Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004947 2024.11.07
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004947
2025.09.01
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Г. АРИУНАА : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Морьтон цогцолбор 9 давхарт
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) "БОГД" АРТ ГЭР
Товч тайлбар
(MN)

ТОДОРХОЙЛОЛТ Бүтээгдэхүүний загварын нэр: “БОГД” АРТ ГЭР

Манай бүтээгдэхүүний ээлжит нэг загвар болох шинэ бүтээл болох “БОГД” АРТ ГЭР бүтээгдэхүүний загварыг танилцуулж байна. “БОГД” АРТ ГЭР - Богд хааны нэгэн тансаг сууц болох ирвэсийн арьсан гэрээс сэдэвлэсэн Богд Арт гэр нь найман метрийн диаметртэй, орчин үеийн шинэлэг, инновацилаг загвартай бүтээгдсэн байна. Богд хааны ирвэсэн гэрийн онцлог нь 150 ширхэг ирвэсийн арьсан хөлтрөг байдаг. Тэрхүү чимгийг орчин цагийн Богд арт гэрийн онцлогт нийцүүлэн, эсгийг ирвэсийн арьс мэт харагдахуйц болгон урласан. (Зураг 1-2) Гэрийн цонх Гэрийн загварыг орчин үетэй холбон урласан учраас баруун, зүүн 2 талд шилэн цонхтой байдлаар шийдсэн. (Зураг 3-4) Гэрийн багана Язгууртан хаадын гэрийн сүр хүчийг илтгэх луу ороосон 4 баганыг 10 тулгуур багануудад шилжүүлэн гэрийн орон зайг цэлгэр, том болгон урласан. Арван баганын тулгуур дээр Богд хааны өвлийн ордны луу ороосон баганан ваартай цэцгээс сэдэвлэн зурав. (Зураг 5-6 ) Гэрийн тооно (гэрийн мод) Гэрийн модыг сайн чанарын яргүй бөгөөд стандартын дагуу хатаалгатай нарс модоор хийсэн. Гэрийн тооныг 13-р зууны үеийн үхэр тэргэн дээрх хаадын их өргөөний гэрийн тоонотой төсөөтэй цомцог тооно хийсэн. Тоононы цамхраан дээр Богд хааны ирвэсэн гэрийн хаалган дээрх хос таван нүдэн, хаан бугуйвч, хатан сүйхийг дэлгэрүүлэн зурсан. (Зураг 7-8) Гэрийн хөлтрөг Монгол угсаатны гэрийн тооно, хөлтрөг, дээвэр, туургыг тогтоох уяа болон оосрын хэлбэрээс үүсгэвэртэй, найман навчит цэцэг хэмээх бадамтовжад хээн хэлбэртэй уран тансаг ширээсийг хөвөө зээгээр зээглэж, алтан шаргал өнгөөр эмжин оёж ирвэсийн арьс мэт харагдах эсгий хөлтрөг татсан юм. (Зураг 9) Гэрийн хаалга Гэрийн хаалганы их биеийг Богдын ирвэсэн гэрийн хаалганы нэгэн адил ашид мөнх үргэлжлэх түмэн насан хээг сийлбэрлэж, хаалган дээр хаан бугуйвч, хатан сүйх, таван нүдэн хээн сийлбэрээр чимэглэсэн. (зураг 12) Гэрийн хаяавч Хаяавчийг ланз, хас хээ оёсон алтан шаргал торгоор урласан. (Зураг 11) Хүндэтгэлийн суурь Хааны гэрийн хүндэтгэлийг илэрхийлж таван нүдэн бүхий хашлагатай модон суурин дээр байрлуулав.

(EN)

“БОГД” АРТ ГЭР -  Богд хааны нэгэн тансаг сууц болох ирвэсийн арьсан гэрээс сэдэвлэсэн Богд Арт гэр нь найман метрийн диаметртэй, орчин үеийн шинэлэг, инновацилаг загвартай бүтээгдсэн байна. Богд хааны ирвэсэн гэрийн онцлог нь 150 ширхэг ирвэсийн арьсан хөлтрөг байдаг. Тэрхүү чимгийг орчин цагийн Богд арт гэрийн онцлогт нийцүүлэн, эсгийг ирвэсийн арьс мэт харагдахуйц болгон урласан.  

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.11.07Filed
Publication2025.09.01Published