Товч тайлбар
"Элэгний Дэльта вирусыг илрүүлэхэд хэрэглэх праймер, пробын дараалал" нэртэй шинэ бүтээл нь анагаах ухааны салбарт, тухайлбал, молекул биологи, вирус судлал болон эмгэг судлалын салбарын шинжилгээний нэгэн шинэ арга бөгөөд түүнийг элэгний Дэльта вирусын судалгаа, оношлогоонд өргөн ашиглаж болно. Элэгний Дэльта вирусыг бодит хугацааны полимеразын гинжин урвалаар илрүүлэн тоог нь тогтооход загварчилсан SEQ1, SEQ2 нэртэй тодорхой дараалал бүхий хоёр праймер болон Р1 нэртэй тодорхой дараалал бүхий нэг пробыг ашигласанд энэхүү шинэ бүтээлийн мөн чанар, шинэлэг тал оршиж байгаа билээ. Элэгний Дэльта вирусыг захын судасны цусанд энэ аргаар илрүүлэх нь халдварыг шууд оношлох, цаашид эмчилгээний явцад вирусын тоог нарийн хянах, эл вирусээр үүссэн өвчний явц болон эдгэрэлтийн байдлыг тодорхойлоход ач холбогдлоо өгч байгаа арга юм.
Томьёолол:
1. Элэгний Дельта вирусийн геном дээр загварчилсан праймер болон пробыг ашиглан нэг хуруу шилэнд ганц шаттай гүйцэтгэх бодит хугацааны полимеразын гинжин урвалаар өвчнийг илрүүлэх, вирусийн тоог нь тодорхойлох, элэгний Дельта вирусийг илрүүлэхэд хэрэглэх праймер, пробын дарааллын томьёоллын ялгаа нь загварчилсан SEQ1, SEQ2 нэртэй тодорхой дэс дараалал бүхий хоёр праймер болон Р1 нэртэй тодорхой дараалал бүхий ганц пробыг ашиглана.
2. Элэгний Дельта вирусийг илрүүлэхэд хэрэглэх праймер, пробын дарааллын нэгдүгээрийн ялгаа нь 5-TCCTCCTTCGGATGCCCAGGTC-3 эрэмбэлэлтэй загварчилсан SEQ1 нэртэй праймер байна.
3. Элэгний Дельта вирусийг илрүүлэхэд хэрэглэх праймер, пробын дарааллын томьёоллын нэгдүгээрийн ялгаа нь 5-GTGAATAAAGCGGGTTTCCACT-3 эрэмбэлэлтэй загварчилсан SEQ2 нэртэй праймер байна.
4. Элэгний Дельта вирусийг илрүүлэхэд ашиглах праймер пробын дарааллын томьёоллын нэгдүгээрийн ялгаа нь5-CCGACCCGAAGAGGAAAGAAGGA-3 дараалалтай Р1 нэртэй проб байна.