Тодорхойлолт: Тухайн загвар нь гоёлын бүтээгдэхүүн бөгөөд хүн ашиглахад тав тухтай,ц өмрөхгүй, шарлахгүй, усны дулаанаа барина. Хүний биед харшил өгөхгүй, зай талбайн хувьд нэг хүн ороход тохиромжтой. Доод хэсэгтээ хальтрахаас хамгаалсан товгор. Хэлбэрийн хувьд гадна талаасаа тэгш өнцөгт хэлбэрийн дотор гадаргуу нь ямар нэгэн өнцөг гаргалгүй тойрог хэлбэрээр хийгдсэн. Хананы налуу өнцгүүдийн хувьд хүн орж суухад таатай байх үүднээс нь хэвтээ тэнхлэгтэй 50 градусын өнцгөөр налсан байхаар хийгдсэн.
“Чулуун банн” бүтээгдэхүүний загвар нь 150-200 см-ын урттай, 70-75см өргөнтэй, 20 см-ын зузаантай, янз бүрийн өнгөт байгалийн чулуугаар үйлдвэрлэснээр бат бэх, эдэлгээ удаан, цэвэрлэхэд тохиромжтой, өнгөө алдахгүй, хүний эрүүл мэндэд тустай, усанд орохдоо амрах боломжтой, массажны хэсэгтэй, толгойн амралтын хэсэгтэй янз бүрийн өнгөөр захиалж хийлгэх боломжтой юм.
“Чулуун банн” тансаг хэрэглэлд орох боржигон болон бусад үнэтэй байгалийн чулуугаар хийгдэх боловч үнэ өртгийн хувьд үнэтэй биш гэдгээрээ онцлог юм.
“Чулуун банн” нь ус огт хэрэглэдэггүй тул эко технологитой, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн.
Суурь хэсэгтэй хөлтэйгээс гадна банны урд хэсэгтээ халхавчын хээтэй хэсгийг шийдэж өгснөөрөө хэрэглэгчийн хаалт хийлгэх зардлыг хэмнээд зогсохгүй хээ угалзтайгаараа бусад баннаас тод ялгарна.
Насанд хүрсэн хүмүүс, өндөр настан төдийгүй, хүүхэд зэрэг бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, биеийн хэлбэрт тохирсон, зах хэсгээс барьж босоход хялбар болгож шийдэж өгсөн онцлог шийдэлтэй юм.
“Чулуун банн”-ыг үйлдвэрлэхэд чулуу, цавуу, будаг гэх үндсэн материал орох ба зохих харьцаагаар найруулж, урьдчилж бэлтгэсэн хэвэнд цутгаж тодорхой хугацааны дараа дахин усанд хийж бэхжүүлсний дараа 5-6 цаг хатааж бэхжүүлнэ.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|