Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004758 2024.01.22
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004758
2024.06.27
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) SUNSEA бүтээгдэхүүний уут, шошгоны цомог /1-46 хувилбар/
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт

Бүтээгдэхүүний загварын нэр: SUNSEA бүтээгдэхүүний уут, шошгоны цомог

SUNSEA бүтээгдэхүүний уут, шошгоны цомгийн эхний хувилбар болох амтлагчийн шошгийн хувилбарууд нь шошгийн голд дугуй цагаан дүрс үүсгэж дугуйг тойруулан 2/3 хэсэгт далайн давлагааг илтгэх дүрс байрлуулж дугуйн цагираг цагаан суурийн голын дээд хэсэгт SUNSEA барааны тэмдэг түүний дор бүтээгдэхүүний нэрийг Ангил болон Монгол хэлээр бичиж зэрэцүүлэн байршуулсан ба түүний зүүн доод талд гадагш долгионтсон хүрээ бүхий цагираг дунд бүтээгдэхүүн нэр болон түүнийг илтгэх зургийн байршуулсан ба түүнтэй зэрэгцүүлэн параллель зайд шаазан аягатай бүтээгдэхүүний зураг аяганы урд талд бүтээгдэхүүн ба навчны дүрсийг байршуулсан.

Бүтээгдэхүүний шошгоны голын дугуй дүрсийг хоёр хажуу талын зүүн талд орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн болон дуусах огноог харин голын дугуйн нөгөө талд хадгалах хугацаа, нөхцөл, санамж, үйлдвэрлэгчийн мэдээлэлүүдийг багтаасан (хувилбар 1-10). Бүтээгдэхүүний онцлогоос хамаарч шошгоны цагираг доторх далайн давалгааны уусгасан өнгө болон шошгоны голд байрлах дугуйн хоёр талын суурь өнгө нь ПАПРИКА улаан (хувилбар 1), ГУЧУГАРУ улаан хүрэн (хувилбар 2), ХАТААСАН ОРЕГАНО бор ногоон (хувилбар 3), ХАТААСАН РОЗМАРИН хөх ногоон (хувилбар 4), ХАТААСАН БАЗИЛИК хар ногоон (хувилбар 5) ЦАГААН ГАА ногоон (хувилбар 6), НУНТАГ КАРИ бор шаргал (хувилбар 7), ГҮНЖДИЙН ҮР шаргал (хувилбар 8), ТАХИА АМТЛАГЧ шар (хувилбар 9), ХАР ПЕРЕЦ хар (хувилбар 10) зэрэг өнгүүдээр ялгаатай.

АМТЛАГЧИЙН хайрцаг нь 5 талаас бүрдэх бөгөөд бүтээгдэхүүний нүүр хэсгийг далайн давлагааг бэлтгэх хагас дугуй дүрсийг ногоон болон улбар шар дүрсээр үүсгэж түүний хажууд далдуу мод илтгэх дүрсийг хослуулсан, хайрцагны нүүр хэсгийн голд нүүрний дээд болон доод ирмэгээс ижил зайд доторх бүтээгдэхүүнүүд нь харагдах тунгалаг цонх үүсгэсэн, түүнчлэн цохны доод талд POWDER AND DRIED SEASONING буюу нунтаг, хатаасан амтлагчууд нэрийг байршуулсан.

Бүтээгдэхүүний хайрцагны дээд талд нь цонх болон далайн давалгааг илтгэх дүрс, бүтээгдэхүүнийг нэр зэрэг нь нүүр талтай ижил давхацсан.

Хайрцагны зүүн гар болон баруун гар талуудад SUNSEA барааны тэмдгийг бүтээгдэхүүний POWDER AND DRIED SEASONING буюу нунтаг, хатаасан амтлагчууд нэрийг ижил шугаманд байршуулсан ба тэдгээрийн доод талд савтай амтлагчнуудын зургийг багсаар зурсан мэт дэвсгэр дээр байршуулсан. Харин хоёр талын доод хэсгийг ногоон тууз үүсгэсэн ба нэг зүүн талд үйлдвэрлэгчийн мэдээлэл баруун талын тууз дээр хадгалах нөхцөл бар кодуудыг агуулсан (хувилбар 11).

