Тодорхойлолт
Бүтээгдэхүүний загварыг илэрхийлсэн нэр: Шагайн харваач болон Сур харваач малгайны загвар /2 загвар/
Бүтээгдэхүүний загварын зориулалт, ашиглах хүрээ: Шагайн харваач болон Сур харваач малгайны загвар /2 загвар/ бүтээгдэхүүний загварын олон улсын ангилалын 2 /Хувцас болон жижиг барааны зүйлс/ ангилалд багтахаас гадна / хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах ба үндсэн зориулалтаас гадна гоёлын зориулалттай
Mэдүүлэгт хавсаргасан загвартай төсөөтэй, жиших загварын мөн чанар:
Малгай: Малгай гэдэг нь толгойд өмсөх өмсгөл бөгөөд хэлбэр дүрс олон янз байна. Анх хүн толгойгоо нар, бороо, салхи шороо, хүйтнээс хамгаалах зорилготой үүссэн юм. Эрт цагт малгай нь нийгмийн байдал, угсаа гарал, язгуурыг илэрхийлдэг байв. Цэргийн хүний хувьд малгай нь харьяалал, үйлчилгээний салбар, цол, дэглэмийг илэрхийлж болно. Өдгөө цагт ч малгай нь мэргэжил, цол, зэрэг дэв зэргийг илэрхийлэх нь олонтоо. Монгол малгай: Монгол малгайн хамгийн эртний түүхэн сурвалж нь Төв Азийн нүүдэлчдийн хамгийн анхны төрт улс, эзэнт гүрнийг байгуулсан Хүннү нартай холбогддог. Малгайн билэгдэл Мандах төрийн малгай, Эдийн тэргүүн залаат малгай гэдэг. Титэм бол малгайн өндөр дээд эрхэм нэг хэлбэр юм. Малгайн бүтэц
Бүч Малгайн чихэвчийг буулган уях богиновтор уяа
Сагалдарга Малгайг эрүүвчлэн уяж тогтоох оосор
Орой Малгайн хамгийн дээд хэсэг
Саравч Малгайн магнайны дээд этгээдээс урагш түрэн гарсан хэсэг
Залаа Малгайн оройд хадах ёнхор, үс, хялгасаар хийсэн улаан цацаг
Монгол малгайн төрөл ангилал Монголчууд нүүдэллэн аж төрж байхдаа цаг улирал, зэрэг дэв, нас, хүйс зэргээс шалтгаалж малгайг олон янзаар хийж байжээ. Нас, хүйсээр нь
• Хүүхдийн малгай
• Эрэгтэй малгай
• Эмэгтэй малгай
• Эрэгтэй, эмэгтэй малгай Улирлаар нь
• Зуны малгай
• Хавар, намрын малгай
• Өвлийн малгай Жанжин малгай: Сампин зангидсан шовгор орой, буулгаж сөхөж байхаар хийсэн дөрвөн тал бүхий малгай. Эрийн гурван наадам шагай жанжин малгай өмсдөг.
Малгай Малгайн үндсэн онцлог мөн чанар: Монголчууд хувцас хэрэглэх өндөр соёлтой ард түмэн билээ. Тэр дундаа тэргүүндээ залдаг малгайгаа ихэд эрхэмлэдэг юм.
Монгол малгайн онцлог нь байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан улиралд тохирсон болон гоёлын гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг байна.
Дөрвөн талт жанжин малгайн дөрвөн тал нь урьд цагт Монгол улсад байсан халх дөрвөн аймгийг төлөөлжээ. Тийм учраас дөрвөн талт жанжин малгай нь хүндэтгэлийн өмсгөл бөгөөд тэргүүн дээрээ эх орноо мандуулан байгаа гэсэн бэлгэдэлтэй.
Төсөөтэй саналуудаас сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанар Шагайн харваачдын малгай "Номин" (патентийн дугаар: 2700), Эсгий малгай /2 хувилбар/ (патентийн дугаар: 911), Жанжин малгай (патентийн дугаар: 689) зэрэг бүтээгдэхүүний загварууд oюуны өмчийн мэдээллийн санд бүртгэгдэн, хүчинтэй байна. Жиших загвар /прототип/-ийн дутагдалтай тал:
Шагайн харваачдын малгай "Номин" (патентийн дугаар: 2700), Эсгий малгай /2 хувилбар/ (патентийн дугаар: 911), Жанжин малгай (патентийн дугаар: 689) дээрх шийдлүүдийн загвар нь хуучирсан бөгөөд жанжин малгайны үндсэн үүргийн нэг гоёлын гэх тодотголд тохиромжгүй. Мөн даавуун материалтай тул бороо, усанд тэсвэргүй.
