Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2025-0004989 2025.02.13
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2025-0004989
2025.09.01
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Галсандорж БАЛЖИННЯМ : Хөвсгөл аймаг, Мөрөн хот, 3-р баг, 20 гудамж, 08 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) МҮХАҮТ : MNCCI Bldg., Mahatma Gandhi Str., 15 khoroo, Khan Uul district
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Бэлэг дурсгалын баримал болон ханын чимэглэл зураг
Товч тайлбар
(EN)

Тодорхойлолт

Загвар 1-12: Арван хоёр жил - бэлэг дурсгалын баримал

Загвар 1 нь арван хоёр жилийн хулгана
Загвар 2 нь арван хоёр жилийн үхэр
Загвар 3 нь арван хоёр жилийн бар
Загвар 4 нь арван хоёр жилийн туулай
Загвар 5 нь арван хоёр жилийн луу
Загвар 6 нь арван хоёр жилийн могой
Загвар 7 нь арван хоёр жилийн морь
Загвар 8 нь арван хоёр жилийн хонь
Загвар 9 нь арван хоёр жилийн бич
Загвар 10 нь арван хоёр жилийн тахиа
Загвар 11 нь арван хоёр жилийн нохой
Загвар 12 нь арван хоёр жилийн гахай тус тус байна.

Загвар 1-12 дугаарын онцгой шинж чанар нь үндэсний хэв шинжийг агуулсан дээл хувцсыг арван хоёр жилийн амьтдын онцлогт тохируулан зохиомжилсон бөгөөд бүгд хоёр гараа урдаа хавсарч завилан суусан байна. Мөн загварын баримлыг есөн мэнгэний үндсэн өнгөөр будахаас гадна хүрэл, шармал, зэс гэх мэт бусад хэд хэдэн өнгөөр илэрхийлж болно. Түүнчлэн Загвар 1-12 дугаар бэлэг дурсгалын баримлыг алтан шаргал өнгийн цэцгэн суурин дээр байрлуулна. Эдгээр загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:

Ерөнхий өндөр 18-19см
Суурийн өндөр 6см
Баримлын өндөр 12-13см
Урт 13см
Өргөн 8.5см

Загвар 13: Хэвтэж буй цаа буга - бэлэг дурсгалын баримал

Загвар 13 дугаарын онцгой шинж чанар нь толгойгоо зүүн тийш эргүүлэн, тайван хэвтэж буй цаа бугын баримал байх ба бугын эврийг металл утсаар бэхжүүлсэн. Энэ загварыг байгалийн өнгөний дагуу будахаас гадна хүрэл, зэс, шармал гэх мэт хэд хэдэн өнгөөр хувиргана. Мөн Загвар 13 нь есөн талт, тэгш гадаргуут суурин дээр байрлах бөгөөд дурсгалын үг бичих талбартай байна. Тус загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:

Урт- 16см
Өргөн- 9см
Өндөр- 15см
Суурийн өндөр- 3.5см
Үндсэн баримлын өндөр- 11.5см

Загвар 14: Урцны дэргэд хэвтэж буй цаа буга - бэлэг дурсгалын баримал 1

Загвар 14 нь толгойгоо зүүн тийш эргүүлэн, хэвтэж буй цаа бугын баримал байх ба загварын онцгой шинж чанар нь цаа бугын дэргэд цаатны урцыг дүрсэлсэн байна. Урц нь буган хөшөөний зураг, тэнгэр шүтлэгийн гал, нар, сар, болон бөөгийн дүрслэл, цагаан сүлдний зураг, хадны сүр зураг гэх мэт олон тооны дүрслэлийг агуулна. Энэхүү загварыг байгалийн өнгөний дагуу будахаас гадна хүрэл, зэс, шармал гэх мэт хэд хэдэн өнгөөр илэрхийлнэ. Мөн  загварын суурь нь 13 өнцөг бүхий тэгш гадаргуу байх ба дурсгалын үг бичих талбартай байна. Тус загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:

Урт- 27см
Өргөн- 12.5см
Ерөнхий өндөр- 18.5см
Урцны өндөр- 15см
Бугын өндөр- 11.5см
Суурийн өндөр- 3.5см

Загвар 15: Урцны дэргэд хэвтэж буй цаа буга - бэлэг дурсгалын баримал 2

Загвар 15 нь толгойгоо зүүн тийш эргүүлэн, тайван хэвтэж буй цаа бугын баримал байх ба загварын онцгой шинж чанар нь цаа бугын дэргэдэх урцыг цааны арьсаар хучиж, илүү намхан байхаар дүрсэлсэн. Энэ загварыг байгалийн өнгөний дагуу илэрхийлэхээс гадна хүрэл, зэс, шармал гэх мэт хэд хэдэн өнгөөр дүрсэлж болно. Загварын суурь нь зууван дугуй хэлбэртэй бөгөөд дурсгалын үг бичих зориулалттай талбартай байна. Энэ загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:

