ТОДОРХОЙЛОЛТ
Бүтээгдэхүүний загварын нэр: Шар сүүний зефирийн савлагаа, шошгоны цомог "Шар сүүний зефир"-ийн савлагаа, шошгоны цомог гурван хувилбартай, шар сүүний зефрр савлахад зориулагдсан болно.
Загварын мөн чанар, өвөрмөц байдал: Бүтээгдэхүүний савлагааны загвар, дизайны тухай:
Шар сүүний зефир савлагаатай бүтээгдэхүүний загвар нь савалгааны төрлүүдээс шалтгаалан суурь дэвсгэрийн өнгө ялгагдана. Үндсэн өнгө шар өнгө давамгайлна.
Шошгоны гол хэсэгт " Шар сүүний зефир" гэсэн бичиглэл байх ба энэ нь дахин давтагдашгүй фонтоор зурж бичигдсэн байна.
Дизайны шинэлэг өвөрмөц байдал нь дараах байдлаар тайлбарлагдана.
Хувилбар 1
Бүтээгдэхүүний савалгааны эхний төрөл нь бүтээгдэхүүний савалгааны хайрцагны урд болон ар талд бүтээгдэхүүний зураг байрлуулсан ба урд талын хэсэгт бүтээгдэхүүн нэвт харагдах хэсэгт цонх гаргах хар зураас бүхий дугуй дүрслэлийг харуулсан. Хайрцагны хоёр талд: нэг талд хэсэгг (зураг 1), нөгөө талд (зураг 2) шошгыг тус тус байрлуулна.
Нэгдүгээр тал буюу баруун тал /зураг 1/:
- Шошгоны нүүрний гол хэсэгт бүтээгдэхүүний нэр бичигдсэн байна.
- Үүний нэг талд шар сүүг бэлэгдсэн бүтээгдэхүүний зураг байрлуулсан.
- Үүний нөгөө талд бүтээгдэхүүний зураг, логог байрлуулсан.
Хоёрдугаар тал буюу зүүн хажуу тал (зураг 2):
- Бүтээгдэхүүний шошгон дээр гол хэсэгт шар сүү урсаж буй дүрслэл, шар сүүг бэлэгдсэн шар өнгө бүхий бүтээгдэхүүний зураг байрлуулж, бүтээгдэхүүний нэр, бүтээгдэхүүний хэмжээ бичигдсэн байна.
- Нэг талд шар сүү урсаж буй дүрслэл, шар сүүг бэлэгдсэн шар өнгө бүхий бүтээгдэхүүний зураг, логог байрлуулж хадгалах хугацааны мэдээлэл бичигдсэн байна.
- Үүний нөгөө талд өөр өнгө бүхий дугуй дүрслэлийн голд бүтээгдэхүүний шимт бодисын агууламж, илчлэг зэрэг мэдээллийг бичиж эгнүүлэн байрлуулсан. Мөн дахин боловсруулах хог хаягдлын тэмдэг тэмдэглэгээг оруулж өгсөн.
Хувилбар 2
Бүтээгдэхүүний савалгааны дараагийн төрөл болох хайрцаг адил талт тэгш өнцөгт цонхтой, бүтээгдэхүүний савлагааны гол хэсэгт байрлуулсан цонхны дээд хэсэгт (зураг 1), цонхны доод хэсэгт (зураг 2) шошгыг тус тус байрлуулна.
Нэгдүгээр тал (зураг 1):
- Гол хэсэгт шар сүү урсаж буй дүрслэл, шар сүүг бэлэгдсэн шар өнгө бүхий бүтээгдэхүүний зураг байрлуулж бүтээгдэхүүний нэр, хадгалах хугацааны мэдээлэл бичигдсэн байна.
- Нэг талд бүтээгдэхүүний логог байршуулсан.
Хоёрдугаар тал тал (зураг 2):
-Гол хэсэгт шар сүү урсаж буй дүрслэл, шар сүүг бэлэгдсэн шар өнгө бүхий бүтээгдэхүүний зураг байрлуулж, бүтээгдэхүүний орц, хэрэглээний зориулалтын мэдээлэл бичигдсэн байна.
- Нэг талд өөр өнгө бүхий дугуй дүрслэлийн голд бүтээгдэхүүний шимт бодисын агууламж, илчлэг зэрэг мэдээллийг бичиж эгнүүлэн байрлуулсан.
- Үүний нөгөө талд аюулгүйн тэмдэгтүүдийн мэдээллийг зурган дүрслэлтэй оруулж өгсөн.
Хувилбар 3:
Нэгдүгээр тал буюу баруун тал (зураг 1):
- Шошгоны суурь хэсэгт шар сүү урсаж буй дүрслэл, шар сүүг бэлэгдсэн шар өнгө бүхий бүтээгдэхүүний зураг байрлуулж бүтээгдэхүүний нэр бичигдсэн байна.
- Дээд дугуй орой хэсэгт бүтээгдэхүүний логог байрлуулсан.
- Доод хэсэгт бүтээгдэхүүний хэмжээ, хадгалах хугацааны мэдээлэл бичигдсэн байна.
Хоёрдугаар тал буюу зүүн тал (зураг 2):
- Гол хэсэгт өөр өнгө бүхий дугуй дүрслэлийн голд бүтээгдэхүүний шимт бодисын агууламж, илчлэг зэрэг мэдээллийг бичиж эгнүүлэн байрлуулсан.
- Дээд дугуй орой хэсэгт аюулгүйн тэмдэгтүүдийн мэдээллийг зурган дүрслэлтэй оруулж
өгсөн.
- Доод хэсэгт бүтээгдэхүүний орц, хэрэглээний зориулалтын мэдээлэл бичиж байрлуулсан.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|