Товч тайлбар
Сувагт сэнсний бүтээцэд (10, 110) зориулсан импеллер (20, 120) нь бул (24, 124) болон булнаас (24, 124) цацраг байдлаар гарсан олон тооны далбаа (26, 126) бүхий импеллер (20, 120) бөгөөд олон тооны далбаа (26, 126) тус бүр нь булны (24, 124) ойр байрлах уг (28, 128) болон үзүүр (30, 130) хэсгээс бүрдэнэ. Олон тооны далбаа (26, 126) тус бүрийн нумралт нь угаас (28, 128) үзүүр (30, 130) хүртэл тэгширсэн буюу багассан байдалтай байна. Ту
Томьёолол
1. Сувагт сэнсний бүтцэд зориулсан импеллерийн ялгаа нь дараах эд ангиудыг агуулсан байна, үүнд: агаарын урсгалыг шахахын тулд конус болгон хэлбэржүүлсэн зангилаа, зангилаанаас радиаль хэлбэртэй сунаж тогтсон олон тооны ир, ир тус бүр нь зангилаанд суух суурийн ба үзүүрийн хэсгийг агуулах ба зангилаа руу чиглэсэн үлэмж хэмжээний импульс бүхий урсгал ба үзүүр рүү чиглэсэн харьцангуй даралтат урсгалаар тус тус хангахын тулд олон тооны ир тус бүрийн нум нь суурь ба үзүүрийн хооронд тасралтгүй хавтгай хэлбэртэй байх бөгөөд олон тооны ир тус бүрийн үзүүрийн хэсгийн нум нь ирийн суурийн хэсгийн нумаас дор хаяж 15-50 градусаар бага байх учраас үзүүр дэх импульсийн харьцаа нь суурь дээрх импульсийн харьцаанаас дор хаяж 10% бага байна.
2. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь олон ир тус бүрийн үзүүрийн хэсгийн нум нь ирийн суурийн хэсгийн нумаас дор хаяж 35-60% градусаар бага байна.
3. Импеллерийн томьёоллын 2 дугаарын ялгаа нь үзүүрийн хэсгийн нум нь 25-35 градус, суурийн хэсгийн нум нь 50-60 градусын хооронд байна.
4. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь зангилаа дахь импульсийн харьцаа ойролцоогоор 0.9-ээс их байна.
5. Импеллерийн томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь үзүүр дэх импульсийн харьцаа 0.85-аас бага байна.
6. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ирийн хатуулаг чанар нь зангилаа ба үзүүрийн хооронд буурч хатуулаг чанар нь зангилаа дээр 1.75-аас их байхад үзүүрийн хэсэгт 1.7-аас бага байна.
7. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ирийн хатуулаг чанар нь зангилаа ба үзүүрийн хооронд буурч хатуулаг чанар нь зангилаа дээр 2-оос их байхад үзүүрийн хэсэгт 1.7-оос бага байна.
8. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь импеллерийн үзүүрийн хэсгийн хатуулаг чанар нь нь импеллерийн зангилааны хатуулаг чанарын 0.5-0.75 орчимд байна.
9. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь зангилаанаас үзүүр хүртэл ирийн стагер өнцөг нэмэгдэнэ.
10. Импеллерийн томьёоллын 9 дүгээрийн ялгаа нь үзүүрийн стагер өнцөг нь суурь хэсэгтэй харьцуулахад дор хаяж 20 градусаар их байна.
11. Импеллерийн томьёоллын 9 дүгээрийн ялгаа нь зангилааны стагер өнцөг нь 40 градусаас бага, үзүүрийн 50 градусаас стагер өнцөг нь их байна.
12. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь олон тооны ир тус бүр нь хавтгай хавтан хэсэгтэй буюу аэрофиль хэлбэргүй хэсэгтэй байна.
13. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь олон тооны ир тус бүр нь аэрофиль хэлбэртэй хөндлөн огтлолтой байна.
14. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь зангилааны конус хэсэг нь олон тооны ир тус бүрийн суурийг хамарсан тогтмол конус хэлбэртэй байна.
15. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь олон тооны ир тус бүр нь зангилаанд эргэлдэхээр холбогдсон байна.
16. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь олон тооны ир тус бүр нь зангилааны залгуурт холбогдоно.
17. Импеллерийн томьёоллын 15 дугаарын ялгаа нь олон тооны ир тус бүрийг зангилаатай эргэлдэхэд тохируулан холбоход зориулсан бөхлөх механизмтай байна.
18. Импеллерийн томьёоллын 1-17 дугаарын ялгаа нь ойролцоогоор 0.3-аас бага Mach урдын тоо бүхий урсгалтай ажиллана.
19. Импеллерийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь зангилааны конус хэсэг нь олон тооны ир тус бүрийн суурийг хамарсан тогтмол конус хэлбэртэй байх ба олон ир тус бүр нь тэдгээрийн хооронд эргэлдэх хөдөлгөөний тохируулга хийх боломжтойгоор зангилааны залгуурт холбогдох ба олон тооны ир тус бүрийн суурь хэсэг нь зангилааны тогтмол конус хэсэгтэй зэрэгцээ суурилагдана.
20. Импеллерийн томьёоллын 1-19 дүгээрийн ялгаа нь түүнийг агуулсан сувагт сэнсний бүтэц байна.
21. Сувагт сэнсний бүтцийн ялгаа нь бүтэцдээ дараах эд ангиудыг агуулна, үүнд: оролт ба гаралт бүхий сувгийн их бие; сувгийн их биеээр суурилагдсан мотор; оролт ба гаралтын хооронд байрлах мотороор хөтөлдөг импеллер; импеллер ба гаралтын хоорондох сувгийн их бие дээр суурилагдсан диффузор багтах ба импеллер нь хөдөлгүүртэй холбогдсон агаарын урсгалыг конусаар шахах зориулалттай зангилаа ба зангилаанаас радиаль хэлбэрээр сунаж тогтсон олон тооны иртэй байх бөгөөд олон тооны ир тус бүр нь зангилаанд холбогдсон суурь ба үзүүрийн хэсэгтэй байх, олон тооны ир тус бүрийн нум нь зангилаа руу чиглэсэн импульсийн урсгалыг хангах ба үзүүр рүү чиглэсэн даралтат урсгалыг шилжүүлэхийн тулд суурь ба үзүүрийн хооронд үргэлжилсэн тэгш хэсэгтэй байх, олон тооны ир тус бүрийн үзүүрийн хэсгийн нум нь ирний суурь хэсгээс дор хаяж 15-50 градусаар бага байх ба үзүүр дэх импульсийн харьцаа нь зангилаа дээрх импульсийн харьцаанаас дор хаяж 10%-аар бага байна.
22. Сувагт сэнсний бүтцийн томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь зангилаа нь олон ир тус бүрийн суурийг хамарсан тогтмол конус хэлбэртэй хэсэгтэй байна.
23. Сувагт сэнсний бүтцийн томьёоллын 22 дугаарын ялгаа нь олон ир тус бүр нь тэдгээрийн хооронд эргэлдэх хөдөлгөөний тохируулга хийх боломжтойгоор зангилааны залгуурт холбогдох ба олон тооны ир тус бүрийн суурь хэсэг нь зангилааны тогтмол конус хэсэгтэй зэрэгцээ суурилагдана..
24. Сувагт сэнсний бүтцийн томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь зангилаа дахь импульсийн харьцаа ойролцоогоор 0.9-ээс их байна.
25. Сувагт сэнсний бүтцийн томьёоллын 24 дүгээрийн ялгаа нь үзүүр дэх импульсийн харьцаа 0.85-аас бага байна.
26. Сувагт сэнсний бүтцийн томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь хөдөлгүүр нь импеллерээс харьцангуй дээгүүр байрлана.