Даавуун жанжин малгай элэгдэл хорогдол ихтэй. Шинээр зохион бүтээсэн бүтээгдэхүүний загварын гадаад хэлбэр, хийцийн онцлог, мэдүүлж буй бүтээгдэхүүний загварын мөн чанарын тухай тодорхойлолт: Энэхүү шийдэл нь 2 загвартай: Загвар 1: Шагайн харваачдын малгай Дээрх малгай нь зааны арьсаар хийсэн шийдэл анхны шийдэл.
Арьсны давуу тал бат бөх. Арьсан малгай бороо ус нэвтрэхгүй. Халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан байдаг. Дээрх зааны арьс олдоц ховор. Далбаат онгоцны суудлын арыг бүрдэг байсан. Заан бол төрийн долоон эрдэнийн нэг. Амар тайван эд баялаг хамгийн том тулгууртай. Хүчит дөрвөн хөлтэй. Эдгээрийг бэлгэшээж зааны арьсаар хийсэн.
Малгайны чихийг саарал үндсэн зааны арьсны үндсэн өнгөөр хийсэн бол малгайны их биеийг тэнгэрийг бэлгэдэж цэнхэр өнгөөр хийсэн. Малгайны оройд ясан гоёлтой бөгөөд урд талдаа соёмбо, хойд талдаа мэдүүлэг гаргагч Хамниган брэндийн логотой. Ясан оройн доод талд анх удаа арван ширхэг мөнгөн бадны голд нь бадмаараг чулуу шигтгэсэн. Малгайн оройны суурь нь мөнгөн таван дэлбээтэй. Дэлбээн дээр уул, үүл хоёрыг зохиомжилж хийсэн. Бэлгэдэл нь үүлний оройд хүрнэ. Үүн дээр тэнгэрээс бууж ирж байгааг лууг малгайн оройны дэлбээн дээр алтаар хийсэн. Таван ширхэг луу нь таван тив дээр алдарших бэлгэдэлтэй. Энэхүү малгайд бар, луу, арслан, хан гарьд зэрэг дөрвөн хүчтэнг сийлсэн. Дэлбээн дээр лууг сийлсэн бол дөрвөн чих дээр бар, арслан, хан гарьд зэрэг үлдсэн гурван хүчтэнг гурван талд нь ясаар сийлэн алтан хүрээнд шигтгэсэн ба урд хэсэгт дөрвөн шагайн дүрстэй. Мөнгө, алт зэрэг үнэт металлаар дээрх малгайн гоёлыг хийхдээ цутгаж биш гараар сийлэн хийсэн. Сийлбэр нь өөрөө дахин давтагдашгүй байдаг. Анхны загвар зааны соёогоор хийсэн. Гадна талын хүрээг бадаар сийлсэн. Дархан аваргас алтаар бүрдэг. Бусад мэргэн ясан хийцэл, чулуу, үнэт металл, арьс байж болно. Бүчний утсыг алтан торгон утсаар хийсэн. Гоё ганган, хараа булаам харагдана. Залааны дээд талд брэндийн логотой. Үндэсний шагай урд талд дөрвөн шагайтай. Малгайн орой хэсэгт ясаар хийсэн урд талд соёмбо хойд талд брэндийн логотой. Жирийн малгайнаас өөр харагдана. Хамиган арт ХХК нь өв уламжлалаа хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, үндэсний спортыг дэмжигч, үнэт эдлэлийн брэнд. Малгайны залаан үзүүр хэсэгт гоёлтой ба залааны их бие хэсэгт алтан утсаар шагласан гоёлтой. Мөн үндсэн малгайтай холбож буй хэсгийг нугастай хийсэн. Энэ нь залааг илүү амьд динамик хөдөлгөөн ихтэй болгосон.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|