Товч тайлбар
Энэхүү шинэ бүтээл нь аарц болон бяслагны өтгөрүүлсэн шар сүүний исгэлэнг тохируулан, сахар мальтозын сироп, монгол үнээний сүүний цөцгийн тостой чанаж, боловсруулсан цул хатуу, сунгагдаагүй гадаргуутай; бор, бор шаргал өнгийн шар сүү болон цөцгийний зөөлөн амттай чихэр болон түүний үйлдвэрлэх аргад хамаарна.
Чихрийн уусмал ба шар сүүг 2:1 гэсэн харьцаатайгаар 2 үе шаттай чанаж; уусмалын чийгийг нь вакуум аппаратаар гадагшлуулсан массыг ороох, хэвлэх, хөргөх, боох гэсэн шат дамжлагуудаар үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүний хэлбэр нь нэгэн жигд зууван хэлбэртэй байна.
ТОМЪЁОЛОЛ
1. Чихрийн шар сүүг бэлтгэх, өтгөрүүлэх, чихрийн уусмалыг чанах, чихрийн масс бэлтгэх үйлдлээр Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын ялгаа нь шингэн шар сүүний чийглэгийг өндөр даралт болон температурт богино хугацаанд бууруулж, давхар нэрэх аргаар өтгөрүүлэн, сахар, мальтозын сироп, үнээний сүүний цөцгийн тостой чанаж боловсруулсан цул хатуу, сунгагдаагүй гадаргуутай, сүүн болон цөцгийн зөөлөн амттай шар сүүн чихэр байна.
2. Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь урьдчилан исгэлэнг тохируулсан шар сүүний 82.5% орчим бяслагны шар сүү, 17.5% орчим аарцны шар сүү байна.
3. Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь шингэн шар сүүг давхар нэрэх аргаар 30% чийглэгтэй болтол өтгөрүүлсэн байна.
4. Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь өтгөрүүлсэн шар сүү болон түүхий эдийг хамтад нь чанаж боловсруулсан чихрийн уусмал нь 21-23%-ийн чийглэгтэй, чихрийн масс нь 3-4%-ийн чийглэгтэй байна.
5. Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын томъёоллын 1 ба 4 дүгээрийн ялгаа нь 30-34%-ийн хуурай бодистой болтол өтгөрүүлсэн шар сүүн дээр түүхий эдийг нэмж, 107°С хэмд задгай хутгууртай уурын тогоонд 21-23%-ийн чийглэгтэй болтол чанана.
6. Шар сүүний хатуу чихэр, түүнийг үйлдвэрлэх аргын томъёоллын 1, 4 ба 5 дугаарын ялгаа нь шар сүүнд агуулагдах шимт бодисууд болон шар сүүний өвөрмөц амт үнэрийг алдагдуулахгүйгээр чихрийн массыг 115-155°С хэмд боловсруулна.