SUNSEA бүтээгдэхүүний шошгонуудын дараагийн хувилбар нь гурвалжин буюу гурван талт шошгоны орой буюу бүтээгдэхүүний нүүр талаас ар талруу давж нугалагдан бэхлэгдэх хэсэгт SUNSEA барааны тэмдгийг урвуу харуулан байршуулсан ба энэ нь шошгыг хэрэглэх үед зөв харсан байрлалтай болох бөгөөд түүний дор шошгоны нүүр хэсгийг нугалагдан бэхлэгдэх хэсгээс ялгасан хөндлөн зураас байршуулсан, зураасийн доод талд шошгоны нүүрний ихэнх талаас эхэлж хөндлөн зураас хүртэл үргэлжилсэн хосломол өнгө бүхий далайн давалгааг илтгэх дүрстэй ба тухайн дүрсийн дор SUNSEA барааны тэмдэг түүний дор бүтээгдэхүүний нэрийг АНГЛИ болон МОНГОЛ хэлээр байршуулж нэрийн зүүн доод талд долгионтсон хүрээ бүхий цагираг дотор бүтээгдэхүүнийг илтгэх зураг болон нэрийг өнгө ялган байршуулсан. Цагирагтай зэрэгцүүлэн бүтээгдэхүүний нэрний баруун доод талд модон аяганд хийсэн бүтээгдэхүүний зураг болон бүтээгдэхүүний навч, түүхий эдийг модон аяганы ар талд байршуулсан. Шошгны ёроол хэсэг нь цулгуй бөгөөд түүн дээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, савласан болох дуусах огноо байршуулсан. Шошгоны ар тал дээр бүтээгдэхүүний орц шимт бодсын мэдээлэл, ач тус, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, санамж, үйлдвэрлэгчийн мэдээлэлүүдийг байршуулж түүний ар талд далайн давалгааг илтгэх хос өнгө уугасан дүрс агуулсан байдлаар бүтээцжүүлсэн (хувилбар 11-19).

Шошгоны хөндлөн тусгаарлах зураас, далайн давалгаа үүсгэх уугасан өнгө нь бүтээгдэхүүнээс хамаарч ялгаатай бөгөөд НУНТАГ ГОНЬД бор (хувилбар 12), ХАТААСАН СОНГИНО ногоон (хувилбар 13), ХАТААСАН ЛУУВАН улбар шар (хувилбар 14), ГУЧУГАРУ бор хүрэн (хувилбар 15), ЧИА ҮР бор шаргал (хувилбар 16), ЭЛСЭН ЧИХЭР болон ЦАГААН БУДАА ногоон (хувилбар 17,18), ЖАСМИН будаа чирнээлэн ягаан (хувилбар 19) зэрэг онцлогтой.

Хоолны уутны хувилбарууд нь нүүрний гол хэсэгт SUNSEA барааны тэмдгийг байршуулж түүний дор PREMIUM QUALITY тодотголын дор бүтээгдэхүүний АНГЛИ нэршлийг улбар шар монгол нэршлийг ногоон өнгөөр бичиж байршуулсан харин нэрийг доод талд тавганд хийсэн бүтээгдэхүүний зураг агуулсан ба түүний зэрэгцээ эсрэг талд бүтээгдэхүүний гол орцыг илтгэх үхэр, тахиа, гахайн зураг түүний дор DELICIOUS CHOICE тодотгол болон хоолны халуун ногооны хэмжээ, болгох хугацааг зургаар илэрхийлсэн.

