тодорхойлолт
Уг цасны өмд нь спорт стилийн unisex загварын өмд бөгөөд өвлийн улиралд хүйтнээс хамгаалах, өмсөж тайлахад хамгийн хялбар шийдлийг оруулж өгснөөрөө онцлог юм. Намар өвлийн хүйтний улиралд өдөр тутамд эсвэл хөдөө, ууланд гарахдаа өмсөхөд тохиромжтой, салхи тоос шорооны хамгаалалттай, ус нэвтрүүлдэггүй, биед эвтэйхэн, зөөлөн материалтай. Зузаан хөвөн доторлогоо нь биеийн дулааныг алдагдуулахгүй дулаахан. Өмдний хажуугийн шугамын дагуу 2 ирмэг задгай бөгөөд урдаас хойш давсан зөрлөгтэй, зөрлөгийн уртын дагуу наалддаг зангууг шийдэж өгсөн бөгөөд ингэснээрээ ганц таталтаар бүрэн тайлах боломжтой. (Зураг 3) Хаана ч хэзээ ч хурдан өмсөж, тайлж цаг хугацаа хэмнэнэ. Энгийн цасны өмдтэй харьцуулахад гутлаа ч тайлахгүйгээр хэдхэн секундийн дотор тайлах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Хажуугийн зөрлөгний хажлаганд дулааныг шингээн гадагшуулахгүй нано дотрын материалаар доторлож ширж өгсөн нь дулаан алдах эрсдлээс хамгаалж байгаа юм.
Өмсөж явж байхад задрахгүй байх үүднээс хажуу задгай ирмэгийн дээд бүсэнд 2ш кноп товчилгоотой.
Загварын шийдлийн хувьд хүйтэнд зузаан өмд өмсөхөд бүдүүн, өргөн харагдуулдаг тул гоо сайхан талаасаа өндөр нарийн харагдуулах зорилготой босоо шугаман хуваалтыг санал болгосон ба энэхүү хуваалт нь ард болон урд талдаа адилхан бөгөөд өмдний алхмын шугамаас индүүдлэгийн голын шугам руу чиглэгдэн шуумаг хүртэл үргэлжилнэ. Ийнхүү тус хуваалтын шугамын дагуу оёдолд хавчуулсан шөнийн гэрэл ойлгогч бүхий цацруулагчтай уг цацруулагч нь аюулгүй байдлыг хангахаас гадна гоёлын деталийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн урд болон арын халаасанд байрлах цацруулагч нь тухайн хүний урд, ар, хажуу гэх мэт бүх талаас гэрэл ойх боломжтой. (Зураг1) Өмдний урд талд босоо хагалбар халаастай бөгөөд ангайхгүй байх, эд зүйлс найдвартай хадгалах зориулалттай цахилгаан товчилгоотой.
Харин өмдний арын хэсэгт өгзөгний хэлбэрийг гаргаж өгсөн хэвтээ хуваалттай ба уг оёдолд байрласан нэг хагалбар халаастай. Бүсний хоёр талаараа өөрт тохируулан чангалах, суллах чангалагч оосортой бөгөөд мөн шуумаг хэсгийг цас, шавхай зэрэгт хүргэхгүй сойх чангалагчтай. (Зураг 3) Ингэснээрээ олон асуудлыг нэг доор шийдэж байгаа хэмээн үзэж байна.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|