Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004809 2024.04.10
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004809
2024.10.30
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Бууч БАЯРЦЭЦЭГ : ХУДүүрэг, 11 хороо, 2 хэсэг Ар зайсан 96 дугаар байр, 209 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Гоёл чимэглэлийн эдлэл хэрэгсэл "ТҮМЭН ӨВ", "ОНЬСТ-1", "ОНЬСТ-2" коллекц /11 төрөл/
Товч тайлбар
(MN)

ТОДОРХОЙЛОЛТ
Гоёл чимэглэлийн эдлэл хэрэгсэл “ТҮМЭН ӨВ”, “ОНЬСТ 1”, “ОНЬСТ 2” коллекц Мэдүүлэгт алт, мөнгө, платиниум материалцуудаар оньсолж хоорондоо салж нийлдэг, угсарагддаг, алмаз эрдэнийн шигтгээгээр гоёж чимэглэсэн монгол ардын хээ чимэглэл, уламжлалт ардын тоглоом наадгайнаас сэдэвлэж, жижигрүүлж гоёл чимэглэлийн зүйлс болгон урласан олон төрлийн ээмэг, бөгж, зүүлт тэдгээрийн хослолууд багтсан. Дотроо үндсэн гурван төрөлд хуваагдана. Нийт 11 загвартай.
1. ТҮМЭН ӨВ коллекц
2. ОНЬСТ 1 коллекц
3. ОНЬСТ 2 коллекц
ТҮМЭН ӨВ КОЛЛЕКЦ НЬ МОНГОЛ ГЭРИЙН ЭД АНГИ, НҮДЭЛЧИН АХУЙ, БУДДЫН 
ШАШИНЫ ӨНГӨ АЯС, ХАТАД ХААНЫ ХЭРЭГЛҮҮР, ТҮИАҮЛ ХЭЭ УГАЛЗ, МОРИНЫ 
ТАМГА, ЗООС ГЭХ МЭТ ӨВ ШИНГЭЭСЭН, ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ЗҮЙЛСЭЭР ДИЗАЙН 
ГАРГАЖ, ҮНЭТ МЕТАЛ, ЭРДЭНИЙ ШИГТГЭЭГЭЭР ГОЁСОН ТАНСАГ 
ЗЭРЭГЛЭЛИЙН БӨГЖ, БУГУЙВЧ, ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, ТОЛГОЙН ГОЁЛ ХИЙГДСЭН6 
Бөгжний загвар гэхэд ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт гэсэн нэг хээгээр дагнаж зохиосон коллекц байна.
ОНЬСТ КОЛЛЕКЦ НЬ ОНЬСОН ТОГЛООМНЫ ХЭЛБЭР, ОНЬСОЛЖ ТҮГЖИГДДЭГ 
ЗАГВАРУУДЫГ ЗОХИОСОН.
ПЛАТИНЮМ БОЛОН 18крат ШАР АЛТЫГ ХОСЛУУЛЖ, ДОРЖПАЛАМ ШИГТГЭЭГ СУУЛГАН ХУРИМЫН БӨГЖНИЙ КОЛЛЕКЦ ГАРГАСАН,
БӨГЖ, КУЛОН, БУГУЙВЧ, ЭЭМЭГ НЬ ОНЬСОЛЖ ТҮГЖИГДДЭГ онцлогтой.
ДОТРОО ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛ ДАЙМОНД, ҮНЭТ МЕТАЛААР ХИЙХ, ЭНГИЙН БУЮУ 
СВАРОВСКИ, ГУУЛЬ, МӨНГӨ, ЗЭСЭЭР ХИЙХ ГЭСЭН МАТЕРИАЛЫН ХУВЬД 2 
АНГИЛАЛТАЙ.
Монголчуудын гайхамшигт соёлын өвийн нэг хэсэг болох оньсон тоглоомоос үлгэрлэн бий болгосон. Эн тэнцүү хэмжэз бүхий 4 ширхэг цагариг хэсгүүдээс бүрдэх ба хэсэг тус бүр дээрх жижиг ховилуудын тусламжтайгаар дараах зурагт харуулсан хэлбэртэй болно.Нэг талаас өвөрмөц хийцэл бүхий гоёл чимэглэл хэдий ч нөгөө талаас оюун ухаан хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх төдийгүй гарын эв дүй сайжруулах, гар хуруу орчмын булчин шөрмөсний нарийн мэдрэмжийг сэргээх ач холбогдолтой ажээ. Мөн түүнчлэн дуу чимээний бохирдол ихтэй өнөө үеийн орчин нөхцөлөөс шалтгаалсан бага, залуу үеийнхний анхаарал төвлөрөл дутмаг, асуудал шийдвэрлэх, аливааг олон өнцгөөс шийдвэрлэх чадвар бага гэх мэт асуудлыг шийдвэрлэх бол ахимаг насны хэрэглэгчдийг ой санамж муудах, алдахаас урьдчилан сэргийлнэ.
Хийцлэлийн хувьд олон жижиг хэрэгсэл, чимэглэл бүхий хээнцэр эд зүйлээс илүү минималист өнгө төрх давамгайлсан бүтээгдэхүүнийг сонгох чиг хандлагатай орчин үеийн хэрэглэгчдийн таашаалд нийцэхүйц байдлаар шийдсэн. 4 хэсгээс бүрдэх цагаригууд нь хоорондоо нэгдэн ердийн хэмжээнээс харьцангуй өргөн бүтэцтэй бөгж бий болно.

