Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007257 2024.02.27
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007257
A
2025.05.29
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Төмөн-Өлзий НАРАНГАРАВ : Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуаран 15-95тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Молибдений баяжмалыг цэвэршүүлэн молибдений дисульфид (МоS2)-ын агуулгыг нэмэгдүүлэх арга
(EN) Method for purifying molybdenum concentrate to increase molybdenum disulfide (МоS2) content
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар
Энэхүү шинэ бүтээл нь гидрометаллургийн салбарт хамаарч, молибдений баяжмал дахь хольц нэгдлүүдийг уусган салгаж, өндөр цэвэршилттэй молибдений дисульфид (МоS2)-ыг гарган авахад ашиглагдана. Цэвэршил өндөртэй МоS2-ыг хуурай тос, тослох материал болон молибдений бусад нэгдлийг үйлдвэрлэх үндсэн түүхий эдээр ашиглана. Мөн 2D шилжилтийн металлын дихалькогены төлөөлөл болох MoS2-ыг транзистор, гэрлэн диод, нарны зай, нанотуб, фотосенсор зэрэг өндөр технологийн электрон техникийн эд анги хийх, моно кристалл ургуулахад ашигладаг. Түүнчлэн энерги хадгалах, хувиргах, устөрөгч ялгаруулах (HER), литийн болон натрийн батерейны электродын материал, нано-эрчим хүчний төхөөрөмжүүдэд хэрэглэнэ.
Уг арга технологийн дагуу 1 тн молибдений баяжмалыг уусган цэвэршүүлэхэд 800- 850 кг эцсийн бүтээгдэхүүн (98%-иас дээш MoS2) үүсэх ба баяжмал дахь МоS2-ын агуулгыг >14%-иар нэмэгдүүлэх боломжтой юм.

(EN)

Томьёолол
1. Молибдений баяжмал дахь молибдений дисульфидын агуулгыг нэмэгдүүлэх аргын ялгаа нь
- Молибдений баяжмалаас зэс, төмөр, цахиур агуулсан эрдсүүдийг 3 алхамаар дараалуулан уусгах,
- 84%-иас багагүй MoS2 агуулсан молибдений баяжмалыг 3 алхамаар цэвэршүүлэхэд 98.5% агуулгатай MoS2 бүхий баяжмал бэлэн болох,
2. Томьёолол 1 дүгээрийн ялгаа нь баяжмал дахь зэсийг төмрийн хлоридын холимог уусмалаар уусгах нөхцөл нь FeCl3-10% ба FeCl2-30%, хатуу шингэний харьцаа 1:10, температур 100°C, эргэлтийн хурд 300 эрг/мин, хугацаа 240 минут бөгөөд зэс нь зэсийн хлорид хэлбэрээр уусмалд шилжинэ.
3. Томьёолол 1 дүгээрийн ялгаа нь зэсийг уусгасан хатуу үлдэгдлээс төмрийг азотын хүчлийн 4М уусмалаар, хатуу шингэний харьцаа 1:5, температур 30 °С-аас ихгүй, хугацаа 60 минут нөхцөлд уусган төмрийн нитрат хэлбэрээр уусмалд шилжүүлнэ.
4. Томьёолол 1 дүгээрийн ялгаа нь төмрийг уусгасан хатуу үлдэгдлээс цахиурыг хайлуур хүчлийн уусмал (HF:H2O = 1:1)-аар уусгах нөхцөлийн температур 80 °С-аас ихгүй, хугацаа 120 минут байна. Уусмалд цахиур нь H2SiF6 хэлбэрээр шилжинэ.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.02.27Filed
Publication2025.05.29Published