Монголын тал нутаг, хөх мөнх тэнгэр, алтан нар, мөнгөн сар, уул, ус, салхи, ургамал, элсэн манхан зэрэг онцлогыг “Мөнгөн завъяа” бэлгийн хайрцагт харуулсан (зураг 1, 1а).
“Мөнгөн завъяа” бэлгийн хайрцаг нь 1) таг, 2) суурь, 3) бүтээгдэхүүнийг байрлуулах зөөлөвч гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ (зураг 2).
1. “Таг” (зураг 3) нь: Мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн цулгуй хөх өнгөтэй бөгөөд баруун дээд буланд нарыг алтлаг, сарыг мөнгөлөг өнгөөр илэрхийлж, дээд хагас тойрогт MUNGUN ZAVIYA нэрийг латин том үсгээр дугуйруулж, доод хагас тойрогт “since 1997” бичвэрийг голлуулж, уг дүрслэлийн голд үйлдвэрлэгчийн мөнгөн зөвъяа логог байрлуулсан байна. Уг тагны доод үзүүр хэсэг нь элсэн манхан, уулыг илэрхийлсэн тэгш бус зүсэлттэй байна.
2. “Суурь” хэсэг (зураг 4). Хайрцгийн нүүрэн тал тал нутаг, уул, ургамал, тариалан, элсэн манхан, салхийг илэрхийлэн алтлаг, мөнгөлөг, хөх өнгийн иржгэр болон цулгуй ташуу хэлбэрийн зураасуудтай, хайрцгийн ар тал нь зураасгүй цулгуй байна.
3. “Зөөлөвч” хэсэг(зураг 5). Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг холхих хөдөлгөөнгүй, үзэмжтэй байрлуулах зориулалттай ховил бүхий зөөлөвч байна. Уг зөөлөвч нь 2 янз байна.
a. Эхнийх нь хайрцгийн таг ба суурь хэсгээс зөөлөвч нь тусдаа (зураг 5а) салангид байна.
b. Удаах нь хайрцгийн таг ба суурь хэсэгт зөөлөвч нь хамт (зураг 5б) бэхлэгдсэн байна.
“Мөнгөн завъяа” бэлгийн хайрцаг нь дараах хувилбаруудтай байна.
Хувилбар1: Мөнгөн дотортой гангар шаазан хундаганы бэлгийн хайрцаг (зураг 6) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба 19см х 36,5см х 7,5см хэмжээтэй, зөөлөвч нь гангар шаазан хундага байрлуулах дугуй суурьтай бөгөөд таг ба суурь хэсгээс тусдаа, сугалах, шургуулах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 2: Мөнгөн хундаганы бэлгийн хайрцаг (зураг 7) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба 19см х 36 см х 6см хэмжээтэй, зөөлөвч нь мөнгөн хундага байрлуулах суурьтай бөгөөд таг ба суурь хэсгээс тусдаа, сугалах, шургуулах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 3: Бага гарын мөнгөн аяганы бэлгийн хайрцаг (зураг 8) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба бага гарын алтан ба мөнгөн аяга хийх 24.5см х 17.5см х 8см хэмжээтэй, зөөлөвч нь аяга байрлуулах дугуй суурьтай бөгөөд хайрцагны суурьтай цуг, сугалах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 4: Дунд гарын мөнгөн аяганы бэлгийн хайрцаг (зураг 9) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба дунд гарын алтан ба мөнгөн аяга хийх 27.5см х 20см х 9см хэмжээтэй, зөөлөвч нь аяга байрлуулах дугуй суурьтай бөгөөд хайрцагны суурьтай цуг, сугалах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 5: Их гарын мөнгөн аяганы бэлгийн хайрцаг (зураг 10) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба их гарын алтан ба мөнгөн аяга хийх 32см х 24.5см х 11см хэмжээтэй, зөөлөвч нь аяга байрлуулах дугуй суурьтай бөгөөд хайрцагны суурьтай цуг, сугалах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 6: Мөнгөн дотортой гангар шаазан аяганы бэлгийн хайрцаг (зураг 11) нь алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба доторлосон сэнжтэй гангар шаазан аяга хийх 13.5см х 17.5см х 17см хэмжээтэй, зөөлөвч нь сэнжтэй аяга байрлуулах сэртэнтэй дугуй суурьтай бөгөөд хайрцагны суурьтай цуг, сугалах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Хувилбар 7: Мөнгөн дотортой гангар шаазан хос аяганы бэлгийн хайрцаг (зураг 12) алтлаг ба мөнгөлөг 2 өнгөний хувилбартай ба доторлосон сэнжтэй хос гангар шаазан аяга хийх 13.5см х 24.5 см х 17см хэмжээтэй, зөөлөвч нь хос сэнжтэй аяга байрлуулах сэртэнтэй хоёр дугуй суурьтай бөгөөд хайрцагны суурьтай цуг, сугалах хөдөлгөөнөөр нээгдэж, хаагдана.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|