ТОДОРХОЙЛОЛТ
Усан сэлэлтийн олон тулгуурт тэнцвэржүүлэгч тэвшний гадаад хэлбэр:
- Цээжний тулгууртай зэрэгцээ хоёр 1,50 -1,60 см урттай өргөн нь 20-25 см зэрэгцээ хоёр тулгуур
- Хоёр урт тулгуураа холбосон холбогчтой өргөн 20-25 см, урт нь 30-45
см
- Том дунд жижиг гэсэн 3 хэмжээстэй
- Том дунд жижиг хэмжээнээс хамаарч урт өргөнөөрөө хоорондоо
ялгаатай
Усан сэлэлтийн олон тулгуурт тэнцвэржүүлэгч тэвшний бүтэц:
- Хүний нүдэнд тусах тод өнгөтэй, усанд шингээдэггүй даавуу материал
- Усанд живдэггүй хий агаартай хөвүүлэгч материал
- Материалын өнгийн дагуу өнгийн бат бөх оёдлын утас
- Их бие болох дөрвөлжин хэсгийг давахарлан бөхлөнө
- Их бие доторх усанд үл живүүлэх материал хийгдэнэ
- Голын холбоосоос гарсан 1,60-2 м урттай хойноосоо ургаш уяах бүч уяа гэсэн бүтэцтэй
Усан сэлэлтийн олон тулгуурт тэнцвэржүүлэгч тэвшний хийц:
- Их бие болох хоёр урт далавчаа тусгайлан эсгээд цээж холбогч хоёроо тус тусд нь дөрвөлжин эсгэнэ
- Цээж холбогч хоёроо тулгуур хөвүүлэгчтэйгээ холбож оёно
- Цээжний хэсгийг дээд талыг онгорхой үлдээж, хоёр тулгуурынхаа хоёр талыг онгорхой үлдээж эсгэсэн хэмжээний дагуу хөвүүлэгч дүүргэж битүүлзн оёж бөхөлнө
- Холбогчийн хоёр талд бүч уяаг бэхэлнэ Олон тулгуурт тэнцвэржүүлэгч тэвш нь 50 наснаас дээш болон нуруу сээр, тулгуур эрхтэний олдмол болон төрөлхийн гажиггай усан эмчилгээний заалттай хүмүүсд ашиглана.
Цээж, тааз, ташаанаас тулж усны цалгилсан хөдөлгөөнд хөмрүлэхгүй усан дээр тогтвортой хөвүүлдэг учраас айх айдсыг багасгаж, хичээллэгчдийн
аюулгүй байдлыг хангах, усанд сэлэх техникийг богино хугацаанд сургах гарч болзошгүй усны осол, живэлтээс урьдчилан сэргийлэх, сэлэлтийн ямар ч техник хөдөлгөөн хийхэд саадгүй байх шаардлагыг хангана.
Олон тулгуурт тэнцвэржүүлэгч тэвшийг зүүхэд биед өвдөлт, хатгалт, үрэлт үүсдэггүй,зүүхэд эвтэй, хэрэглэхэд хялбар их, бага ямарч жинтэй хүн хэрэглэх боломжтой.
Ижил төстэй шийдлүүд:
- Усанд хөвхөд зориулагдсан хийлдэг гудас: Үүнийг хэргэлэж усанд сэлэх боломжгүй зөвхөн дээр нь сууж, хэвтэх амрах зориулалттай.
Хий гарч хаграх, сулрах, усанд хөмрөх живх аюултай.
- Хийлдэг ба хийлдэгүй цагираг: Усанд сэлхэд тохиромжгүй, усанд сэлэх техник хөдөлгөөн хийх боломжгүй гар суга холгодог биенээс мултрах магадлалтай, бүсэлхийнээс доош ороод толгой гудран орох аюултай.
Мөн хий гарч сулардаг харин асран хамгаалагч нь хүүхэд суулгаад түрж тоглоход боломжтой.
- Бөөрөнхий бөмбөг хэлбэрийн том жижиг хөвүүрүүд: Энэ нь зөвхөн сэлж чаддаг хүмүүс эрүүндээ байрлуулж бөмбөг болгон усанд тоглоход тохиромжтой, сургалтанд болон усны аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэж болохгүй.
- Аврах хантааж: Энэ нь хийлдэг хийлдэгүй ханцуйгүй задгай цамц хэлбэртэй гол мөрөн далай тэнгист хүнийг аврахад зориулагдсан сургалтанд хэргэлхэд тохиромжгүй учир нь үүнийг өмсөхөд хүн босоо болон нуруугаараа байрлалтай болдог учраас сэлэлтийн техник хөдөлгөөн хийхэд тохиромжгүй.
- Гарын бугуй, шуунд байрлуулдаг хийлдэг хийлдэгүй хөвүүр: Энэ гарын бугуйг тойруулан хийдэг 20-25 см зузаантай учир сэлэлтийн техник хөдөлгөөнд саад учруулдаг, харин усанд бага насны хүүхэд тоглуулхад тохиромжтой.
- Самбар: Усанд хөвж явхад зөвхөн хөлийн хөдөлгөөн хийхэд зориулагдсан гарын хөдөлгөөн хийх боломжгүй анхлан суралцагчид живх магадлал өндөр.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|