Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007290 2024.05.06
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007290
A
2025.08.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : УБ, СБД 6-р хороо 48-р байр 69 тоот
(54) Нэр
(MN) Дулааны аргаар хосолмол үйлчилгээтэй портландцементийн эрдэст нэмэлт гарган авах арга
(EN) Method for obtaining mineral additives for Portland cement with combined thermal action
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар:

Байгаль дээр орших шаварлаг гөлтгөний чулууг цементийн үйлдвэрлэлд хэрэглэх техникийн шаардлагад нийцүүлэн хэрэглэгчид нийлүүлэхийн тулд уурхайн дэргэд баяжуулах үйлдвэрлэл явуулж олборлосон түүхий эдийн 30-50 орчим хувь нь хаягдал болон үүсмэл овоолго болон хаягдаж байна. Өөрөөр хэлбэл олборлолтын болон баяжуулалтын үед эдийн засгийн ихээхэн алдагдал бий болж байна. Харин олборлосон бүх түүхий эдийг хаягдалгүй ашиглах энэхүү технологийн шийдэл нь үйлдвэрлэгч байгууллагын эдийн засагт ихээхэн хэмнэлт гарахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй хаягдалгүй технологийг нутагшуулах нөхцөл бүрдэнэ.

Цементийн үйлдвэрлэлд хэрэглэх гөлтгөний чулууны техникийн шаардлага хангахгүй 3-р зэргийн шаварлаг хольц агуулсан түүхий эдийг 600оС-800оС температурт дулааны боловсруулалтаар идэвхжүүлэн кальцийн сульфатын ангидрид болон талст бүтэц нь эвдэрч идэвхит эрдэс нэмэлтийн шинж чанар агуулсан шаварлаг хольц бүхий хосолмол нөлөө үзүүлэх нэмэлтийг цементийн чулууны жингийн тодорхой хэсэгт SO3-т шилжүүлэн тооцож үйлдвэрлэлд хэрэглэнэ.

(EN)

Томьёолол:

1. Дулааны аргаар хосолмол үйлчилгээтэй портландцементийн эрдэст нэмэлт гарган авах аргын ялгаа нь 3-р зэргийн шаварлаг гөлтгөний чулууг 30мм ихгүй хэмжээтэй бутлан 600-800оС температурт дулааны боловсруулалт хийнэ.

2. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь кальцийн сульфатын ангидрит бүхий идэвхт эрдэс нэмэлтийг цементийн чулуунцрын жингийн 5-6%-дSO3-д шилжүүлсэн хэмжээгээр нэмнэ.

3. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь 3-р зэргийн шаварлаг гөлтгөний чулууг 30 мм ихгүй хэмжээтэй бутлан 600оС-800оС температурт шатааж боловсруулсан нэмэлтийг хольж хэвийн өтгөрөлтөд тохирох усны харьцаа 29.0%-өөс 29.2% байна.

4. Аргын томьёоллын 2 дугаарын ялгаа нь гарган авсан цементийн идэвхт эрдэс нэмэлтийг 008 дугаарын шигшүүр дээрх үлдэц 10%-иас ихгүй болтол хамт нунтаглана.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.05.06Filed
Publication2025.08.01Published