Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2025-0004993 2025.02.13
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2025-0004993
2025.09.01
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Батхүү АРИУНСАНАА : УБ Хан-Уул 10-р хороо 58-24
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Монгол дээлний салдаг зах чулуун шигтгээ загвар
Товч тайлбар
(MN)

Монголчууд бидний хувцас эдлэлийн түүх соёлын нэгээхэн том зүйл бол дээл билээ.
Дээлийг эрт дээр үеэс хаад ноёдоос аваад харц ард хүртэл эр, эм, хөгшин залуу гэлтгүй хүн бүр өдөр дутамдаа болон аян дайнд мордохдоо ч хүртэл бүхий л цаг үед өмсөж, эдэлж хэрэглэж ирсэн.
Одоо орчин үед баяр ёслол болон энгийн өдрүүдэд ч залуучууд маань Монгол дээл хувцасаа өргөнөөр хэрэглэж, өв соёлоо өргөн дэлгэрүүлж байгаа нь бахархууштай.
Өдөр дутам өмсөх хувцас бүртээ тохируулан ээлжлэн сольж зүүж хэрэглэхэд тохиромжтой байдлыг бодолцон салдаг дээлний зах, салдаг нударгийг үндэсний хэв шинжээ алдагдуулалгүйгээр шилбэ товчтойгоор орчин үеийн хэв маягт оруулан зохион бүтээсэн.
Шилбэ товчтой учир ямар ч хувцасан дээр тохируулан солиж зүүх боломжтой бөгөөд зүүсэн байхад яг л үндэсний дээл хувцасаа өмссөн мэт харагдах болно.
Монгол дээлний үндсэн эсгүүрээр уламжлалт аргаар эсгэж оёсон бөгөөд хамгийн гол онцлог нь дан зах хаана ч ямар ч төрлийн хувцас дээр зүүж өмсөх боломжтой.
Эмжээр хэсгийг битүү шигтгээ нэг бүрчлэн шигтгэж хийсэн бөгөөд алтан бүрмэл өлзий хээг гол чимэглэлээ болгон, усан ягаан болор чулуугаар битүү чимж өгсөн.
Өлзий хээ нь эзэндээ баяр баясал аз жаргал, эд баялагийг дуудан урт удаан наслахыг бэлэгддэг учираас Монголчууд бид эдлэл хэрэглэлдээ өргөнөөр ашигладаг.
Усан ягаан болор чулуу нь хайрын чулуу юм.
Зөвхөн хосууд ч гэлтгүй хүн өөрөө өөрийгөө хайрлах, сэтгэлийн амар амгаланг мэдрэхийг хүсвэл энэ чулууг зүүж хэрэглэх ба өөртөө итгэх итгэл болоод хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх хүслийг бадрааж өгдөг.
Энэ мэтчилэн захан дээрээ тухайн хүний ээлтэй болон сайн сайхныг бэлэгдсэн бэлэгдэл бүхий хээ угалз, чулуу гоёл чимэглэл шигтгэж өгснөөрөө онцлогтой юм.
Дээлний захны урт 42см, өргөн 4,5см

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.02.13Filed
Publication2025.09.01Published