Мэдүүлгийн төрөл
Industrial Design
Мэдүүлгийн төрөл
Бүтээгдэхүүний загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 30-2024-0004963 2024.12.04
(40) Хэвлэлийн дугаар, огноо
30-2024-0004963
2025.06.30
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51/52) Ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Бүтээгдэхүүний загварын нэр
(MN) "Ганц эвэрт" ээмэг, бөгж, кулон хослол загвар
Товч тайлбар
(MN)

Тодорхойлолт

 Танц эвэрт” хослол загвар нь: Дэлхий нийтээр ганц эвэрт бодь гөрөөс, бэлгэт гөрөөс, юникорн гэх мэтээр цор ганц, гоо үзэсгэлэн, цэвэр ариун, хүч чадал, амар амгалан, ид шидийн гэх мэт олон бэлгэдлийг агуулж шүтэгдсээр ирсэн.
Загварт Монголын Хүннүгийн үеийн бэлгэдэл, шүтэгдэж байсан Бэлгэт гөрөөсний дүрслэлийг энэхүү хослол дээр өөрийн зохиомжоор дүрсэлсэн болно.
Ганц эвэртийг цэцэг навчин дун буйгаар илэрхийлсэн бөгөөд цэцгийн дэлбээн дунд 3 өнгийн шигтгээ суулгаж өгсөн.
Эдгээр дүрслэлүүдийг нарийн тооцож гаргасан бөгөөд эмэгтэй хүнд зохих зохимж, гоо үзэсгэлэнг илэрхийлж гаргасан болно.
Танц эвэрт” загварыг алт, мөнгө, монет, цагаан алт зэрэг металлуудаар үйлдвэрлэж манай “Бат-Ялгуун” брэндээр танилцуулагдаж худалдаанд гарах болно.

(EN)

Энэхүү загвар нь зууван дугариг хэлбэр үүсгэн, Ганц эвэртийг цэцэгт нуга дунд зогсож буйгаар зохиомжилсон. Гөрөөс, цэцэг, навчийг эртний Хүннүгийн олдвор дээрхи дүрспэлээс сэдэвлэсэн ч бүгдийг зохиогч миний уран сэтгэмжээр өөрчилж, баяжуулж, орчин үетэй хослуулахыг эрмэлзсэн. Зууван дүрсэнд 5 дэлбээтэй, 6 ширхэг цэцэг, 7 ширхэг навчит ургамал, ганц эвэрт гөрөөс байрласан. Шигтгээ: Ганц эвэртийн цээжний урд байрлах цэцгийн голд 1,8мм дугариг бриллиант засалттай хөх (сафир) шигтгээ, сарыг төлөөлж хондлой дээрх цэцгийн голд 02,4мм улаан (бадмаараг) шигтгээ, нарыг төлөөлж урд хөлийн доор байрлах цэцгийн голд 01,4мм ногоон маргад шигтгээ газрыг төлөөлж байрлахаар зохиомжтой. Гөрөөс, цэцэг, навч биетээр байрласан ба хажуунаас харвал бөмбөгөр, навч цэцэгтус бүр өөр өөр градуст чиглэсэн, их биеийн доод суурь 1х1мм-ийн дөрвөлжин утас зууван хэлбэрийг дагаж их биетэй 2мм босоо холбоосуудаар холбогдсон сеткен суурьтай. Бөгж: Бөгжний кольцо нь зууван их биеийн 2 талд голлож залгагдсан, их бие хуруунд зүүхэд эвтэйхэн байдлаар нумарсан, их бие 1,7x1,3 см зууван, кольцоны хамт хажуунаас бүтэн дугариг хэлбэртэй, кольцо нь их биеийн залгаас хэсэгт 0,6мм өргөнөөс доод хэсэгт 3,5мм хүртэл жигд нарийссан, цулгуй бөмбөгөр гадаргуутай. Ээмэг: их бие дээр дурьдсан хэлбэр, дүрс ижил. Тугжээ: англи, их биеийн хэмжээ 1,2см х 0,9см зууван Кулон: Их бие хэмжээ 1,9см х 1,5 см зууван. Дээд орой хэсэгт жижиг цагираг, цагирагтай холбогдсон гинж орох (зангиа) өргөн сэнж байна. Гинж орох хэсэг 5мм өргөн доош нарийссан, V хэлбэртэй, 2 захаар цулгуй эмжээр, голдоо 3 цувраа шигтгээ 1мм-тэй 1ш, 1,2мм-тэй 2ш, бриллиант засалттай дугираг кубик цагаан өнгийн шигтгээ тус бүр 4ш хумсаар даруулан суугдсан.

(55) Design Nature
(56) Бүтээгдэхүүний загварын томьёолол
ТомьёололТодорхойлолот
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.12.04Filed
Publication2025.06.30Published