ТОДОРХОЙЛОЛТ
Усан сэлэлтийн аюулгүйн хөвуүлэгч эрүүвчний гадаад хэлбэр:
- Дээд тал нь нуман ухлаадастай хоёр хажуу болон доод гурван тал нь тэгш өнцөгтэй
- Доод талын ирмэг дагуу хоёр талруугаа гарсан уяа бүчтэй Усан сэлэлтийн аюулгүйн хөвүүлэгч эрүүвчний бүтзц:
- Хүний нүдэнд тусах тод өнгөтэй, усанд шингээдэггүй даавуу материал
- Усанд живдэггүй хий агаартай хөвүүлэгч материал
- Материалын өнгийн дагуу өнгийн бат бөх оёдлын утас
- Их бие болох дөрвөлжин хэсгийг давахарлан бөхлөнө
- Их бие доторх усанд үл живүүлэх материал хийгдэнэ Биед уяж тогтоох бүс гэсэн бүтэцтэй Усан сэлэлтийн аюулгүйн хөвүүлэгч эрүүвчний хийц:
- Их бие болох нуман ухлаадастай тэгш өнцөгт давхарлан оёсон байна
- Усан сэлэлтийн аюулгүйн хөвүүлэгч эрүүвчний дээд талыг хоёр хоёр давхарлан бат бөх оёно
- Хагас саран дугуй хоёр талын ирмэгийг дотор гадана талаас
даварлана
- Дээрх эх биеийн адил хэмжээ хэлбэртэй усанд үл живүүлэх агааран материалаар доод талын ирмэг онгорхой талаар хийж битүүлж оёно
- Битүүлж оёсон оёдол дээр 1,50-1,60 м урттай бүч уяа гаргаж өгнө.
- Тус бүч уяа урт нь 1,50-1,60 см өргөн нь 10 см байх ба хоёр амыг нь нийлүүлэн давхарлан оёж бөхөлснөөр дээд тал нь хагас дугуй дөрвөлжингийнхөө доод ирмэг дагуу бүч уяа гаргаж өгнө Усанд сэлэлтийн аюулгүйн хөвүүлэгч эрүүвчийн гол үүрэг нь тухайн эмчилгээнд хамрагдаж бассейнд орж буй хүнийг ямар ч тохиолдолд ус руу гударч ус залгихгүй толгойг усны гадаргуу дээр найдвартай тогтоон барьж байдагаараа онцлог юм.
Иймээс ямар ч насны бассейны усан эмчилгээнд хамрагдан эмчлүүлэгч нь уснаас айх айдсаас салж усанд сэлэлтийн техникийн давуу талыг ашиглан өөрийн эмчилгээнд шаардлагатай дасгал хөдөлгөөнд суралцана.
- Эмчилгээний дасгал хөдөлгөөн хийх үед толгойг ус руу гударч оруулдаггүй
- Ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ашгилснаар дасгал хөдөлгөөнд суралцахад саад болохгүй.
- Их бага ямар ч жинтэй хүн ашиглана
- Усанд живхээс найдвартай хамгаална Ижил төстэй шийдлүүд:
- Усанд хөвхөд зориулагдсан хийлдэг гудас: Үүнийг хэргэлэж усанд сэлэх боломжгүй зөвхөн дээр нь сууж, хэвтэх амрах зориулалттай.
Хий гарч хаграх, сулрах, усанд хөмрөх живх аюултай.
- Хийлдэг ба хийлдэгүй цагираг: Усанд сэлхэд тохиромжгүй, усанд сэлэх техник хөдөлгөөн хийх боломжгүй гар суга холгодог биенээс мултрах магадлалтай, бүсэлхийнээс доош ороод толгой гудран орох аюултай.
Мөн хий гарч сулардаг харин асран хамгаалагч нь хүүхэд суулгаад түрж тоглоход боломжтой.
- Бөөрөнхий бөмбөг хэлбэрийн том жижиг хөвүүрүүд: Энэ нь зөвхөн сэлж чаддаг хүмүүс эрүүндээ байрлуулж бөмбөг болгон усанд тоглоход тохиромжгой, сургалтанд болон усны аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэж болохгүй.
- Аврах хантааж: Энэ нь хийлдэг хийлдэггүй ханцуйгүй задгай цамц хэлбэртэй гол мөрөн далай тэнгист хүнийг аврахад зориулагдсан сургалтанд хэргэлхзд тохиромжгүй учир нь үүнийг өмсөхөд хүн босоо болон нуруугаараа байрлалтай болдог учраас сэлэлтийн техник хөдөлгөөн хийхэд тохиромжгүй.
- Гарын бугуй, шуунд байрлуулдаг хийлдэг, хийлдэггүй хөвүүр: Энэ нь гарын бугуйг тойруулан хийдэг 20-25 см зузаантай учир сэлэлтийн техник хөдөлгөөнд саад учруулдаг, харин усанд бага насны хүүхэд тоглуулхад тохиромжтой.
- Самбар: Усанд хөвж явхад зөвхөн хөлийн хөдөлгөөн хийхэд зориулагдсан гарын хөдөлгөөн хийх боломжгүй анхлан суралцагч живх магадлал өндөр.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|