2 хавтгайг цулгуй үлдээж зүүн гар талын хавтгайд буюу хайрцагын ар талын хавтгайд АРТИШОК нэрийг томоор түүний доорх адил талт тэгш өнцөгт ногоон хавтгайд ЖИНХЭНЭ НАТУРАЛ БРЭНД үг, үгийн дор ургамлын ач тус, жин, хадгалах хугацаа, заавар, нөгөө хажуу хавтгайд орц найрлага, лого тус тус байршуулсан бол хайрцагын тагны буюу оройн хавтгайд АРТИШОК ЦАЙ нэр түүний дор цайг найруулах усны хэмжээг нүүр хэсэгт байгаа хэлбэр дүрсээр нь давтаж түүний дор тууш ногоон дэвсгэр дээр ЖИНХЭНЭ НАТУРАЛ БРЭНД үгийг тус тус бичиж тодотгосон онцлоготой түүнчлэн хайрцагийн нүүр болон ар талын хавтгайн дүрсүүдийн дэвсгэр болгож бүдэгрүүлсэн дэлбээлээгүй АРТИШОК Ургамлын дүрсийг суурь болгон үзүүлсэн зэрэг онцлогтой бүтээц байгаа болно (хувилбар 5).
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|