Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004930 2024.10.14
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004930
2025.05.29
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Батмөнх ОДМАА : Чингэлтэй дүүрэг, 2-р хороо,50 мянгат гудамж, 21-р байр, 12 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Л.Батжаргал : БЗД, 3-р хороо, Токио гудамж, 48а-24
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) Корсеттэй цув, даашинз, пиджакны цомог
Товч тайлбар
(EN)

Корсетийг дундад зууны үеийн хатадын палажны дотор эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгож өгөх зориулалттайгаар хийдэг байжээ. Зохиогч корсетийг oversize загварын блазер, цув, пальто болон плажнууд мөн сүлжмэл ноолууран хувцаснуудад ашигласнаараа корсетийн мөн чанарыг өөрчилсөн нь шинэлэг болсон байна. “Корсеттэй” эмэгтэй бэлэн хувцасны цомог  нь 4 төрлийн оёмол хувцасыг багтаасан байна. Энэхүү корсеттэй эмэгтэй бэлэн хувцасны  цомог нь эмэгтэй хүний гоо сайхан, уян налархай байдал, биеийн галбирыг цэгцтэй харагдуулах загварын шийдэлүүдийг багтаасан юм. Цомог нь урт, богино, хагас богино эсгүүрийн оёмол загваруудаас  бүрдэнэ. Үүнд:

Корсеттэй эмэгтэй  цув

Корсеттэй эмэгтэй пальто

Корсеттэй платье

Корсеттэй пиджак

Цомогт багтсан загваруудын онцлогийг авч үзвэл, их бие ба бэлхүүс, бэлхүүснээс доод хормой хэсэг гэсэн үндсэн хэсгүүдтэй байх ба бүх загваруудын онцлог шинж нь бэлхүүсний хэсгийн бүсний оронд корсет буюу эмэгтэй хүний гоо сайхан, уян налархай байдал, биеийн галбирыг цэгцтэй харагдуулах загварын шийдлийг оруулж өгсөнд оршино.

Загвар 1 буюу “Корсеттэй” эмэгтэй цув

Корсеттэй эмэгтэй цув нь материалын хувьд даавуун, савхин, полистер гэх мэт материалын хувьд янз бүр, өнгөний хувьд бас янз бүрийн сонголттой  байж болох ба гол онцлог нь бэлхүүс хэсэгт “корсет” буюу бүсийг орлуулж, биеийн галбирыг харагдуулахуйц өргөн байх ба бүсийг орлохуйц хатуувтар, нурууны гол хэсгийг дагасан хэсэг мөн гол хэсгийн хоёр талаар хосолмол оёдолтой бөгөөд урд хэсгийг харахад энгийн бүстэй байгаагаар харагдана. Хойд хэсгийн дээд тал буюу корсетний дээд талын цээж хэсэгт хагас нөмрөгийг хүзүүний доод талаас суга руу  ташуу чиглэсэн оёдолд давхар оруулж өгсөн байна. Ингэснээр зөвхөн корсетыг харагдуулахаас гадна далавч оруулж өгсөн нь бэлхүүсний нарийн байдлыг улам тодруулж өгч байгаа болно.

Загвар 2.Корсеттэй эмэгтэй пальто

Гоёлын зориулалттай, энэхүү  пальтоны онцлог нь бэлхүүс хэсэгтээ корсетийг оруулж өгсөнд гол онцлог буюу шинэ шийдлийн зорилго оршино.

 Материал болон өнгө, эсгүүрийн хувьд дэрэвгэр, шулуун байх нь өвөрмөц шинж биш гол нь бэлхүүсийг нарийн тод харагдуулахуйц корсеттэй байх нь гол шинж болно. Корсет нь нурууны гол хэсэгтээ өргөн байх ба нурууны гол хэсгээс  биеийн  хоёр хажуу бөөр чиглэсэн тал руу нарийсч байгааг зураг дээрээс тод харж болно. Корсет нь нурууны гол оёдлын дагуу мөн давхарласан оёдолтой, мөн түүнээс хоёр тийш адил хэмжээтэй зайд давхарласан оёдол гаргаж өгсөн нь нэгд корсетийг бат бэх болгосон, хоёрт бүс мэт харагдуулсан, гуравт илүү хатуувтар, биеийг барьж өгөхөд түшигтэй болгож өгсөнд оршино. Корсетний дээд тал ба доод талын хэсгүүдийн их бие, доод хормой хэсгүүдийн холбоосыг оёохдоо хуниас гаргаж өгсөн нь илүү загварлаг ба корсетийг илүү тодруулж өгч байгааг харж болно. Тухайн зурагт тухайн загвар нь улаан өнгөтэй байх боловч өнгөний сонголт янз бүр материалын хувьд янз бүр байж болох боломжтой юм.

Загвар 3. Корсеттэй даашинж

Корсеттэй даашинзны гол онцлог нь бэлхүүс хэсэгт корсеттэй ба корсетны хойд талд бэлхүүсээр хумьж чангалах, суллах нэмэлт сүвэлгээ оосортой, урд талаас нь харахад корсетийг зүүн болон баруун хөхний доод талаас суга руу чиглэсэн байдлаар оруулсан ухлаадастай, ухлаадсан дээр гол хэсэгт давхарласан оёдолтой, мөн гол оёдлоос хоёр тийш ижил хэмжээнд давхарласан оёдол оруулж өгсөн нь корсетийг тодруулах, эмэгтэй хүний гоолиг нарийн бэлхүүсийг тод харагдуулахад зориулагдсан болно.

Тус даашинзны өнгө болон загвараас илүүтэйгээр даашинзыг корсеттэй хийж өгсөн нь тус загварын онцлог юм.

Загвар 4. Корсеттэй oversize загварын блазер

           Энэхүү шийдлийн гол өвөрмөц шинж нь том урт загвартай эмэгтэй пиджаканд “корсет” оруулж өгсөнөөрөө өвөрмөц шийдэл болж байгаа болно.  Тус загварын  урд талаас харахад зах нь энгэртээ карматай, мөн хоёр хажуу талдаа карматай, түүнчлэн бүстэй, урт загвартай. Хойд талаас нь харвал, энэ загварын шинэ шийдлийг гаргаж өгсөн болно. Мөрний оёдол дээр давхар далавч оруулагатай байх ба далавч нь бэлхүүсний корсетний дээд тал  хүртэлх урттай, хоёр хэсэг байна. Энэ шийдлийн өвөрмөц шинэ байдлыг илтгэх “корсет”-ийг пиджакны бэлхүүсээр оруулж өгсөн байна. Корсет нь гол хэсгээрээ, мөн түүнээс хоёр тийш адил хэмжээтэй зайд давхар оёдол хийсэн нь корсетийг дан оруулга биш, онцгойлсон бүс мэт харагдуулж байгаа болно.Корсеттэй холбогдох хормойн хэсгийг корсеттэй холбохдоо хормойн хэсгийг жижиг хуниас гарган холбосон нь эмэгтэй хүний биеийн галбир, бэлхүүсний хэлбэрийг илүү тод гаргах, нуруунд түшиг тулгуур болох давуу талтай. Корсет нь араас харахад өргөн байх ба урагшлах тусам нарийсч, урдаас харахад бүс хэлбэртэй болсон байна. Тус загварт төрөл бүрийн материал, өнгийг сонгон хийж болох бөгөөд гол өвөрмөц байдал нь корсеттэй гэдгээрээ ялгагдана.   

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.10.14Filed
Publication2025.05.29Published