Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2025-0004974 2025.01.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2025-0004974
2025.08.01
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Төмөрбаатар ТОГТОХБАЯР : Дорноговь, Сайншанд, 1-р баг, шинэ зуун гудамж, 55-1 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СБД, 8-р хороо, Бага тойруу-49, МТҮПарк 112 тоот
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Үлэмжийн чанар лимбэний бүтээцийн хослол
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт

Бүтээгдэхүүний загварын нэр: Үлэмжийн чанар лимбэний бүтээцийн хослол

Үлэмжийн чанар лимбэний бүтээцийн хослолын их бие нь дуураймал хаш, хуванцар гэсэн хоёр сонголттой бүтээгдсэн ба дуураймал хаш нь цагаан, хар, ногоон гэсэн гурван өнгөний сонголттой бол хуванцар их бие нь тунгалаг, хар гэсэн хоёр өнгөний сонголттой. Лимбэний үлээх нүхний дээд хэсэгт бэлгийн мэлмий дүрс, түүний дор “Үлэмжийн чанар” үгийг уйгаржин монголоор татлаган бичсэн онцлогтой ба энэхүү бүтээцүүдийн өнгө, хийцийн хослолын багцуудын хувилбаруудыг эрэмблэн харууллаа. (Зураг 1)

Дуураймал хаш лимбэ нь цагаан, хар, ногоон өнгөтэй бол хуванцар лимбэ нь тунгалаг, хар өнгөтэйгөөрөө хоорондоо ялгаатай, хаш (цагаан, хар, ногоон), тунгалаг хуванцруудын залгаас нь тууш урт бол хар хуванцар лимбэ нь нарийн бөгжөөр холбогдсон бүтэцтэй (Зураг 1).

Лимбэ нь үлээх ба тоглох гэсэн 2 хэсгээс бүрдэх ба лимбэний үлээх хэсгийн бүтээцийг Зураг 2-т, тоглох хэсгийн бүтээцийг Зураг 3-т тус тус эрэмблэн харууллаа.

Лимбэний бүтээцийг дээрээс харагдах байдал, хажуу талаас харагдах байдал болон залгагдах байдлыг бүтцийн эд анги бүрээр тодруулан зурж үзүүллээ. (Зураг 4)

Лимбийг зориулалтын саванд хадгалах ба энэхүү савны бүтээц нь зориулж боловсруулсан ширээр эсгэж бэлтгэсэн бөгөөд түүний дотор лимбэний үлээх ба тоглох хэсгийг зэрэгцүүлэн байрлуулах тууш гогцоотой хавтаг байна. (Зураг 5;6)

Хавтаг нь нүүр, ар гэсэн 2 хэсгээс бүрдэх ба түүний амсрууд нь хөвөрдөг товчоор холбосон бүтэцтэй, хавтагийн хоёр хажуу ирмэгийг адил талт тэгш өнцөгөөр эсгэж бэлтгэсэн хамгаалалтын цагирагаар хавтагийн нурууны 2 зах хүртэл тойруулан ширж оёсон, хамгаалалтын цагирагийн нарийссан үзүүрт бичил бариул, нүүрийн голд “Үлэмжийн чанар” оноосон нэрийг 2 хажуу шулуун, дугуйрч битүүрсэн ирмэгтэй ширэн хавтгай дээр барлан бичиж байрлуулсан ба хавтгийн нүүрийн суурийг сонгосон хээгээр чимэглэн урласан бүтэцтэй (Зураг 7) бол хавтгийн ар хэсэг нь цулгуй түүн дээр Монголын Дорноговь аймгийн бренд гэсэн тодотголыг англиар товойлгон бичиж байрлуулсан онцлогтой. (Зураг 8)

Үлэмжийн чанар лимбэний бүтээцийн хослол нь бэлгэдэл, бэлэг дурсгал, ёслол хүндэтгэлийн болон сургалтын зориулалттай ашиглахаар бүтээгдсэн хөгжмийн зэмсгийн төрөлд хамаарна.

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.01.06Filed
Publication2025.08.01Published