Товч мэдээлэл
Шинэ бүтээл нь агаарын тээвэр, ялангуяа радарын илэрц багатай хөнгөн тактикийн нисэх онгоцтой холбоотой юм. Энэхүү шинэ бүтээлийн техникийн үр дүн нь радарын илэрцийг дордуулахгүйгээр агаарын тээврийн хэрэгслийг илүү тогтвортой байлгах, удирдах чадварыг нэмэгдүүлэх явдал юм. Хөнгөн тактикийн нисэх онгоц нь сүүлний хажуугийн хөндлөвчүүд бүхий их бие, далавчны гадна хавтангууд, сүүл хэсэг, агаар сорох хэсэг, цахилгаан үүсгүүр, тийрэлтийн хошуунаас бүрдэнэ. Сүүлний хажуугийн хөндлөвчүүд нь сунасан байх бөгөөд сүүлний үзүүр эд анги нь хэвтээ тэнхлэгт дээш доош хөдлөх боломжтой.Далавчны гадна талын хавтангууд нь тахир загвартай ба нугастай урд ирмэгүүд, дотор талын болон гадна талын далавчны хөндлөн тэнцүүлэгчээс бүрдэнэ. Сүүл хэсэг нь V хэлбэрийн загвартай ба онгоцны сүүл хэсгийн далавч ба босоо тогтворжуулагчийн үүргүүдийн аль алиныг нь гүйцэтгэдэг бүхэл босоо тогтворжуулагчуудаар хөдөлдөг хэсгээс бүрдэнэ. Агаар сорох хэсэг нь их биений доод хэсэгт байрладаг бөгөөд их биеийн доод хэсгийг хэсэгчилж бүрхсэн байдаг.
1. Хөнгөн тактикийн онгоц нь дараахаас бүрдэнэ:
Уртааш тэнхлэг, доод хэсэг, дээд хэсэг ба хажуугийн сүүлний хөндлөвчүүд зэргээс бүрдсэн их бие, далавчны гадна хавтан, сүүл хэсэг, агаар сорох хэсэг,
цахилгаан үүсгүүр, ба эргэлддэг тийрэлтэт хошуу, энд их биеийн хажуугийн сүүлний хажуугийн хөндлөвчүүд нь сунасан байхаар тохируулсан ба үзүүр хэсэг нь хэвтээ тэнхлэгт эргэлддэг;
энд далавчны гадна талын хавтангууд нь маш тахир бүтэцтэй бөгөөд нугастай урд ирмэгүүд, дотор талын болон гадна талын хөндлөн тэнцүүлэгчүүдээс бүрдэнэ;
энд сүүл хэсэг нь V хэлбэрийн загвартай бөгөөд дээш доош хөдөлдөг тэнхлэгтэй ба урд ирмэг бүхий бүхлээр хөдөлдөг босоо тогтворжуулагчтай, хойд далавч ба босоо тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэхээр тохируулсан;
энд агаар сорох хэсэг нь их биеийн доод хэсэгт байрладаг ба их биеийг доод хэсгийг хэсэгчлэн бүрхдэг.
2. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эргэдэг тийрэлтэт хошуу нь:
их биеийн уртааш тэнхлэгийн дагуу байрладаг;
нислэгийн удирдлага ба тохируулга мөн нислэгийн чиглэл хадгалалтад хэрэглэгдэхээр тохируулагдсан; ба
босоо хавтгайд хазайлгах боломжтой тохируулсан.
3. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эргэдэг тийрэлтэт хошуу нь:
уртааш тэнхлэгийн дагуу их биед байрладаг;
нислэгийн удирдлага, тохируулга ба нислэгийн чиглэл хадгалалтад хэрэглэгдэхээр тохируулагдсан; ба
олон талт эд анги байхаар тохируулсан.
4. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бүхлээр хөдөлдөг V хэлбэрийн босоо тогтворжуулагчийн дээш доош хөдөлдөг тэнхлэг нь их биеийн уртааш тэнхлэгт перпендикуляр чиглэгдсэн.
5. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь бүхлээр хөдөлдөг V хэлбэрийн босоо тогтворжуулагчийн дээш доош хөдөлдөг тэнхлэг нь босоо тогтворжуулагчийн урд ирмэг рүү чиглэсэн байрлалтай.
6. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь агаар сорох хэсэг нь их биеийн доод хэсэгт байрладаг бөгөөд их биеийн доод хэсгийг хэсэгчлэн бүрхдэг.
7. Хөнгөн тактикийн нисэх онгоцны томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь бүх агаар сорох хэсгийн урд ирмэгүүд нь арагшаа тахир байхаар тохируулсан.