тодорхойлолт
Бүтээгдэхүүний загваын нэр: Шоколадтай, гүзээлзгэнэтэй өглөөний хоолны савалгааны цомог
Шоколадтай, гүзээлзгэнэтэй өглөөний хоолны савалгааны цомог нь хайрцагтай, ууттай гэсэн 2 үндсэн савалгаатай 4 хувилбартай.
Хайрцагтай савалгааны эхний хувилбар буюу шоколадтай хайрцагтай савалгааны дээд хэсэг нь цэнхэр, доод хэсэг буюу савалгааны 1/3 нь шар болон улбар шар өнгүүдийг уусгасан суурь дэвсгэртэй ба нүүр хэсгийн дээд талд Tweety барааны тэмдгийн нэр, нэрийн дээр CHOKO гэсэн тодотголтой бөгөөд тэдгээрийн доор сүүтэй шоколадтай аягатай өглөөний хоолны ар хэсэгт чихэвчтэй дэгдээхэй, дэгдээхэйний хажуу, эргэн тойронд шоколад, үүлний дүрс байрлуулсан. Нүүрний зүүн дээд өнцөгт компани буюу үйлдвэрлэгчийн нэр, баруун дээд өнцөгт олон улсын стандартын тэмдэглэгээ, зүүн доод өнцөг, хажуу ирмэгийг дагуулан 2-с дээш насны хүүхэд хэрэглэнэ, хадгалагч бодис агуулаагүй, эслэг + амин дэм болон түүнд агуулагдах магни, кальци, кали зэргийг тэмдэглэгээгээр илэрхийлсэн.
Хайрцагний савалгааны арын хэсгийн дээд талд Tweety барааны тэмдэг CHOKO тодотголын хамт, түүний доор бүтээгдэхүүний орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон мэдээллүүд; тэдгээртэй зэрэгцүүлэн үйлдвэглэгчийн нэр буюу таних тэмдэг, түүний дор дөрвөлжин хүрээ дотор дэгдээхэйг өглөөний хоолоо идэхэд нь туслах жижиг хөгжилтэй тоглоом агуулсан дүрслэлүүдтэй, анхааруулга, бүтээгдэхүүний жин, үйлдвэрлэсэн огноо, бар болон QR кодыг тус тус эрэмблэн байрлуулсан. /Хувилбар 1-1; 1-2/
Хайрцагтай савалгааны сүүлийн хувилбар буюу гүзээлзгэнэтэй хайрцагтай савалгааны дээд хэсэг нь ягаан, доод хэсэг буюу савалгааны 1/3 нь шар болон улбар шар өнгүүдийг уусгасан суурь дэвсгэртэй ба нүүр хэсгийн дээд талд Tweety барааны тэмдгийн нэр, нэрийн дээр STRAWBERRY гэсэн тодотголтой бөгөөд тэдгээрийн доор сүүтэй гүзээлзгэнэтэй аягатай өглөөний хоолны ар хэсэгт чихэвчтэй дэгдээхэй, дэгдээхэйний хажуу, эргэн тойронд гүзээлзгэнэ, үүлний дүрс байрлуулсан. Нүүрний зүүн дээд өнцөгт компани буюу үйлдвэрлэгчийн нэр, баруун дээд өнцөгт олон улсын стандартын тэмдэглэгээ, зүүн доод өнцөг, хажуу ирмэгийг дагуулан 2-с дээш насны хүүхэд хэрэглэнэ, хадгалагч бодис агуулаагүй, эслэг + амин дэм болон түүнд агуулагдах магни, кальци, кали зэргийг тэмдэглэгээгээр илэрхийлсэн.
Хайрцагний савалгааны арын хэсгийн дээд талд Tweety барааны тэмдэг STRAWBERRY тодотголын хамт, түүний доор бүтээгдэхүүний орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон мэдээллүүд; тэдгээртэй зэрэгцүүлэн үйлдвэглэгчийн нэр буюу таних тэмдэг, түүний дор дөрвөлжин хүрээ дотор дэгдээхэйг өглөөний хоолоо идэхэд нь туслах жижиг хөгжилтэй тоглоом агуулсан дүрслэлүүдтэй, анхааруулга, бүтээгдэхүүний жин, үйлдвэрлэсэн огноо, бар болон QR кодыг тус тус эрэмблэн байрлуулсан. /Хувилбар 2-1; 2-2/
Хайрцагийн хоёр хажуу талын нэг талд нь орсоор, нөгөө талд англиар Витаминууд болон үр тариатай өглөөний хоол гэсэн үг, түүний доор орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон мэдээллүүдийг бичиж байрлуулсан Хайрцагны дээд буюу таг хэсэгт үүл дээр зогсож буюу дэгдээхэй дүрс түүний хажууд Tweety барааны тэмдэг байрлуулсан бол хайрцагны ёроол хэсэг буюу суурь цулгуй. /Хувилбар 1-1; 1-2; 2-1; 2-2/
Ууттай савалгааны эхний хувилбарын нүүр хэсэг нь шоколадтай савалгааны эхний хувилбар давтагдсан /Хувилбар 1-1; 1-2/ ба ууттай савалгааны ар хэсгийн нэг хажуу талд компани буюу үйлдвэрлэгчийн нэр, түүний хажууд үүл дээр зогсож байгаа дэгдээхэйний дүрс, доор нь Tweety барааны тэмдэг, CHOKO тодотголын хамт, тэмдгийн доор орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, анхааруулга, хадгалах хугацаа, бүтээгдэхүүний жин, үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон мэдээллүүд; тэдгээрийн хажууд буюу нөгөө хажуу талд нь Витаминууд болон үр тариатай өглөөний хоол гэсэн үг, түүний доор орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, бар болон QR код, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бусад мэдээллүүдийг англи болон орос хэлээр зэрэгцүүлсэн бичиж байрлуулсан. /Хувилбар 3-1; 3-2/
Ууттай савалгааны дараагийн хувилбарын нүүр хэсэг нь гүзээлзгэнэтэй хайрцагтай савалгааны хувилбар давтагдсан /Хувилбар 2-1; 2-2/ ба ууттай савалгааны ар хэсгийн нэг хажуу талд компани буюу үйлдвэрлэгчийн нэр, түүний хажууд үүл дээр зогсож байгаа дэгдээхэйний дүрс, доор нь Tweety барааны тэмдэг, STRAWBERRY тодотголын хамт, тэмдгийн доор орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, анхааруулга, хадгалах хугацаа, бүтээгдэхүүний жин, үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон мэдээллүүд; тэдгээрийн хажууд буюу нөгөө хажуу талд нь Витаминууд болон үр тариатай өглөөний хоол гэсэн үг, түүний доор орц, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, бар болон QR код, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бусад мэдээллүүдийг англи болон орос хэлээр зэрэгцүүлсэн бичиж байрлуулсан. /Хувилбар 4-1; 4-2/
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|