Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
PCT National Phase Entry
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
Статус
Published
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2024-0007299 2022.12.19
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2024-0007299
A
2025.05.29
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
US 63/291,624
2021.12.20
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Bayankhan LLC : 307 Amar Str. 22
(54) Нэр
(MN) ӨРГӨТГӨСӨН ОЛОН ДАВХАРГАТ ИНТЕГРАЛ ГЕОГРИД, ТҮҮНИЙГ ХИЙХ, АШИГЛАХ АРГА
(EN) EXPANDED MULTILAYER INTEGRAL GEOGRIDS AND METHODS OF MAKING AND USING SAME
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид нь хамтатган шахсан эсвэл давхарласан олон давхаргат полимер эхлэлийн хуудаснаас гаргаж авсан олон тооны нээлхийтэй хэсэгчлэн чиглүүлсэн уулзваруудаар хоорондоо холбогдсон олон тооны чиглүүлсэн хэлхээг агуулдаг. Интеграл геогрид нь олон давхаргат бүтэцтэй бөгөөд түүний доод тал нь нэг дотоод давхарга нь олон давхаргын бусад давхаргатай харьцуулахад өргөтгөсөн бүтэцтэй байдаг. Өргөтгөсөн дотоод давхаргын бүтцийн ачаар өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид нь ачааллын үед давхаргын шахалтыг нэмэгдүүлж, материалын шинж чанарыг сайжруулж, хөрсний геосинтетик арматурт өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридийг ашиглахад гүйцэтгэлийн үр өгөөж, эдийн засгийн үр өгөөжийг өгдөг.

(EN)

ТОМЪЁОЛОЛ

1. Дараах зүйлсийг агуулсан дүүргэгчтийг холбох, бэхжүүлэх зориулалттай өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид. Үүнд: хэсэгчилсэн чиг баримжаатай уулзваруудаар хоорондоо холбогдсон, тэдгээрийн хооронд олон тооны нээлхий үүсгэх олон тооны чиглүүлсэн судлууд, олон давхаргын нэг бүрийг нь полимер материалаар хийсэн интеграл геогрид, дүүргэгч ба интеграл геогрид хоорондын анхны нийцтэй байдлыг сайжруулах, дүүргэгч ба геогридийг нягтруулсны дараа дүүргэгчийн нягтыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд олон давхаргын дор хаяж нэг нь тархсан хоосон зайнууд  агуулсан өргөтгөсөн бүтэцтэй дотоод давхаргатай байх нь тус тус багтана.

2. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дор хаяж нэг дотоод давхарга нь өргөтгөсөн бүтэцтэй байх ба 5%-60% хоосон зайтай байна.

3. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дор хаяж нэг дотоод давхарга нь өргөтгөсөн бүтэцтэй байх ба 5%-75% шахалтын коффициенттэй байна.

4. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дор хаяж нэг дотоод давхарга нь өргөтгөсөн бүтэцтэй байх ба хөөс агуулсан байна.

5. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь хөөс нь полипропилен болон хөөсний нэмэлтийг агуулсан байна.  

6. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дор хаяж нэг дотоод давхарга нь өргөтгөсөн бүтэцтэй байх ба тоосонцор дүүргэгчийг агуулсан байна.

7. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 6 дугаарын ялгаа нь тоосонцор дүүргэгч материалийг кальцийн карбонат, услаг магнийн силикат, кальцийн сульфат, диатомийн шороо, титаны давхар исэл, нано дүүргэгч, ханын нүүрстөрөгчийн нано хоолой, нэг ханатай нүүрстөрөгчийн нано хоолой, байгалийн эслэг, синтетик эслэг, доломит, цахиур, гялтгануур, хөнгөн цагаан гидрат зэрэг дүүргэгчдийн бүлгээс сонгосон байна.

8. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридийг олон давхаргат полимер хавтанг хавсарч шахах аргаар хийнэ.

9. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридийг давхарласан олон давхаргат полимер хуудаснаас хийнэ.

10. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь чиглүүлсэн судлуудыг нэг тэнхлэгт эсвэл хоёр тэнхлэгт сунгана.

11. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 8 дугаарын ялгаа нь олон давхаргат полимер хуудас нь эхний давхарга, өргөтгөсөн дотоод давхарга, гурав дахь давхаргаас тогтсон бүтэцтэй байх бөгөөд эхний ба гурав дахь давхаргууд нь өргөтгөсөн дотоод давхаргын эсрэг талын хавтгай гадаргуу дээр байрлана.  

12. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 8 дугаарын ялгаа нь олон давхаргат полимер хуудас нь ойролцоогоор 2 мм-ээс 12 мм-ийн зузаантай байна.

13. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 11 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудасны эхний давхарга нь ойролцоогоор 0.5 мм-ээс 4.5 ммийн зузаантай, өргөтгөсөн дотоод давхарга нь ойролцоогоор 1 мм-ээс 9 мм зузаантай, мөн гурав дахь давхарга нь ойролцоогоор 0.5 мм-ээс 4.5 мм-ийн зузаантай байна.

14. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид хийх эхлэлийн материал болох полимер материал тус бүр нь олон давхаргатай, дотроо тархсан хоосон зайнууд агуулсан өргөтгөсөн бүтэц үүсгэх чадвартай дор хаяж нэг дотоод давхаргатай байх ба эхлэлийн материал буюу дотор нь нүх эсвэл хонхорхой гаргасан олон давхаргат полимер хуудсыг хоёр тэнхлэгт сунгах үед нээлхийнүүд гаргах чадвартай байна.

15. Эхлэлийн материалын томьёоллын 14 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудсыг хавсарган шахаж болно.

16. Эхлэлийн материалын томьёоллын 14 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудсыг давхарлаж хийж болно.