Бүтээгдэхүүний нүүрийг тэр чигт нь далайн давалгааг илэрхийлэх 3 өнгө уусгасан улбар шар болон саарал үндсэн өнгөөс бүрдэх дүрс оруулж дээр дурьдсан нэр болон тодотголуудыг тухайн далайн давалгааны дүрсийн голд байршуулсан. Бүтээгдэхүүнээс шалтгаалан уутны эх бэлтгэлийн жижиг деталь болон далайн давалгаа үүсгэсэн дүрсийг гуравдагч өнгө нь өөрчлөгдсөн бөгөөд тухайлбал улбар шар (хувилбар 20), ногоон (хувилбар 21), цэнхэр (хувилбар 22), хар (хувилбар 23), шар (хувилбар 24), бор (хувилбар 25), хар ногоон (хувилбар 26), бор хүрэн (хувилбар 27), хүрэн (хувилбар 28) зэрэг онцлогтой. Уутнуудын ар талд далайн давалгааны дүрсийг суурь болгон хоёр баганад шимт бодисын мэдээлэл, орц, хэрэглэх зааврыг бичгэн болон зурган хэлбэрээр түүний дор хадгалах нөхцөл болон үйлдвэрлэгчийн мэдээлэлийг АНГЛИ болон МОНГОЛ хэлээр бичсэн онцлогтой (хувилбар 20-28).

Гахайн махны шошго нь 2 хувилбараас бүрдэх бөгөөд шошго нь тэг голоороо нугалагдан нүүр ба ар талыг үүсгэсэн, шошгоны нүүр талын нэг зах буюу 1/3 хэсэгт SUNSEA барааны тэмдэг тухайн нэрийн барааны шошго, сав баглаа боодлуудад хэрэглэгддэг далайн давалгаан дүрсийг хослуулан байршуулсан ба шошгоны үлдсэн хэсэгт бүтээгдэхүүний зураг болон нэршилийг агуулсан. Харин шошгоны ар талд бүтээгдэхүүний барааны тэмдэг түүнтэй зэрэгцүүлэн улбар шар суурь дээр шимт бодисын мэдээлэл мөн хажууд цагаан суурь дээр санамж болон үйлдвэрлэгчийн мэдээлэлийг агуулсан (хувилбар 29-30).

Тахианы махны уутны гол хэсэгт дугуй тунгалаг цонх гаргаж түүн дээр Англи болон Монгол хэлээр бүтээгдэхүүний нэрийг бичсэн ба дугуй дүрсийн дээд талд SUNSEA барааны тэмдгийг байрлуулж, цонх, барааны тэмдгийн гадуур бүтээгдэхүүний ууты хэсгийг бүхэлд нь далдуу мод, далайн давалгааг илтгэх дүрсүүдийг байршуулсан ба нүүрний голд байрлах цохны зүүн доод буланд долгионт дугуй дүрс дунд тахианы зураг тахианы мах нэрийг багсаар зурсан мэт тууз дээр Gluten free, Protein high, no artificial ingredietns гэсэн тодотголуудтай. Бүтээгдэхүүний уутны ар талын доод хэсэгт нэвт харагдах цонхыг тахианы дүрсээр үүсгэсэн ба түүний дээр жин, шимт бодисын мэдээлэл ач тус, хадгалах хугацаа, нөхцөл, санамж зэрэг мэдээлэлийг байршуулсан (хувилбар 31).

Тахианы махны уутны дараагийн хувилбар нь нилэнхүүдээ тунгалаг уут дээр SUNSEA барааны тэмдэг болон хадгалах нөхцөл, хугацаа ба үйлдвэрлэгчийн мэдээлэлийг нүүр хэсэгт хараар бичиж байршуулсан (хувилбар 32).

SUNSEA бүтээгдэхүүний мөн нэг хувилбар болох DOKBUGI бүтээгдэхүүний уут нь нилэнхүүдээ хар өнгөтэй бөгөөд уутны дээд талд SUNSEA барааны тэмдэг түүний дор FINEST quality слоганы дор бүтээгдэхүүний орцыг Англи хэлээр бичиж түүнтэй зэрэгцүүлэн өнгийн тууз дээр бүтээгдэхүүний солонгос нэрийг бичсэн ба DOKBUGI нэрийн доод талд бүтээгдэхүүний орцыг Монгол хэлээр модон тавцан, түүн дээр тавьсан тавагтай бүтээгдэхүүний зургийн дээд талд байршуулсан. Бүтээгдэхүүний зургийн хажуу талд бүтээгдхүүний тодотгол, халуун ногооны хэмжээ зэрэг мэдээлэлийг зургаар агуулсан.

