Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007235 2024.01.04
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007235
A
2025.06.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Дамдинсүрэн, ДАМДИНБАЯР : Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 45-27
(54) Нэр
(MN) Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал болон түүнийг үйлдвэрлэх арга
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Тус шийдлийн зорилго нь малын ноосыг боловсруулан баяжуулж, байгальд бүрэн задрах боломжтой Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал болон түүнийг үйлдвэрлэх арга гаргахад оршино.

Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал нь (а) угааж, самнасан бүдүүн ширхэглэгт ноосноос гаргасан биокомпозит үрлийг боловсруулан гаргасан PPK микро утаслагийг, 22±10 микрометр хүртэл голчтой угааж самнасан ноостой нийлүүлэн хөвөнжүүлсэн Микро-хөвөн холимог давхарга, (б) мөн угааж, самнасан бүдүүн ширхэглэгт ноосноос гаргасан биокомпозит үрлийг боловсруулан гаргасан 0.2-1 микрометр голчтой PPK нано утаслагаас бүрэлдэх давхаргаас бүрэлдэнэ.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материалын ялгаа нь угааж, самнасан бүдүүн ширхэглэгт ноосноос гаргасан биокомпозит үрлийг боловсруулан гаргасан микро утаслагийг, 22±10 микрометр хүртэл голчтой угааж самнасан ноостой нийлүүлэн хөвөнжүүлсэн 1-р давхарга,

         угааж, самнасан бүдүүн ширхэглэгт ноосноос гаргасан биокомпозит үрлийг боловсруулан гаргасан 0.2-1 микрометр голчтой нано утаслагаас бүрэлдэх 2-р давхаргаас бүрэлдэнэ.

2. Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал үйлдвэрлэх аргын ялгаа нь угааж, самнасан бүдүүн ширхэглэгт ноосыг 3мм-ээс бага хэмжээтэй болтол хэрчиж бэлтгэн, 0.1 хувийн гадаргуугийн идэвхт бодисын усан уусмалд угааж, нэрмэл усаар зайлан усгүйжүүлэх шат,

         холигч төхөөрөмжөөр угааж, усгүйжүүлсэн ноосыг 30% натрийн шүлтийн уусмалыг ашиглан холиж, улмаар ноосны натрийн перкарбонатыг нэмж холиж холимог гаргах шат,

         уг холих төхөөрөмжөөс гарсан холимгийг усгүйжүүлэх төхөөрөмжөөр хатуу фаз болох хонины ноосны кератиныг гарган авах шат,

         гарган авсан кератинд PLA/PBAT (80:20) полимерийн холимгийг 90:10 харьцаатай  хольж, хуурай холимгийг бэлтгэх шат,

        хуурай холимгийг этил ацетат (EA) / диметил формамид (N,N-DMF) 7:3 харьцаатай уусгагчид уусган 10% уусмал бэлтгэх шат,   

        уг уусмалыг 75̊C хэмд 24 цагийн турш хутган биокомпозит материалыг гарган авах шат,

        гарган авсан биокомпозит материалыг нэгэн жигд болгон хатууруулахын тулд 200 эрг/мин хурдаар 175̊C хэмд хос шурагтай эргэлдэн шахагч төхөөрөмжөөр биокомпозит үрлийг гарган авах шат,

        биокомпозит үрлээс микро утаслаг болон нано утаслаг гарган авах шат, болон

        микро утаслаг болон нано утаслагийг материалын зузаанаас шалтгаалан ялгаатай температурт индүүдэн, давхар ноосон агаар шүүгч материал гарган авах шаттай болно.

3. Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал үйлдвэрлэх аргын томьёоллын 2 дугаарын ялгаа нь биокомпозит үрлийг дулааны хяналттай эргэлдэгч ээрэгч машинд 4500 эрг/мин хурдаар 175̊C хэмд ээрч, 1-5 микрометр хүртэл голчтой уг микро утаслаг гарган авах шат, уг микро утаслагийг Монгол хонины нарийн ширхэглэг буюу 22±10 микрометр хүртэл голчтой угааж самнасан ноостой нийлүүлэн хөвөнжүүлэх төхөөрөмжөөр пре-фильтр гаргах шаттай болно.

4. Давхар ноосон биокомпозит агаар шүүгч материал үйлдвэрлэх аргын томьёоллын 2 дугаарын ялгаа нь биокомпозит үрлийг дахин уусгагчид уусган, энэ уусмалыг цахилгаан ээрэгч төхөөрөмжид оруулан, өндөр хүчдэлээр ээрч, буюу 0.2-1 микрометр голчтой уг нано утаслагийг гарган авах шаттай байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.01.04Filed
Publication2025.06.30Published