тодорхойлолт
Бүтээгдэхүүн нь монгол торго, хонины ноосон утсыг хослуулан урласан үндэсний хантааз билээ. Мөн үүнийг өвөл, зун, хавар, намар буюу жилийн 4 улиралд өдөр тутамд болон баяр ёслолын үеэр өмсөх боломжтой. Үндэсний дээлэн дээр өмсөхөөс гадна өмд, цамцан дээр хослуулан өмсөх боломжтой бөгөөд бүх насны эмэгтэй хүнд тохиромжтой.
Бүтээгдэхүүний загвар нь монгол үндэсний торгон хантаазтай төсөөтэй билээ.
Энгийн торгоор хийсэн хантааз нь үндэсний дээлэн дээр өмсөх үед материалын хувьд төстэй байдаг учир төдийлөн ялгарч, тодорч өгдөггүй. Харин тус бүтээгдэхүүний загварыг бүх төрлийн хувцастай хослуулж өмсөхөд өнгө, загварын хувьд сайн тодорч, өвөрмөц, гоёмсог шинжийг бүрдүүлэх юм.
Тухайн хантаазыг дараах аргаар бүтээсэн.
Үүнд:
1. Монгол торгоо өөр өөр хэлбэрт оруулж хуваагаад тус бүрийн захыг хөврөхөөс нь хамгаалж оёдлын машинаар оёсон.
2. Тухайн хэлбэрт оруулсан торго тус бүрээ тойруулж хонины ноосон утас ашиглан дэгээ зүүгээр тойруулж нэхсэн.
3. Нэхээсээр хүрээлсэн торгонуудаа хооронд нь мөн хонины ноосон утсаараа өөрийн эсгэсэн эсгуүртээ нийцүүлэн ирланд нэхээсээр холбож үндэсний загварын хантаазаа бүтээсэн.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|