“Будааны уут” нэртэй бүтээгдэхүүний загвар нь будааны баглаа боодлын зориулалттай. Тус бүтээгдэхүүний загварыг будааг ууталж, баглаж, худалдаанд гаргахад ашиглана. Будааны уут нь нүүр болон ар талдаа бичиглэл, чимэглэлтэй байна. Нүүр талын дээд хэсэгт “Pride of K-Rice”, “For Healthy Life” гэсэн сурталчилгааны үгс, 2кг гэсэн уутны багтаамжийн хэмжээ, дунд хэсэгтээ тарианы зураг бүхий “KORITA” брэндийн логог агуулна. Үүний доор том үсгээр, тод хараар “KORITA RICE” гэж бичсэн. Нүүр талын дунд хэсэгт “RICE” гэж уншигдах “RI” болон “CE” үсгүүдийг саарал өнгөөр хэлбэржүүлж бичсэн байх бөгөөд будааны ургамлын зургийг багтаасан. Нүүр талын доод хэсэгт будаагаар хийх Солонгос хоолны нэр, зураг, бар код болон “Korea Rice Trading Association” гэсэн бичгийг оруулсан. Нүүр тал нь Солонгос болон Англи хэлээр бичигдсэн. Будааны уутны ар талын дээд хэсэгт тарианы зураг бүхий “KORITA” брэндийн лого болон “Pride of K-Rice”, “For Healthy Life”, “Love Korea! Love Korita” гэсэн сурталчилгааны үгс, 2кг гэсэн уутны багтаамжийн хэмжээний мэдээллийг агуулсан. Үүний доод талд будаа хадгалах заавар, “Gimbap”, “Bibimbap”, “A bowl of rice with bulgogi” гэсэн Солонгос хоолны талаарх товч мэдээлэл, мөн будааны шим тэжээлийн мэдээлэл, бар код зэргийг агуулсан. Ар тал нь Солонгос болон Англи хэлээр бичигдсэн.
Бүтээгдэхүүний загварын гадаад хэлбэр, хийцийн байдал, онцлогийг зурагт нарийвчлан тодорхойлж, тодруулж харуулсан. Үүнд:
ЗУРАГ 1 нь будааны баглаа уутыг гурван хэмжээст дүрслэлээр харуулсан.
ЗУРАГ 2 нь будааны баглаа уутыг нүүр талаас харуулсан.
ЗУРАГ 3 нь будааны баглаа уутыг ар талаас харуулсан.
ЗУРАГ 4 нь будааны баглаа уутыг зүүн хажуу талаас харуулсан.
ЗУРАГ 5 нь будааны баглаа уутыг баруун хажуу талаас харуулсан.
ЗУРАГ 6 нь будааны баглаа уутыг дээд талаас харуулсан.
ЗУРАГ 7 нь будааны баглаа уутыг доод талаас харуулсан.
ЗУРАГ 8 нь будааны баглаа уутны бодит хэрэглээний байдлыг нүүр талаас харуулсан.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|