Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: MARKO зайрмагийн савлагаа, шошгын хослол MARKO зайрмагийн савлагаа, шошгын хослол нь 2 хувилбартай. MARKO зайрмагийн савлагаа нь их бие, таг гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд их бие нь трапец цилиндр, таг нь бөмбөгөр оройтой хагас бөөрөнхий бүтэцтэй. /Хувилбар 1, 2/
Шошгын хувилбар нь мөн 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь зайрмагийн савалгааны таглаа дээр бүтээгдсэн бөгөөд хүрэн ягаан суурь дээр ягаан болон хар өнгөөр өнгө ялган уулыг дүрсэлсэн хавтгайн голд Айсмарк ХХК-ийн барааны тэмдэг, түүний дор MARKO нэрийг, доор нь ногоон тууз дээр НЭРСТЭЙ хэмээн тодотгон бичсэн. Тагны хавтгайн хүрээг тойруулан 31 өдрийн тоо, 12 сарыг ром тоогоор, онууд, жин, Монгол улсын стандартыг тус тус дарааллуулан байрлуулж, ОРЧНОО ЦЭВЭР БАЙЛГАЯ уриа үгийг крилл, латинаар тагны хүрээг тойруулсан бичвэрийн эхлэл ба төгсгөлийн дунд бичсэн ба хавтгайн хүрээнээс товойлгон гаргасан хэсгийн дотор талд тойруулан байрлуулсан бичвэрүүдтэй зэрэгцүүлэн халбаганы дүрс, дүрсийн дараа ХАЛБАГАТАЙ гэж тодотгож бичсэн онцлогуудтай.
Marko зайрмагийн шошгын дараагийн буюу 2 дахь хэсэг нь адил талт тэгш өнцөгт тууш хавтгайн нил жигд суурь дээр эргэн тойронд нь тарааж байрлуулсан нэрс жимсний дүрслэлүүдийн дунд MARKO нэрийг цагаан хүрээтэй тод ногооноор түүний дор байрлах туузтай үгийн эхлэл төгсгөлийг холбосон харагдах ба MARKO нэрийн дээр зайрмагний савалгаанаас дээш гарсан орой хэсгий ягаан, цагаан өнгөөр дүрсэлсэн ба MARKO нэрийн доор байрлах ногоон тууз дээр ICE CREAM үгийг бичиж тодотгосон ба түүний дор зайрмагийн хэмжээг өнгө ялган бичиж байрлуулж тэдгээрийн зэрэгцүүлэн хажууд бар кодыг хөндлөнгөөр, Хүнсний манлай үйлдвэр үгийн дотор талд Айсмарк барааны тэмдэг, дор нь Taste of Happeness, бүтээгдэхүүний чанарын стандартын тэмдэглэгээнүүд, орц, хадгалах хугацаа, нөхцөл, хэрэглэх заавар, хориглох заалт, Айсмарк ХХК-ийн холбогдох мэдэээллүүд, шимт бодисын агууламж, цахим холбоосуудыг тус тус өнгө ялган бичиж эрэмблэн байрлуулсан. /Хувилбар 1, 1-1/
Шошгын дараагийн хувилбар нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хувилбарт агуулагдаж байгаа дүрслэл болон нэмэлт мэдээллүүд давтагдсан ба ялгаатай талууд нь эхний хэсэгт зайрмагийн савалгааны таглаа дээр бүтээгдсэн бөгөөд улбар шар суурь дээр уулыг өнгө ялган дүрсэлсэн хавтгайн голд Айсмарк ХХК-ийн барааны тэмдэг, түүний дор MARKO нэрийг, доор нь ногоон тууз дээр МАНГОТОЙ хэмээн тодотгон бичсэн, 2 дахь хэсэгт адил талт тэгш өнцөгт тууш хавтгайн нил жигд суурь дээр эргэн тойронд нь тарааж байрлуулсан манго жимсний дүрслэлүүдийн дунд MARKO нэрийг цагаан хүрээтэй тод ногооноор түүний дор байрлах туузтай үгийн эхлэл төгсгөлийг холбосон харагдах ба MARKO нэрийн дээр зайрмагний савалгаанаас дээш гарсан орой хэсгий улбар шар, цагаан өнгөөр дүрсэлсэн онцлогтой. /Хувилбар 2, 2-1/
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|