тодорхойлолт
Загварын нэр: Гар халдваргүйжүүлэгч гелен бүтээгдэхүүний шошго
Ерөнхийдөө усан цэнхэр өнгө болон усан цэнхэр өнгөний судалтай дэвсгэр өнгөөр тодотгосон загвартай байна. Бүтээгдэхүүний загварын шошго:
- Шошгоны нүүрэн хэсэгт үйлдвэрлэгчийн нэр АНТИ-БАКТЕР гэсэн үгийг тодотгож, цэнхэр өнгийн суурин дээр цагаан өнгөөр бичсэн, мөн бичигний цаана дээд хэсэгтээ + тэмдэг бүхий бамбайн дүрсийг оруулж өгсөн байна. Түүний хажууд бүтээгдэхүүний хэмжээг зааж өгсөн байна. Доод хэсэгт гелен гар халдваргүйжүүлэгч гэсэн үгийг бичиж, гарны дүрс бүтээгдэхүүний дусалж буй дүрсийг оруулж өгсөн байна.
- Гол бичиглэл буюу бүтээгдэхүүний тайлбарыг хар өнгөөр бичсэн. Бүтээгдэхүүний шошгон дээр тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх заалт, гар угаах дараалал, анхааруулга, стандартын дугаар, хадгалах хугацаа зэргийг бичсэн байна. /Зураг 1, 2, 3, 4/
Савлагаа нь дээр шошгыг тойруулан наасан байна.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|