1. Бүтээгдэхүүний загварын нэр: Угсаатан Монгол хүүхэлдэй.
2 Дэвшүүлж байгаа шийдлийн зорилго:
Монгол үндэсний хувцасны өв соёлыг хүүхэлдэйгээр дамжуулан ур ухаан, сэтгэлгээ, дизайны өвөрмөц шийдлүүдийг тусгах, Монгол дүр төрхтэй хүүхэлдэйн загвар бий болгох асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн.
3. Загварын мөн чанар:
Монгол үндэсний хувцас соёлын талаар танин мэдэхүйн тоглоом, насанд хүрэгчдийн цуглуулага, захиалагчдад зориулагдсан болно. Материал: Эдгээр нь хатуу, нягт хуванцар цутгаж , эд ангиудыг салж угсрагдана.
4 Хийх ашиглах арга:
• Хүүхэлдэйн дүр төрхийг гаргах /3D Zbrash /
• Их бие болон толгойг, үс, малгай зэрэг жижиг деталууд тус тусад нь олноор үйлдвэрлэх хэвтэй. /Үйлдрэрлэл/
• Нүүр болон их бие деталуудыг будах /Дүрслэн урлах/
• Монгол үндэсний иж бүрдэл бүхий хувцас эдлэлийг судалж бүтээх хөгжүүлэх сайжруулах аргаар үйлдвэржилтийг хийж гүйцэтгэсэн.
5. Шийдлийн өвөрмөц байдал:
Угсаатан Монгол хүүхэлдэй ашигтай загварын онцгой "ялгарах шинж чанар нь" орчин үеийн шаардлага хангасан авч явахад хөнгөн, тээвэрлэхэд эвдрэл гарахгүй бат бөх, хүүхэлдэйн дүр төрх - Монгол, уран зургийн олон арга техникээр бүтээгдсэн гүйцэтгэсэн давуу талтай.
6. Шийдэл хэлбэр хийц, өнгө чимэглэл зохицолын өвөрмөц байдал:
• Бидний бүтээсэн хүүхэлдэйн дүр төрх монгол биеийн хөдөлгөөн болон угсаатаны ялгарах шинж чанар, уламжлалт ахуйн соёлыг харуулсан эдлэл зүүсгэл, хувцасны хээ торгыг XIX зууны сүүл үеийн нийгмийн гарал үүсэлийг судлан гаргасан. Тухайн үеийн эрэгтэйчүүд ихэвчлэн ногоон ба хөх өнгийн
дээл өмсөх ба хэт хугга зүүж айлд орохдоо түүнийгээ унжуулан газар тавьж суудаг, эмэгтэйчүүд домбондоо цайгаа хийж айл саатал хэнийг ч болов цайлж дайлсан сайхан сэтгэлт Монгол эмэгтэйн дүрийг гаргасан бөгөөд тухайн үеийн эмэгтэйчүүд түнтгэр мөртэй дээл хувцас уламжпагдан ирсэн
эвэр үстэй гоёл чимэглэлээр гоёдог байсан байна. Дүр төрхийг гаргахдаа насанд хүрсэн хүний галибарын онцлог, дүр төрхийг уран сайханы аргаар дүрслэн хүүхэлдэйн онцлог талуудыг судлан дизайны анхны санааг гаргасан.
• Монгол үндэсний хувцасны онцлог, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэстэн угсаатны ондоошилыг хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гадна орчин үеийн хүүхэлдэй урлалын дэвшилд хувь нэмрээ оруулах, загвар хийц технологийн шинж чанарыг сайжруулах зорилготойгоор бүтээгдсэн.
• Шийдлийг ашиглахдаа аж үйлдвэрийн салбарт хамаарагдах ба олноор үйлдвэрлэх боломжийг туршин сайжруулсан юм. Тийм учраас соёлын сурталчилгаа, бүтээгдэхүүнийг сурталчилгааны загвар модель, хүүхдийн тоглоом, сонирхогчийн цуглуулга зэргээр хөгжүүлэлт хийх боломжтой. Одоогоор худалдаалагдаж буй Монгол хүүхэлдэй нь ихэвчлэн модон биетэй дээлний бүрдэл хэсэг болон чимэглэлийн деталь бүрэн тусгагдахгүйгээс гадна ихэвчлэн нааж хийдэг бол энэ хүүхэлдэй нь 3D моделийг дүрслэн урлах аргаар өнгө будгаар нарийн чимэглэл хийж будаж байгаагаараа онцлог давуу талтай.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|