Товч тайлбар
Эх орны нөөц ихтэй, хямд түүхий эд болох нүүрсийг химийн идэвхжүүлэгч
урвалж ашиглахгүйгээр усны уурын тусламжтайгаар идэвхжүүлснээр нягт өндөртэй,
бат бөх чанар сайн, үйлдвэрийн хаягдал уснаас хортой хүнд металлын ионыг
цэвэрлэх зориулалттай, регенераци хийх боломжгой идэвхжүүлсэн нүүрс гарган
авна. Идэвхжүүлсэн нүүрсний гарц 66.1%, дэгдэмхий бодис 1.9%, чийг 2.3%, үнс
7.1%, нүүрстөрөгч 79%, иод шингээлт 60.7%, гадаргуугийн талбай 1050 м2/г байна.
Нүүрсэн шингээгч материал гарган авснаар түүхий эдийг иж бүрэн ашиглах, байгаль
орчны бохирдлыг бууруулах, нүүрснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломжууд бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд мөн импортын
бүтээгдэхүүнээс хараат байдлыг бууруулах боломжийг олгох юм. Түүнчлэн арьс
шир боловсруулах үйлдвэр, уул уурхайн олборлолтын үйлдвэр, нүүрс боловсруулах
болон шатаах үйлдвэр, хөдөө аж ахуйн химийн бодис, автомашин, шатахуун тугээх
станц, шилэн материал боловсруулах болон хог хаягдал боловсруулах үйлдвэр,
цемент, газрын тос боловсруулах үйлдвэр, бордоо, барилгын материалын үйлдвэр,
архи, спирт, ундааны үйлдвэр зэрэг үйлдвэрүүдээс гарч буй хаягдал усыг шүүж,
цэвэрлэх боломжтой.
1. Хүрэн ба чулуун нүүрсний хагас коксыг физик аргаар идэвхжүүлж шингээгч материал гарган авах аргын ялгаа нь 3-1.5 мм ширхэглэлтэйгээр шигшиж (3) ялгасан хүрэн эсвэл чулуун нүүрс аван, карбонжуулалт (4) ба идэвхжүүлэлтийг (6) нэг реакторт явуулж, 20 мл/мин азотын хийн урсгалд карбонжуулж (4), 2 мл/мин эзлэхүүний хурдтай, 450°С температуртай усны уурын урсгалыг реактор руу идэвхжүүлэх процессын (6) турш шахаж өгөөд хөргөн (7), шигшиж (8), савлаж (9) хадгална.
2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хүрэн болон чулуун нүүрсийг (1) хацарт бутлуурын тусламжтайгаар 3 мм-ээс доош болтол бутална.
3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь 3-1.5 мм ширхэглэлтэй фракцыг шигшиж (3) авна.
4. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь карбонжуулалт (4) ба идэвхжүүлэлтийг (6) нэг реакторт явуулна.
5. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь 300 г нүүрсний дээжийг азотын хийн 20 мл/мин урсгалд, 600°С температурт, 20°С/мин халаалтын хурдтайгаар карбонжуулалтыг (4) явуулна.
6. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь карбонжуулалтын дараах хатуу үлдэгдлийг (5) 600°С-820°С-ын температур хүртэл 10°С/мин хурдтайгаар халааж идэвхжүүлэлтийг эхлүүлэх ба дараа нь 820°С-ын температурт 60 минутын турш халаан идэвхжүүлэлтийг (6) дуусгана.
7. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь 2 мл/мин эзлэхүүний хурдтай, 450°С температуртай усны уурын урсгалыг реактор руу идэвхжүүлэх процессын (6) турш шахаж өгнө.
8. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь гарган авсан идэвхжүүлсэн нүүрсээ реакторын хамт ердийн температур хүртэл хөргөнө (7).
9. Аргын томьёоллын 1 дугаарын ялгаа нь идэвхжүүлсэн нүүрсийг гарган, шигшиж (8) 1.0 мм-ээс дээш хэмжээтэй хэсгийг ялгаж авч, идэвхжүүлсэн нүүрсийг битүү гялгар уутанд савлаж (9) хадгална.