Уутны ар талын нэг буланд бүтээгдэхүүний нэрийг түүний дор, орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх зааврыг зурган болон текст хэлбэрээр оруулж хадгалах заавар, нөхцөл, үйлдвэрлэсэн хугацааг бичиж цагаан дэвсгэрт мохоо өнцөгт дүрстй зэрэгцүүлэн нэг шугаманд барйшуулсан. Уутны хойт талын доод хэсэгт үйлдвэрлэгчийн болон импортлочгийн мэдээлэлийг багтаасан зэрэг онцлогтой (хувилбар 33-35).

SUNSEA бүтээгдэхүүний цагаан будааны уут нь 2 хувилбартай бөгөөд эхний хувилбар нь нүүр болон ар тал гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд нүүр хэсгийг тойрсон хагас дугуй дүрсийн дээд хэсгийн голд SUNSEА барааны тэмдгийг байршуулж PREMIUM, WHITE, RICE, Цагаан будаа нэрүүдийг эгнүүлэн байршуулсан. Бүтээгдэхүүний ар тал нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд хоёр тал нь тунгалаг түүний голд цагаан суурь дээр бүтээгдэхүүний шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн мэдээлэл зэргийг батгаасан (хувилбар 36).

Цагаан будааны дараагийн хувилбар нь нүүр болон ар тал нь ижил дүрслэлтэй бөгөөд нүүрний хэсэгт хагас дугуй далайн давалгааг илтгэх мэт дүрсийн дор SUNSEA барааны тэмдгийг байршуулж түүний дор дугуй дүрсээр тунгалаг нэвт харагдах цонх үүсгэж түүн дээр PREMIUM, WHITE, RICE нэрүүдийг байршуулсан ба уутны нүүр талын хажууд шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар зэргийг Англи болон Монгол хэлээр байршуулан (хувилбар 37). Цагаан будааны 4 талт уутны хувилбарын нүүр тал нь далайн давалгааг үүсгэх дүрсийг улбар шар болон хөх ногоон өнгөөр үүсгэж түүний голд SUNSEA барааны тэмдэг түүний дор багсаар зурсан мэт туузаар цагираг үүсгэж цагиргын голд KOREAN SORT RICE нэрийг байршуулсан. Уутны хоёр хажуу талд SUNSEA барааны барааны тэмдгийн дор СОЛОНГОС ҮГ байрлуулсан. Уутны ар талд KOREAN SORT RICE нэрийн дор бүтээгдэхүүний шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар, ач тус, хадгалах хугацаа, санамж, үйлдвэрлэгчийн мэдээлэлийг Монгол болон Англи хэлээр бичиж байршуулсан (хувилбар 38).

SUNSEA далайн байцааны уут нь нүүр талдаа бусад уутанд агуулагдсан далайн давалгааг илтгэх дүрс түүний хажууд далдуу модны дүрсийг агуулсан ба нүүр хэсгийн голд SUNSEA барааны тэмдэг, бүтээгдэхүүний нэр далайн байцааны зургуудыг эгнүүлэн байршуулсан, бүтээгдэхүүний уутны ар тал нь уутны нүүрнээс хоёр тийш үргэлжилсэн бөгөөд ар талд бүтээгдэхүүний шимт бодисын мэдээлэл орц, ач тус, хадгалах нөхцөл зэрэг мэдээлэлийг агуулсан (хувилбар 39-40).