Урт- 27см
Өргөн- 12.5см
Ерөнхий өндөр- 16.5см
Урцны өндөр- 10см
Бүтээлийн өндөр- 10.5 см
Суурийн өндөр- 5см

Загвар 16: Хэвтэж буй цаа буга - бэлэг дурсгалын баримал 3

Загвар 16 нь толгойгоо зүүн тийш эргүүлэн, тайван хэвтэж буй цаа бугын баримал байх ба түүний онцгой шинж чанар нь цаа бугын хажууд хуш байгаагаар дүрсэлсэн. Энэ загварыг амьтны болон байгалийн өнгөний дагуу будахаас гадна хүрэл, зэс гэх мэт бусад өнгөөр илэрхийлж болно. Мөн загварын суурь нь тэгш гадаргуу байх ба дурсгалын үг бичих талбартай байна. Загвар 16 нь урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийгдэнэ.  

Баримлын хэмжээс:

Урт- 24см
Өргөн- 11см
Суурийн өндөр- 5см
Бүтээлийн өндөр- 14.5см

Загвар 17: Хуримтлалын тэмээ – бэлэг дурсгалын баримал

Загвар 17 дугаарын онцгой шинж чанар нь хом шаттай ембүү, 1000 лан бүхий бичээстэй, ембүү тэгнэн хэвтэж буй тэмээний баримал байна. Тэмээний тэгнэсэн ембүү дээр зоос, мөнгө хийх зориулалттай нүх байрлана. Энэ загварыг байгалийн өнгөний дагуу илэрхийлэгдэхээс гадна хүрэл, зэс, шармал, мөнгөн гэх мэт хэд хэдэн өнгөөр дүрслэж болно. Мөн загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:

Урт- 21.5см
Өргөн- 13см
Өндөр- 14см

Загвар 18: Ханын чимэглэл зураг 1

Загвар 18 дугаарын онцгой шинж чанар нь Хөвсгөл аймгийн онцлогийг тусгасан “Дэлгэр хаан” уул сарьдаг, цаатны урц, идээшилж буй цаа, байгалийн зохиомжит хагас товгор зураг байна. Энэ загварт ‘Хөвсгөл’ гэсэн монгол үндэсний бичээс агуулагдана. Мөн Загвар 18 нь уран зургийн мэргэжлийн түвшинд будагдахаас гадна хүүхэд, гэр бүл, сонирхогчийн түвшинд ч будагдаж болно. Тус загварыг шуумал болон цутгуураар хийнэ.

Ханын зургийн хэмжээс:

Урт- 37.5см
Өндөр- 29см

Загвар 19: Ханын чимэглэл зураг 2 (жижиг)

Загвар 19 дүгээрийн онцгой шинж чанар нь угалз бүхий жаазтай ханын зураг байх ба Хөвсгөл далай, Мөнх сарьдаг, цаатны урц, цаа барьж буй бага насны хүүхэд зэргийг дүрсэлсэн байгалийн үзэсгэлэнт зохиомжтой байна. Тус загварыг үндэсний уламжлалт ширээн суурин дээр байрлуулах боломжтой ба зөвхөн цутгуураар хийнэ. Түүнчлэн энэхүү загварыг бүлгээрээ эсвэл гэр бүлээрээ хамтран ажиллахад зориулав.

Ханын зургийн хэмжээс:  

Урт- 19.5см
Өндөр- 14.6см

Загвар 20: Ханын чимэглэл зураг 3

Загвар 20 дугаарын онцгой шинж чанар нь цутгуураар хийгдсэн чимэглэл бүхий жаазтай хагас эзэлхүүнт ханын зураг байна. Энэхүү загвар нь Хөвсгөл далайн баруун хойд Сарьдгийг дүрсэлсэн байгалийн үзэсгэлэнт зохиомжтой ба хэвтэж буй болон идээшилж буй хоёр цаа бугыг зохиомжилсон. Мөн загвар нь ‘Хөвсгөл’ гэсэн монгол үндэсний бичээсийг агуулна.

Ханын зургийн хэмжээс:

Урт- 57см
Өндөр- 36.5см

Загвар 21: Хуримтлалын сарлаг – бэлэг дурсгалын баримал

Загвар 21 дүгээрийн онцгой шинж чанар нь сарлаг унасан бага насны хүүхдийг зохиомжилсон баримал байх ба энэ нь мөнгө хуримтлуулах зориулалттай байна. Тус загварт бие өргөн, саваг сүүл нь хөдөлгөөнтэй алхаж яваа шинжтэй, алаг тарлан зүстэй сарлаг үхрийг дүрсэлнэ. Сарлаг унасан хүүхдийг үндэсний дээл, хувцас өмссөн байхаар бүтээв. Энэ загварыг урлагийн цемент, цаасан шуумал, смла-аар хийнэ.

Баримлын хэмжээс:  

Урт- 25см
Өргөн- 13см
Үхрийн өндөр- 17см
Хүүхэдтэй байх өндөр - 21см

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.02.13Filed
Publication2025.09.01Published