Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэл
Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэл нь энгийн, төслийн зуух, пийшингийн галын хотлын хонгилд суурьлуулж эсвэл аялалын болон түр ажлын байр, зусланд зөөврийн байдлаар тус тус сонгож ашиглах зориулалтаар бүтээцжүүлсэн онцлогтой. Зуух, пийшингийн галын хотолд суурьлуулж ашиглах иж бүрдэл нь:
• хийн хошуу суурьлуулах хайрцаг
• хийн урсгалыг цацруулах хавхлага
• хайрцагийн таг гэсэн бүтээцүүдээс бүрдэнэ.
Хайрцаг нь задгай амсартай, ёроол нь битүү, адил талт, тэгш өнцөгт сав байдлаар бэлтгэгдсэн. /Зураг 1/
Хийн урсгалыг чиглүүлэх зорилготой хавхлага нь гадагш хүнхэр, голдоо нэвт нүхтэй диск байдлаар бүтээцжүүлсэн. Энэ бүтээцийн хүнхэр гадаргууг дотор талаас гадагш нь товойлгон цоолж тал сар маягийн сегмент нүхүүдийг хооронд ижил зайд гаргаж бэлтгэсэн ба энэхүү сегмент нүхүүдийн хоорондын зайн битүү хэсэг тушаа хавхлагын дотор амсрыг тойруулан нэвт нүхүүдийг зэрэгцүүлэн гаргаж бүтээцжүүлсэн онцлогтой. /Зураг 2/
Хавхлагын дараагийн хувилбар нь зөвхөн тал сар маягийн сегмент цацруулагчтай. /Зураг 2а/
Хавхлагын 3 дахь хувилбар нь түүний цүлхгэр гадаргуугын эргэн тойронд сөөлжүүлэн гаргасан нэвт нүхнүүдтэй бүтээгдсэн. /Зураг 2б/ Хавхлагын дараагийн хувилбарын хийн хошуу нь эргэн тойронд хонхор цацраг хүрээ үүсгэн матаж бүтээцжүүлсэн бүтэцтэй. /Зураг 2в/
Хайрцагийн тагны эхний хувилбар нь адил талт, тэгш өнцөгт тууш бүтээцийг дөрвөн өнцгөөр нь уулзуулан холбож түүний хавтгай дээр босоо хажуу бүхий цагирагийг давхарлан байрлуулсан бөгөөд тагны хавтгай ба цагирагийг хооронд нь товруу маягийн тогтоогчоор холбон хадаж бэхэлсэн. /Зураг 3/
Тагны дараагийн хувилбар нь зиг заг гадаргуу үүсгэсэн цагираг байдлаар бэлтгэсэн ба цагирагийн хүрээний дөрвөн цэгт нимгэн хавтгай хоёр төмрийг уулзуулан холбож бэлхэлсэн бүтэцтэй. /Зураг 3а/
Хийн тулганы бүтээцийн иж бүрдэл хэсгүүд болох хийн халаагуурын хайрцаг, цацруулагч, таг гэсэн үндсэн бүтээцүүдийг энгийн, төслийн зуух, пийшингийн галын хотлын хонгилд дараах байдлаар суурьлуулж бэлтгэх ба энэхүү халаагуурын хайрцагийн нүүр талд хийн урсгалыг нээх, хаах товчлуур бүхий удирдлагын бичил хайрцагийг залгаж холбосон ба хайрцагийн хонгилд хийн хошуу, хийн хошууны дээр хий хувиарлан цацруулагч зэргийг угсруулан холбож бүтээцжүүлсэн /Зураг 4, 4а, 4б/ бөгөөд хийн баллоныг цагцахаас хамгаалж зориулалтын хайрцагт савлаж түүнийг хийн халаагуураас тодорхой зайд байрлуулах ба түүнчлэн савалсан ил хийг мөн хийн халаагуураас 2-оос доошгүй метр зайд холбож ашиглана /Зураг 4в, 4г/. Хийн халаагуурын бүтээцийг нүүр ба хажуу талаас нь тус тус /Зураг 4д, 4е/ харууллаа.
Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэлийн дараагийн хувилбар нь их биеийн суурь хэсгийн тавцан дээр байрлуулсан хийн халаагуурын /Зураг 5г/ хийн урсгалаар дөрвөн талтай зуухны дотор байрлуулсан чулуу, тоосго тэдгээртэй адилтгах бусад биетийг халааж ашиглах зориулалтаар бүтээцжүүлсэн ба чулуу зэрэг биетэд хуримтлагдсан халуун агаарын урсгалыг зуухны хажуу хануудад гаргасан сувгуудаар түгээхдээ ханын дотор талд давхарлан байрлуулсан нээлхийг ашиглана. Хийн халаагуур байрлуулсан тавцанг зөөврийн байдлаар ашиглахдаа түүнийг дугуйтай суурин байдлаар хэрэглэхдээ дугуйгүй тулгуур дээр байрлуулсан хувилбартай /Зураг 5, 5а, 5б, 5в/.
Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэлийг аялалын болон түр ажлын байр, зусланд зөөврийн зориулалтаар дараах байдлаар бүтээцжүүлсэн. Үүнд: Хийн хоолойн хошууг хайрцагийн нүүр талаас түүний хэвлийн голд суулгаж хайрцагийг таглаж ашиглах ба тагны бүтээц нь энэхүү бүтээцийн тодорхойлолтын Зураг 3- т заасан хувилбар байх ба энэхүү бүтээцэд хийн савыг хийн халаагуурын их биеийн хажууд зориулалтын хайрцагт савласан хийг байрлуулан холбож савтай хийг зориулалтын уян хоолойгоор амсарт холбосон түүнчлэн савтай хийг шууд хийн халаагуурын амсарт зориулалтын металл гуурсан хоолойгоор тус тус холбосон. /Зураг 6, 6а, 6б/
Иж бүрдлийн дараагийн хувилбар нь хийн халаагууруудыг зөөврийн байдлаар ашиглахад зориулж тэргэнцэрт суулгасан. /Зураг 7, 7а/
Ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах, хийн хангамжийг тухай бүр бэлэн байлгах, хийн хэмжээг удирдах ажиллагааг хий дамжуулах хоолойн эх ба төгсгөлд холбож бэлтгэсэн хаалт хавхлагуудыг сонгож ашиглана /Зураг 8, 8а, 8б/.
Халаагуурыг тэжээх хийн жижиг баллоныг хий хураагуурын том хэмжээтэй баллоноос мөн зориулалтын холбоосыг ашиглаж цэнэглэнэ /Зураг 8в/.
Хийн халаагуурын очлуур нь бариул бүхий их бие, асаагуураас бүрдэх бөгөөд бүтээцийн их биеийн төв хэсэгт асаагуурыг асаах гох бүхий дэгээг байрлуулж дэгээний төгсгөлийн гогцоогоор асаагуурыг түгжихээр зохиомжилсон. /Зураг 9, 9а/
Аюулгүй ажиллагааг хянах, холбогдох тохиргоог гүйцэтгэх стандартын төхөөрөмжүүдийг ахуйн нөхцөлд сонгож ашиглана. /Зураг 10, 10а/
Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэлийг ашиглах үеийн аюулгүй ажиллагааны зааврыг бэлтгэж холбогдох байгууллагаар хянуулж баталгаажуулсаны дараа тухайн бүтээцийг худалдан авсан хувь хүн, хуулийн этгээдэд уг зааврыг заавал дагалдуулан өгөх ба түүнчлэн бүтээцийг ашиглах явцад зөөврийн галын хор, элсийг урьдчилан бэлтгэж ашиглахад бэлэн болгосон байх шаардлагатай. Хийн тулганы бүтээц, тэдгээрийн иж бүрдэл нь хот суурин газарт гэрийн нөхцөлд мөн түүнчлэн орон нутаг болон амралт зуслангийн ашигласнаар малтмал түлш буюу нүүрс, мод, бут сөөг шатааснаас үүдэн гарах үеийн агаарын бохирдол багасах, түлш хэмнэснээс агаар болон орчны бохирдолыг үлэмж багасгах бодит үр дүн нь энэхүү бүтээцийн эдийн засгийн нийгмийн үр дүн илрэн гарна.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|