Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: Майханы тулгуур, холбогч эд ангиудын бүтээцүүдийн цомог, тэдгээрийг холбох, угсрах хувилбарууд
Майханы тулгуур, холбогч эд ангиудын бүтээцүүдийн цомог, тэдгээрийг холбох, угсрах хувилбарууд нь аялал жуучлал, амралт, хөдөө ажлын болон шаардлагатай тохиолдолуудад ашиглах майхны тоног хэрэгсэлийн бүтээцэд хамаарна. Энэхүү бүтээц нь тулгуурууд, холбогч хоолой, бортго гэсэн үндсэн эд ангиудаас бүрдэх ба энэхүү загваруудын шинэлгийг илэрхийлэх бүтээцүүдийг зураг 1; зураг 4-10 -д харуулсан бөгөөд эдгээр үндсэн 8 загвар болно. Майхны их биеийн тулгуурууд нь урт ба богино хоолойнууд /зураг 1/, холбогчууд нь хөндий бортгоны /зураг 3/ эргэн тойронд хоорондоо тодорхой зай, өнцөг үүсгэж холбогдсон бүтээцүүдийн цомгийн бүрдэл байна. /Зураг 2/ Дээр дурьдсан үндсэн 8 загвар (зураг 1; зураг 4-10) болох хоолойнууд, холбогчуудыг дараах байдлаар бэлтгэнэ. Майхны газарт бэхлэгдэх суурийн бүтээц нь хоолойнууд бэхлэгдэх цагираг дээр бортго (Зураг 3) холбосон 4 шүдтэй холбогчуудыг бүтээцжүүлсэн ба 4 шүдтэй буюу 2 захын бортго нь хоорондоо 1780 , голын хоёр бортго нь 2 захын бортготойгоо 900 , 620 , хоорондоо 300 өнцөг үүсгэн холбосон холбогчийн хоёр захын бортгын нэг талд хаалганы босго болох залгаас хоолой, нөгөө талд майхны суурийн тойрог үүсгэх хоолой холбогдох бол цагираг дээр тэгш хэмд байрлуулсан босоо бортгод хаалганы хоёр талын хатавчууд болох хоолойнууд орж холбогдох зориулалттай ба түүний хажуу талын ташуу бортгонд майхны их биеийн хоолой холбогдоно. (Зураг 4) Хаалганы хатавч бий болгосон хоолойнууд нь хаалганы тотго үүсгэж буй холбогчид холбогдох ба хаалганы хатавчны хоёр талыг үүсгэж буй булангын холбогчид нь хоорондоо холбогдоно. Майхны суурийн тойрог нь хаалганы нэг талын суурийн холбогчоос гарсан хоолойнууд мөн адил 4 шүдтэй буюу хоёр захын бортго нь хоорондоо 1780 , голын хоёр бортго нь хоорондоо болон хоёр захын бортготойгоо ижил хэмд 620 өнцөг үүсгэн холбосон холбогчийн (зураг 5) хоёр захын бортгуудад холбогдон үргэлжилж хаалганы нөгөө талын суурийн холбогч хүртэл давтагдан майхны суурийн тойргийг үүсгэх ба голын хоёр бортго нь майхны их биеийн хоолойнуудад холбогдоно. (Зураг 5) Майхны их биеийн тухайд суурийн холбогчуудын голын 620 өнцөг үүсгэсэн бортгонуудаас гарсан хоолойнууд нь 6 шүдтэй буюу дугуй цагирагт бортгон хоолойг хоорондоо 620 градусын өнцөг үүсгэн ижил зайтай байхаар холбосон холбогчуудад (зураг 6) холбогдох бөгөөд 6 шүдтэй холбогчуудыг хоолойнуудаар хооронд угсрах үед үүссэн 5 талт онгорхой зайд 5 шүдтэй буюу дугуй цагирагт бортгон хоолойг хоорондоо 750 градусын өнцөг үүсгэн ижил зайтай байхаар холбосон холбогчоор (зураг 7) 6 шүдтэй холбогчоос гарсан хоолойнуудыг холбож майхны тулгуур араг яс буюу их биеийг бий болгоно. Майхны хаалга гаргах 6 өнцөгтийн дээд 2 буланг 7 шүдтэй буюу дугуй цагирагт 2 бортгон хоолойг хоорондоо 900 градус, нэг талын бортгон хоолой дээр давхарлан 300 градус байхаар нэг бортгыг холбож үлдсэн бортгон хоолойнууд нь цагиргийг тойруулан 300 градус өнцөг үүсгэн ижил зайтай байхаар холбосон бүтэцтэй холбогчоор (зураг 8) холбох бөгөөд давхарлан холбосон 300 градусын бортгоноос гарсан залгаас хоолойд хаалганы тэгш хэмийг үүсгэх 3 шүдтэй буюу хөндий 3 бортгуудыг хоорондоо 900 градусын өнцөгтэй байхаар холбосон холбогчийг (зураг 9) холбож нөгөө талд мөн ижил холбогдсон 3 шүдтэй холбогчтой (зураг 9) хооронд нь холбосноор хаалганы тотго хэсгийг үүсгэнэ. Ингэхдээ их биеээс гарч ирсэн хоолойг үүдний хөндөл болон хоолойтой холбоно. Майхны хаалганы хоёр хажуу хоолойнуудын уулзварт хоолойнуудыг хооронд нь холбох тууш бортго дээр хаалганы тэгш хэмийг үүсгэгч 45 градус бүхий бортгыг суулгасан ба хаалганы 3 холбоост сууж доош чиглэсэн хоолойн нөгөө төгсгөл нь 45 градус холбогчид суурилж холбоосыг бий болгоно (зураг 10).
Холболтын бүтцийг майхны тал бүрээс харууллаа (зураг 11-16).
Тулгуур, холбогч эд ангиудыг төмрөөс гадна хайлшууд, түүнчлэн тулгууруудыг стандартад нийцсэн хуванцар болон зохиомол бүтэцтэй бусад хөнгөн материалуудаас сонгон авах боломж нь бүтээцүүдийн эд ангийн жинг хөнгөн болгох ач холбогдолтой.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|