SUNSEA давсны уут нь ягаан, бүдэг ягаан өнгөөс бүрдэх бөгөөд уутны голд SUNSEA барааны тэмдэг түүний дор HAMALAYAN PINK SALT нэр байршуулж уутны доод хэсэгт дугуй дүрсээр цонх гаргасан ба цонхны дээд хэсгийн хоёр талд уулын дүрс агуулсан ба уутны доод хэсэгт давсанд агуулагдаж байгаа бодисын мэдээлэлтэй. Уутны ар талд давсанд агуулагдаж буй шимт бодисын мэдээлэл, орц, ач тус зэрэг мэдээлэлийг хоёр баганад тус бүрт нь АНГЛИ болон Монгол хэлээр бичиж байршуулсан (хувилбар 41).

Элсэн чихэрийн уут нь нилэхнүүдээ бор өнгийн суурь дээр байрлуулсан ба нүүрний голд дугуй цонх гаргаж түүн дээр BROWN SUGAR буюу БОР САХАР гэсэн нэрийг бичсэн ба цонхны гадна талд бүтээгдэхүүний онцлогуудыг өнгө өнгийн тууз дээр байрлууж тэдгээрийн гадуур хагас дугуй давалгааны дүрсийг бор шаргал болон улбар шар өнгөөр үүсгэсэн уутны ар талд бор шаргал, улбар шар хагас дугуй дүрсээр суурь хийж түүний наад талд хадгалах нөхцөл, ач тус зэрэг мэдэлэлүүдийг багтаасан онцлогтой (хувилбар 42).

ЧИХЭРЛЭГ ТӨМСНИЙ ПҮНТҮҮЗ-ийн уутны нүүр хэсэг нь мөн бусад хувилбаруудын адил хагас дугуй дүрсээр хүрээ үүсгэж түүний голд SUNSEA барааны тэмдэг түүний дор адил талт мохоо өнцөгт цонх гаргасан ба цонх дээр давхцуулан Солонгос, Англи, Монгол хэлээр бүтээгдэхүүний нэрийг бичиж нэрийн доод талд ногоон, улбар шар, ногоон тууз дээр бүтээгдэхүүний онцлогууд болох No fat, No chlosterol, Sweet potato starch зэрэг тодотголтой, тодотголуудын дор зургаар бүтээгдэхүүний орцыг, болгох хугацааг заасан тэмдэглэгээтэй бөгөөд тэмдэглэгээнүүд болон тодотголтой зэрэгцүүлэн бүтээгдэхүүний савласан зурагтайгаар бэлтгэсэн. Уутны ар талд бүтээгдэхүүний орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар зурагт болон текст хэлбэрээр, хадгалах нөхцөл, санамж зэргийг агуулсан (хувилбар 43).

Талхны үүрэмэгэн сухарны сав баглаа боодол нь хагас дугуй нүүр тал нь өмнөх бүтээгдэхүүнтэй адил хагас дугуй хүрээтэй бөгөөд түүний дор мөн SUNSEA барааны тэмдэг, бүтээгдэхүүний нэр болон бүтээгдэхүүнийг хэрэглэсэн зураг зэргйиг агуулсан ба нүүрний зүүн талын доод булангаас уутны гол хэсэг хүртэл үзүүр хэсэгрүүгээ нарийсч нийлсэн тунгалаг цонхтой ба цонх дээр бүтээгдэхүүний тавагтай зурагтай, уутны ар талд бүтээгдэхүүний орц, шимт бодисын мэдээлэл, хэрэглэх заавар зураг болон текст хэлбэрээр, хадгалах нөхцөл, санамж зэргийг агуулсан (хувилбар 44).

DROJI буюу түргэн эсгэгчийн уут нь нүүр талдаа бүтээгдэхүүний нэр түүний дор нарийн боовны зураг агуулсан ба бүтээгдэхүүний уутны ар талд орц, хэрэглэх заавар, нэмэлт ач тус,хадгалах нөхцөл, хугацаа болон үйлдвэрлэгчийн мэдээлэлийг агуулсан (хувилбар 45-46).

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.01.22Filed
Publication2024.06.27Published