тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварын нэр: Сүү, айраг, цагаа болон бусад шингэн бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах, зөөвөрлөх савны бүтээцүүдийн цомог Сүү, айраг, цагаа болон бусад шингэн бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах, зөөвөрлөх савны бүтээцүүдийн цомог нь сүү саалийн зориулалттай бүслүүртэй сав /зураг 1/, айргийн хөхүүрийн бүтээц /зураг 2; 2а/, айраг, цагаа, шингэн хүнс, ундны усны зөөврийн дан болон давхар бариултай савны бүтээцүүд /зураг 3; 3а/, шингэн хүнс, ундны ус болон бусад зориулалтаар ашиглах зэрэгцээ бариултай сав /зураг 4/, шингэн бүтээгдэхүүн хадгалах савны бүтээц /зураг 5; 6; 6a/, шингэн бүтээгдэхүүний их эзэлхүүнтэй савны бүтээц /зураг 7/ гэсэн хувилбаруудтай.
- Сүү саалийн зориулалттай бүслүүртэй сав нь бортого хэлбэртэй, савны таг нь хөндлөн даруулгатай, эргэн бэхэлгээтэй, бортого савны хүзүүвчийн эргэн тойронд бариул бүслүүртэй хийцлэлээр бүтээгдсэн бөгөөд энэхүү савыг 2 хүн өргөх, зөөх ажиллагааг хөнгөвчилсөн хэрэглээний онцлогтой. /зураг 1/
- Айргийн хөхүүрийн бүтээц нь тулгуур хөл дээр суурилсан нерж сав байх бөгөөд, савны хажуу хормойдоо гоожуур цорготой, их биеийн дээд хэсэг нь хажуудаа зөөврийн бариултай, бүлүүрийн орой нь таглааны төв цэгээс дээш нэвт гарсан бариултай зэрэг бүтээцүүдийн онцлогтой бүтээгдсэн. /зураг 2; 2а/
- Айраг, цагаа, шингэн хүнс, ундны усны зөөврийн дан болон давхар бариултай савууд нь бортго их биетэй, их биеийн таг нь нэг сэнжтэй /зураг 3/, мөнхүү бортго савны таглаа нь ижил зайд хос бариултай, нөгөө буюу айргийн савны хувилбар нь хос бариулын дунд билүүртэй /зураг 3а/ зэрэг хийцүүдээр бүтээгдсэн онцлогтой. /Зураг 3; 3а/
- Шингэн хүнс, ундны ус болон бусад зориулалтаар ашиглах зэрэгцээ бариултай сав нь адил талт тэгш өнцөгт их биетэй ба их биеийн тагны хажууд зэрэгцээ холбосон 3 сэнжтэй бүтээгдсэн /зураг 4/.
- Шингэн бүтээгдэхүүн хадгалах савны бүтээц нь адит талт тэгш өнцөг трапец байдлаар бүтээгдсэн /зураг 5/ ба энэхүү савны дотор шингэн бүтээгдэхүүн цалгихаас сэргийлэх тасалгаатай бүтээгдсэн /зураг 5а/, энэхүү бүтээцэд хамаарах савны дараагийн хувилбар нь дөрвөн тулгуур хөлтэй, 2 давхар тасалгаатай, доод тасалгаа нь хажуудаа цорготой, жиирэг бүхий таглаатай /зураг 6, 6a/ зэрэг хийцлэлүүдээр бүтээгдсэн онцлогтой. /Зураг 5; 5а; 6; 6a/
- Шингэн бүтээгдэхүүний их эзэлхүүнтэй савны бүтээц нь тууш цилиндр их биетэй, их биеийн оройн голд жийргэвч бүхий нягтрууллагатай таглаатай, хоёр хажуу нь цүлхгэр байдлаар бүтээгдсэн онцлогтой. /Зураг 7/
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|