17. Эхлэлийн материалын томьёоллын 14 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудас нь эхний давхарга, өргөтгөсөн дотоод давхарга, гурав дахь давхаргыг багтаах бөгөөд эхний давхарга ба гурав дахь давхарга нь өргөтгөсөн дотоод давхаргын эсрэг талын хавтгай гадаргуу дээр байрласан байна.

18. Эхлэлийн материалын томьёоллын 14 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудасны анхдагч зузаан нь 2 мм-ээс багагүй байна.

19. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хөрсний бүтэц нь суулгаж бэхжүүлэх тоосонцор материалын массаас бүрдсэн байна.

20. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тоосонцор материалын массыг геогридтэй үйлчилгээнд оруулж тоосонцор материалын массыг бэхжүүлэх арга болно.

21. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид хийх арга, үүнд: дээрх олон давхаргууд дотор дотроо тархсан хоосон зайнууд агуулсан өргөтгөсөн бүтцийг бүрдүүлэх чадвартай дор хаяж нэг дотоод давхаргатай тус бүр нь олон давхарга бүхий олон давхаргат полимер хуудас хийх; олон давхаргат полимер хуудсан дээр хэлбэр маяг бүхий олон тооны нүх эсвэл хонхорхойг гаргах; нүх буюу хонхорхойнуудыг хэлхээний нээлхий болгон тохируулахын тулд хэсэгчлэн чиглүүлсэн уулзваруудаар хоорондоо холбогдсон олон тооны чиглүүлсэн судлууд, олон тооны нүх эсвэл хонхорхой бүхий олон давхаргат полимер хуудсыг чиглүүлэх; Олон давхаргат интеграл геогрид нь тархсан хоосон зайнууд агуулсан өргөтгөсөн бүтэцтэй дор хаяж нэг дотоод давхаргатай байх тус тус багтана.

22. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь өргөтгөсөн бүтэцтэй дор хаяж нэг дотоод давхарга нь хөөс агуулсан байна.

23. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь өргөтгөсөн бүтэцтэй дор хаяж нэг дотоод давхарга нь тоосонцор дүүргэгчийг агуулсан байна.

24. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудсыг хийх үе шат нь хамтруулан шахах байна.

25. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудсыг хийх үе шат нь давхарлах байна.

26. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь дотроо олон тооны нүх эсвэл хонхорхой агуулсан олон давхаргат полимер хуудсыг нь нэг тэнхлэгт эсвэл хоёр тэнхлэгт сунгаж чиглүүлнэ.

27. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудас нь эхний давхарга, өргөтгөсөн дотоод давхарга, гурав дахь давхаргыг агуулах ба эхний давхарга ба гурав дахь давхаргыг өргөтгөсөн дотоод давхаргын эсрэг талын хавтгай гадаргуу дээр байрлуулсан байна.

28. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь олон давхаргат полимер хуудсын анхны зузаан нь хамгийн багадаа 2 мм байна.

29. Аргын томьёоллын 27 дугаарын ялгаа нь эхний давхарга нь ойролцоогоор 0.5 ммээс 4.5 мм-ийн зузаантай, өргөтгөсөн дотоод давхарга нь 1 мм-ээс 9 мм орчим зузаантай, гурав дахь давхарга нь 0.5 мм-ээс 4.5 мм орчим зузаантай байна.

30. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь эхний давхаргыг өндөр молекул жинтэй полиолефины материалаар, өргөтгөсөн дотоод давхаргыг төрөл бүрийн полимер материалаар, гурав дахь давхаргыг өндөр молекулын жинтэй полиолефин материалаар тус тус хийсэн байна.

31. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридыг хийх арга, үүнд: хэсэгчилсэн чиглүүлсэн уулзварууд болон олон тооны нээлхийгээр хоорондоо холбогдсон олон чиглэлт бүхий судалтай, өргөтгөсөн олон давхаргат геогридыг хийхийн тулд хэлбэр бүхий олон тооны нүх эсвэл хонхорхойтой олон давхаргат полимер хуудас болох эхлэлийн материалыг нэг тэнхлэгт эсвэл хоёр тэнхлэгээр сунгах; интеграл геогридыг тоосонцор материалын массаар үйлчлэх тус тус орно.

32. Аргын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь интеграл геогрид нь гурван тэнхлэгт интеграл геогрид эсвэл тэгш өнцөгт интеграл геогрид байна.

33. Аргын томьёоллын 21 дүгээрийн ялгаа нь өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид нь гурван тэнхлэгт интеграл геогрид эсвэл тэгш өнцөгт интеграл геогрид байна.

34. Өргөтгөсөн олон давхаргат интеграл геогрид нь: олон тооны нээлхий бүхий гадна талын зургаан өнцөгтийн давтагдах хэв маягийг бүрдүүлдэг харилцан уялдаатай олон тооны чиглэсэн судлууд ба хэсэгчлэн чиглүүлсэн уулзварууд; гадна талын зургаан өнцөгт тус бүр нь чиглүүлсэн судалтай жижиг дотоод зургаан өнцөгтийг үүсгэж тойрсон, гадна талын зургаан өнцөгтийн чиглэгдсэн судлууд ба хэсэгчлэн чиглүүлсэн уулзварууд нь өргөтгөсөн олон давхаргат интеграл геогридын туршид тасралтгүй үргэлжилсэн олон тооны шугаман судлуудыг үүсгэсэн, интеграл геогридын туршид полимер материал тус бүр нь олон давхаргатай интеграл геогрид байх ба олон давхарга нь дотор нь тархсан хоосон зайнууд агуулсан өргөтгөсөн бүтэцтэй дор хаяж нэг дотоод давхаргыг тус тус агуулсан байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2022.12.19Filed
PCT National Phase Entry2022.12.19PCT National Phase
Publication2025.05.29Published