Задгай сэтгэлгээ бүхий хэрэглэгчид маань уг оньсон бөгжийг анхны хэлбэрээр нь буюу доорх зурагт харуулсан байх үеийн байдлаар кулон болгон ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой. Тус бөгж нь дотоод төдийгүй гадаадын зах зээлд зарагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гоёл чимэглэлийн шинж чанартайгаас гадна Монголчуудын уламжлалт өв соёлыг шингээсэн, оюун ухаан хөгжүүлэх ач холбогдолтой зэрэгт бүтээгдэхүүний гол загвар, онцлог оршиж байгаа юм.
Оюуны өмчийн газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг /бөгж, гоёл чимэглэл/ ерөнхийд нь авч үзэхэд хэлбэр, хийцлэлээрээ аливаа бэлгэдлийг харуулж Монгол уламжлалт хээнүүдийг шингээсэн байх бол уг оньсон бөгж нь хэрэглэгчийн оньс эвлүүлэх үйлдлийг нэмэн шингээж загваржуулсан гэдгээрээ ялгарлыг бий болгож байгаа юм.
Нөгөө талаас тус санд бүртгэлтэй оньсон бүтээгдэхүүнийг дурдвал оньсон тоглоом, шатар, ор, хүрд гэх мэт хэлбэр, хэмжээний хувьд том тэр дундаа хүүхдийн тоглоом, наадгайнууд түгээмэл байгааг харж болно. Энэ тухайд бид жижиг хэмжээтэй, маш нарийн деталь хэсэг бүхий бөгжний загварт оньс түүний үйлдлийг шингээн уг загварыг бий болгосон нь уран бүтээлчийн оюун ухаан, торгон мэдрэмжийг харуулахын сацуу харагдах байдал нь гоёмсог, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой байгаа нь шийдлийн давуу тал гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл энэхүү оньсон бөгж нь одоогийн байдлаар Монгол улс дахь оюуны өмчийн нэгдсэн санд бүртгэлтэй оньсон бүтээгдэхүүн дундаас маш нарийн хэлбэр, хэмжээ хийцлэлтэйгээс гадна дотоод төдийгүй гадаадын бөгж, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдээс оньс түүний үйлдлийг шингээсэн гэдгээрээ онцлогтой юм.

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.04.10Filed
Publication2024.10.30Published