Товч тайлбар
Кератин уураг нь ноос, ноолуур, хумс, үс, өд, эвэр, туурай зэрэгг ихээр агуулагддаг полимер уураг бөгөөд шууд болон шууд бусаар хаягдал болон хувирч байна. Бид энэ хаягдлыг зөв зохистой ашиглах шинэ санааг эрэлхийлэн манай орны зах зээлд бусад улсын янз бүрийн түүхий эдээс ялган авсан импортын кератин уурагтай харьцуулахад шинжлэх ухааны дэвшилтэд технологи ашиглан илүү боловсронгуй, гарган авахад хялбар, өртөг шингэсэн био суурьтай, био нийцтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дотооддоо ханган нийлүүлэх бүтээгдэхүүнийг хонины ноосноос аюул багатай химийн аргаар үйлдвэрлэх боломжийг энэхүү шинэ бүтээл олгож байгаад уг бүтээлийн мөн чанар оршино. Энэхүү бүтээл нь манай оронд хаягдал болж буй биологийн гаралтай түүхий эдийг импортоор орж ирж буй кератин уургаас гарган авахад хялбар, нэмүү өртөг шингэсэн, био суурьтай, био нийцтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дотооддоо хангах нийлүүлэх бололцоог ноос болон өднөөс аюул багатай, шинжлэх ухааны дэвшилтэд технологи ашиглан химийн аргаар кератин уураг үйлдвэрлэх боломжийг олгож байна. Ингэснээр анагаах ухаан, электроник, гоо сайхан, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглагдах боломжтой.
Томьёолол:
1. Хонины ноосноос кератин уураг гарган авах шүлтын аргын ялгаа нь ноосыг бохирдлоос салгах 1-р шат, ноосоо усанд дэвтээх 2-р шат, ангижруулагч бодистой холих 3-р шат, уураг хэлбэрт шилжүүлэн гарган авах 4-р шатаас бүрдэнэ.
2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь гадаргуугийн идэвхт бодис ашиглан 30-50°С хэмд 3-4 удаагийн давтамжтай угаагч хүрдэнд угааж бохирдлоос нь салгана.
3.Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь нийт жингийн 100-300%-иар усыг тооцож, угаасан ноосоо хийн 20-60 минут тасалгааны хэмд дэвтээнэ.
4.Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ноосны жингийн 40-80 %-д 99 %-ийн Na2S, 0.032 %-д 98 %-ийн СаО-ыг тус тус тооцоолон үйлчилж, 72 цагийн турш хөдолгөөнгүй тасалгааны хэмд байлгана.
5.Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь уусмалыг бусад хольцоос нь салгахын тулд шүүж, уургийг гарган авна.
6.Хонины ноосноос кератин уураг гарган авах гидролизын аргын ялгаа нь ноосыг бохирдлоос салгах 1-р шат, ноосоо уураг хэлбэрт шилжүүлэх 2-р шат, уураг хэлбэрээс уургийг гидролизжуулах 3-р шат, кератин уургийг цэврээр гарган авах 4-р шатаас бүрдэнэ.
7.Аргын томьёоллын 6 дугаарын ялгаа нь гадаргуугийн идэвхт бодис ашиглан 30-50°С хэмд 3-4 удаагийн давтамжтай угаагч хүрдэнд угааж бохирдлоос нь салгана.
8.Аргын томьёоллын 6 дугаарын ялгаа нь цэвэрлэсэн ноосыг нийт жингийн 100- 300%-н усанд хийн, 1-4 М концентрацитай NaOH-aap 70-100° хэмд уустал нь хутгаж уураг хэлбэрт шилжүүлнэ.
9.Аргын томьёоллын 6 дугаарын ялгаа нь 98%-ийн НСl-ын уусмалаар pH 7 орчинд гидролизжуулна.
10.Аргын томьёоллын 6 дугаарын ялгаа нь уусмалыг 10,000-15,000 эргэлт/минут хурдтайгаар 10-30 минутын турш центрифутдэж кератин уургийн гарган авна.